Хүүтэй болон охинтой болохын тулд эртнээс юу идвэл зохистой вэ? Хөл хүнд болон, жирэмсэн болохоор зэхэж байгаа бүсгүйчүүдийн хоолны зохицуулалтын талаар та дараах мэдээллээс аваарай. Жирэмсэн эхчүүд кола ууж болохгүй – Хэрэв та хүү охин хоёрын аль нэгийг хүсэж байгаа бол үр тогтохоос гурван долоо хоногийн өмнөөс эхлэн тусгай хоолны дэглэм барих ёстой аж. Хэрэв энэхүү хоолны дэглэмийг барьж чадвал хүсэл мөрөөдөл болсон хүү юмуу охин төрүүлэх боломж 80%-иар биелэх магадлалтай гэнэ. – Та эртнээс ээж болох бэлтгэлээ хангаж байгаа бол охинтой болохыг хүсвэл сүүн бүтээгдэхүүн, мал амьтны мах, самар, өндөг, жигнэж болгосон хоол хүнсийг бага хэрэглэж , сахар, зөгийн бал, жимсний чанамал болон бусад амттан болгоныг аль болох их идэж, хиам, төмс эрдэнэшиш, лаазалсан ногоонуудаас аль болох зайлсхийх хэрэгтэй. – Хүүтэй болохыг хүсвэл хоолоо аль болох давс ихтэй хэрэглэ, мал, амьтны мах, мөөг, төмс, хатаасан вандуй, банана, интоор, абрикос, персик гээд бүх төрлийн жимсийг сайн ид. Харин сүүн бүтээгдэхүүн болон ногооны салат бүх төрлийн самар, хушга, газрын самар, цай кофе, дарс, шар айраг, содтой ус, рашаан, какао болон сүүн шоколад ууж болохгүйг сонордуулъя. – Жирэмсэн байх үед эх аль болох тайван байж / тайван орчинд/ , нойр нь хүрэхгүй бол өдрийн цагаар унтах болон агаарт алхах, шүршүүрт орох, аль болох эгц дээшээ харах болон зүүн тийшээ харж унтахаас зайлсхийх, аль болох давс бага хэрэглэ. Учир нь давс нь бие организмын шингэнийг барьж байдаг тул энэ нь бөөрөнд илүү ачаалал үүсгэнэ. Түүхий сүүнд элдэв төрлийн нян, бичил биетүүд түргэн үрждэг учир жирэмсэн эхэд тохирохгүй. Дуу дуулах үед гэдэсний, тэр дундаа савны булчингийн агшилт явагддаг. – Кола их хэмжээгээр уух нь цусанд сахар шимэгдэх таатай нөхцөл бүрдүүлж, харин бие дэх ийм ундааны цусыг чихэршүүлэх индекс өндөрссөнөөс болоод ундаа уусны дараа глюкозын сийвэнгийн хариу үйлдэл үүсч, улмаар бета-уургийн үйл ажиллагааг алдагдуулдгийг эрдэмтэд дурджээ. Үүнээс гадна, хийжүүлсэн их хэмжээний сахар хэрэглэх нь инсулин ялгаруулдаг нойр булчирхайн бета-уургийн үйл ажиллагаа өөрчлөгдөхөд хүргэдэг байна. Жирэмсэн болон төрсний дараахи хөхүүл эхчүүд одоо үеийн чанаргүй хоол хүнснээс өдөрт шаардагдах амин дэм, эрдэс бодисоо авч чадахгүйд хүрдэг. Энэхүү асуудлыг шийдэхэд тань тус болох 21-р зуун пүүсийн “Пренатал” бүтээгдэхүүнийг Гоолингоо найзууддаа санал болгож байна. Энэ бүтээгдэхүүн нь жирэмсэн болон төрсний дараахи хөхүүл эхчүүдэд шаардагдах амин дэм, эрдэс бодис агуулсан тул витамины дутагдлаас сэргийлэхээс гадна ургийн бойжилтонд сайнаар нөлөөлдгийг дуулгахад маш их таатай байна. Энэхүү бүтээгдэхүүн “Монос”-ын бүх салбараар худалдаалагдаж байна. Жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд зориулсан мультивитамин PreNatal Найрлага: 1 шахмалд Витамин А 4000 ОУН, Витамин Е 11 ОУН, Витамин Д3 400 ОУН, Витамин С 100 мг, Фолийн хүчил 800 мкг, Витамин В1 1.84 мг, Витамин В2 1.7 мг, Витамин РР 18 мг, Витамин В6 2.6 мг, Витамин В12 4 мкг, Кальци 200 мг, Төмөр 27 мг, Цайр 25 мг, Фармакологийн үйлдэл: Витамин А: Родопсины нийлэгжилтэнд оролцох ба эпитель эсийн бүрэн бүтэн байдлыг хангаж, бие махбодûн өсөлт ялангуяа жирэмсэн үед ургийн өсөлтөнд зайлшгүй шаардлагатай. Витамин Д: Бие махбодûн кальци, фосфорын солилцоог зохицуулж, ургийн ясны бүтэц бүрэлдэн бий болох процесст оролцож, нярай хүүхдэд сульдаа үүсэхээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Витамин Е: антиоксидант үйлдэлтэй бөгөөд улаан эсийн тогтвортой байдлыг хангаж бэлгийн булчирхай, мэдрэл булчингийн эдийн үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлнө.
Витамин С: Шүд, яс, мөгөөрсний бүтэц үйл ажиллагааг дэмжих, гемоглобин болон улаан эс үүсэж хөгжихөд оролцох зэрэг үүрэгтэй боловч жирэмсэн үед эхсийн хэвийн хөгжил, бие махбодûн эсэргүйцлийг сайжруулахад чухал нөлөөтэй. Фолийн хүчил: Эритропоэз хэвийн явагдахад сайнаар нөлөөлнө. Жирэмсэн үед ураг болон үр хөврөлд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлүүдээс хамгаалах үүрэг гүйцэтгэнэ. Витамин В6: Уургийн солилцоонд оролцох бөгөөд жирэмсэн үе ялангуяа жирэмснээс хамгаалдаг эм хэрэглэж байсан эмэгтэйчүүдэд пиридоксины нөөц багасдаг тул зайлшгүй шаардлагатай. Витамин В2: Эсийн амьсгал болон нүдний хараанд чухал үүрэгтэй. Витамин В1: Мэдрэлийн системийн үйл ажиллагаа нүүрс усны солилцоонд оролцдог ферментүүдийн кофермент юм. Витамин В12: Цус төлжилтийн хэвийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө. Витамин РР: Эдийн амьсгал болон нүүрс ус, өөх тосны солилцоонд оролцоно. Төмөр: Цус төлжүүлэх гол үүрэгтэй. Кальци: Ясны эд бүрэлдэн бий болоход шаардлагатай бөгөөд мөн цус бүлэгнэлт мэдрэлийн сэрэл дамжих процесс, араг ясны болон гөлгөр булчингийн агшилт, зүрхний булчингийн хэвийн үйл ажиллагаанд оролцдог. Цайр: Эд эрхтэний нөхөн төлжилт өсөлтөнд гол үүрэг гүйцэтгэнэ. Витамин Е-н шимэгдэлтийг дэмжинэ. Хэрэглэх заалт: Жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд витамины дутагдлыг нөхөх зорилгоор хэрэглэнэ. Хэрэглэх арга: Жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд хоногт 1 ширхэгээр хоолны дараа ууна. Савлагаа: 60 ширхэг шахмал.
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна.
Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд
явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан.
Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.