Categories
Чөлөөт

Нялхасыг угтах засал – Хадгалаад аваарай

Монголчууд эртнээс “Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий бэлдэх” гэгч хэмээн цээрлэж, хувцас хунар, нэр зэхэх гэж яардаггүй. Ээлтэй гэж ах, эгчийнх нь хуучин манцуйд өлгийддөг. Тиймээс “нэгэн эхээс цуван төрж, нэхий өлгий дамжих” гэсэн үг гарсан юм. Нэхийд өлгийдөхөд гадны нөлөө орох, дотрын дулаан гадагшлах гэм гардаггүй. Энэ нь нэхийний үсний буурцаг дотор нялхаст ээлтэй нөхцөл үүсч, эрүүл чийрэг өсч торниход тустай хэмээн австралийн эрдэмтэд шинжсэн байна. Тэд ч одоо хир нэхий өлгийг чухалчлан үр удмаа нэхийд манцуйлж байна. Монголчууд эх нярайлах олоход эрүүл газрын торгон элс, эсхүл хонины хөх бууц асгаж, дээр нь эсгий дэвсээд, адууны хөмөн дээр суулгадаг байжээ. Монгол хүн хийрхэх нь элбэг байдаг тул түүнийг нь дарах гэж үнээний буюу хонины шар тос оочуулах, мөн ихсийг нь түргэн төрүүлэх гэж буулттай /энэхүү байгалийн чухал эрдсийг амны хужир гэж буруу нэрлэдэг/ буцалгасан зөөг ус уулгадаг. Дуншвал баавгайн савраар хэвлийг нь маажих, сухайгаар зөөлөн дэлдэх зэргээр домнодог. Баавгай шиг түргэн төрдөг амьтан байхгүй гэдэг агаад хээлтэй эвш намнасан анчин байдаггүй юм гэнэ билээ. Мөн төрж ядвал: “Оом мир син яа ро мү гэ ү га гэрвэ да соваахаа” тарнидаж, түргэтгэх засал ч буй. Хүүхэд боож авах ээжийг ааш зан, буян хишиг, олон хүүхэд боож авсан, боосон хүүхэд, эх тэргүүтэн ямаршуу яваа зэргээр нь шинжиж, ахимаг эмэгтэйг залдаг ёстой. Энэ бол боож авсан эхээ хүүхэд дуурайдаг болохыг монголчууд шинжсэнийх юм. Дэлгэрэнгүйг: http://budda.mn/news/2308.html

Leave a Reply

Your email address will not be published.