Categories
Чөлөөт

БӨГЖ ЗҮҮХИЙН АЧ ТУС

Бөгж бол маш хүчтэй шидэт сахиус, үнэт эдлэл юм. Бөгж нь дээр үеэс л ид шидийн хүчийг агуулсаар ирсэн бөгөөд төрөл бүрийн зан үйлд ашиглагддаг байжээ. Эрт дээр үед хүний бие дээр зангидсан ямар ч зангилаа тухайн хүнийг муу бүхнээс хамгаалдаг гэж үздэг байжээ. Тойрогт багтсанаар муу ёрын сүнснээс хамгаалагдана гэж үзээд бидний өвөг дээдэс бөгжийг хамгийн эхний ээлжинд сахиус болгон ашиглажээ. Бөгжний шид хязгааргүй. Учир нь бөгжинд эхлэл, төгсгөл гэж байхгүй. Шидийн ертөнцөд энэ зүйлийн тухай маш олон цуу яриа байдаг. Гэхдээ зөвхөн бөгжнөөс гадна хэдэн хуруунд бөгж зүүсэн нь чухал байдаг. Алганы хээ уншигчид хуруун дээрх бөгжний тусламжтай хүний зан чанарыг өөрчилж болно гэж үздэг аж.
Эрхий хуруун дахь бөгж Эрхий хуруу – Ангараг гаригийн Тойргийн хуруу. Эрэгтэй хүний эрхий хурууны бөгж маш чухал ач холбогдолтой байдаг. Ангаргын хуруундаа бөгж зүүдэг хүн эрч хүчтэй, сэтгэл хөдлөл ихтэй, илэн далангүй байдаг. Тэд шулуун, шударга, зөрүүд, дайчин, заримдаа хэрцгий, түрэмгий зантай байдаг. Ямар нэг зүйлийг тэдэнд итгүүлэх эсвэл тэдэнтэй маргалдах үнэхээр хэцүү – тэд дараа нь харамсаж болох ч яасан ч өөрийн бодол санаан дээрээ бат зогсдог.
Үүний зэрэгцээ тэд өөрийн давуу болон сул талаа маш сайн мэддэг. Тэд эрхий хуруундаа бөгж зүүснээр зөн совингоороо өөрийн хурц темпераментаа барьдаг. Энэ бол нэг төрлийн бусадтай хэл амаа ололцож харилцаа холбоо бий болгох ухамсарт оролдлого юм. Нөгөө талаас эрхий хуруундаа бөгж зүүдэг хүний гол зорилго бол ямар ч арга замаар өөрийгөө баталж бусдад харуулах юм гэж сэтгэл зүйчид үзэж байна. Эртний грек болон ромчуудын хувьд эрхий хуруу нь эр бэлэг эрхтний билэг тэмдэг байсан бөгөөд эр хүний хүчийг хамгаалахын тулд төмөр бөгжөөр хуруугаа гоёдог байжээ.
Эрхий хуруун дээрх бөгж нь мөн ижил хүйстний билэг тэмдэг болдог. Баруун гарын эрхий хуруундаа бөгж зүүсэн бол хамтрагчтай лесби, харин зүүн гарын эрхий хуруунд зүүсэн бол шинэ харилцаа хайж байгаа лесби гэсэн утгатай. Ийм л байна! Тиймээс эрхий хуруугаа бөгжөөр гоёдог охид лесби биш л бол болгоомжтой байгаарай – таныг буруугаар ойлгож магадгүй. Долоовор хуруун дахь бөгж Долоовор хуруу – Бархасбадь гаригийн Тойргийн хуруу. Долоовор хурууны бөгжийг “эрх мэдлийн” бөгж гэдэг. Түүхэн алдартай Юлий Цезарь, Кардинал Ришель, Догшин Иван, Хенри VIII зэрэг ихэнх хүмүүс долоовор хуруундаа бөгж зүүдэг байжээ. Долоовор хуруугаа бөгжөөр гоёсон хүнийг сүр хүчтэй, эрх мэдэлтэй, шийдэмгий зан чанартай гэж үздэг. Баруун гартаа бөгж зүүсэн хүн эерэг шүүмжлэгч байдаг. Харин зүүн талдаа бол – хийрхүү, биеэ тоосон, бардам зантай гэдгийг илтгэнэ. Зурхайч болон төлөгч нар ичимхий, шийдэмгий бус хүмүүсийг долоовор хуруундаа бөгж зүүхийг зөвлөж байна. Энэ нь тэднийг Бархасбадийн хүчээр дүүргэж илүү өөртөө итгэлтэй байхад тусалж өөрийгөө үнэлэх үнэлэмж, шийдэмгий байдлыг нэмэгдүүлэх болно. Мөн амьдралд нь аз болон амжилт авчрах болно. Ялангуяа алтал эсвэл цагаан тугалган бөгж маш их хүчийг өөртөө агуулдаг. Дунд хуруун дахь бөгж: Дунд хуруу – Санчир гаригийн Тойргийн хурууг өөртөө итгэлтэй, өөрийгөө дөвийлгөх хандлагатай хүмүүс чимдэг. Бөгж болон чулуу хэдий чинээ том байна төдий чинээ хүний зан чанар тод илэрдэг.
Санчир гаригийн хурууг хамаатнуудын холбоо, хувь заяатай холбон гэр бүлийн гоёлоор чимбэл тохиромжтой. Удам дамжсан дунд хурууны бөгж нь гэр бүлийн сөрөг нөлөөг арилгаж, гэр бүлээсээ дэмжлэг авах, хүнд бэрхшээлийг даван туулахад тусална. Бэрхшээл болон эцэс төгсгөлгүй “бараан зураасыг” даван туулах мөн үргэлж азгүй байдаг хүмүүст Санчир гаригийн хурууны бөгж туслах болно. Мөн сэтгэл зүйтэй харьцдаг ажил эрхэлдэг хүмүүст дунд хуруундаа бөгж зүүхийг зөвлөж байна. Хэрэв Санчир гаригийн 2 хуруу хоёул бөгжтэй бол энэ нь тухайн хүн бүх зүйлээ хувь заяандаа даатгадаг мөн бодит байдлаас хол байдгийг илтгэнэ. Ядам хуруун дахь бөгж Ядам хуруу – Нарны Тойргийн хуруунд, ялангуяа баруун гарт бөгжтэй бол (католик шашинтнууд – зүүн) энэ нь юуны түрүүнд гэрлэлтийн байдлыг илтгэнэ. Энэ уламжлал эртний египетийн үеэс үүссэн бөгөөд тэд зүрхэнд хүрэх “хайрын артери” ядам хуруунаас эхэлдэг гэж итгэдэг байжээ. Эрт дээр үед хуримын бөгжийг зөвхөн металаар бус шил, шаазангаар хийдэг байжээ. Эртний Ромын үед бат бөх гэрлэлтийн билэг тэмдэг болгож эхнэр нь нөхөртөө төмөр болон хүрэл бөгж бэлэглэдэг байжээ. Алтан хуримын бөгжийг III-IV зууны үед бэлэглэдэг байсан ч өнөөг хүртэл өөрчлөгдөлгүй иржээ. Мөн алт нь далд утгаараа нарны метал гэдэг утгыг илтгэдэг байсан учир үнэнч хайрыг билэгддэг байжээ. Ядам хурууны бөгж нь (хуримын бөгжнөөс бусад) эзнээ урлаг, тансаг, чамин зүйлд дуртай гэдгийг харуулдаг.
Ихэвчлэн гоо сайхны мэдрэмжтэй, жүжигчин, зураач нарын хуруунд бөгж байдаг бөгөөд ерөнхийдөө урлагийн салбарын хүмүүс зүүдэг аж. Нарны хурууны бөгж нь тухайн хүнийг романтик, мөрөөдөмтгий, мэдрэмжтэй, цагийг үр ашигтай өнгөрүүлж таашаал авах дуртай гэдгийг илтгэнэ. Жижиг бөгж нь тухайн хүнийг эв нэгтэй, амар тайван, өөртөө итгэлтэй зан чанартай гэдгийг илтгэдэг бол том бөгж нь тогтворгүй, түрэмгий гэдгийг харуулна. Алдар нэр, эд баялагтай болохыг хүсэж байгаа хүмүүсийг ядам хуруундаа бөгж зүүхийг зөвлөж байна. Учир нь Нар тухайн хүнийг бүтээлч эрч хүчээр хангаж, өөрийгөө илэрхийлэх мөн амжилтанд хүрэхэд нь тусална. Чигчий хуруун дахь бөгж Чигчий хуруу – Буд гаригийн хуруу нь дипломат, бизнес эрхлэгчид, уран илтгэгч, эмч, улс төрчдийг ивээдэг. Тиймээс чигчий хурууны бөгж нь гарын эв дүйтэй, уран яриатай, мэргэн ухаантай хүмүүст ашиг тус авчирна. Буд гаригийн хуруун дээрх гоёл нь эзэндээ ямар ч хүнтэй амархан харилцан ололцох, бизнесийн харилцаа холбоо тогтооход тусалдаг гэж үздэг. Сэтгэл судлаачдын ажигласнаар чигчий хуруундаа бөгж зүүдэг хүмүүс зальтай, итгэл алдсан хүмүүс байдаг аж. Эмэгтэй хүн чигчий хуруундаа бөгж зүүсэн бол өөрийгөө хайрладаг, сээтэгнүүр, тогтворгүй зантайг илтгэдэг. МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.  Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.