Categories
Чөлөөт

“БОРООТОЙ ҮЕИЙН ХИЙ ТЭГШИТГЭХ, БИЕИЙГ ШИМЖҮҮЛЭХ ЦАЙНУУД”

🌍Байгаль эх дэлхийнхээ хувиралтаар өдөр өдрийнхөө хоолыг зохицуулж идэж чадвал өөрийн эрүүл мэндээ хамгаалах боломж уламжлалт анаагаах ухаанд бий. 🤤Хийж ууж болох МОНГОЛ ЦАЙНЫ ЖОРУУД: 1. ХИЙЦТЭЙ ЦАЙ: 1 литр усанд дугуй булантай цайгаар идээшүүлж үнээний сүүгээ самраад цайндаа арвайн гурил 20 гр, шар тос 20 гр, жамц давс амталгаагаараа хийх. 2. ЦУЛХИРТАЙ ЦАЙ: Эхлээд 1 литр сүүтэй цайгаа чанаж бэлдээд авна. Зөөлөн гал дээр 1 халбага шар тос халааж 50-70 гр цулхирын гурил хийж хуураад цайвар шаргал өнгөтэй болмогц сүүтэй цайгаа дээрээс нь хийн ширүүн гал дээр 1 удаа огцом буцалгана. 3.ШАР ТОС САМАРСАН ЦАЙ: Ердийн чанасан цайгаа уудлахаас өмнө шар тос хийж сайтар самрана. Анхилам үнэр нь сэтгэлийг тайвшруулж, хийг тэгшитгэнэ. 4. ХОНИНЫ СҮҮЛТЭЙ ЦАЙ: Халуун хар цайгаа эхлэж чанаж уудлаад бэлдэнэ. Хонины сүүлээ нимгэн хэрчиж хуураад тос хайлж эхэлхэд хар цайгаа хийж буцалган сүүгээ хийж сайтар самрана. Энэ нь ясны тамирыг сайжруулж кальцийг нөхнө. 5. ХАЛГАЙТАЙ ЦАЙ: Сүүтэй цайгаа эхлээд бэлтгэнэ. Нунтаг халгайг шар тос эсвэл сүүлний өөхний тосонд хуурч сүүтэй цайгаа дээрээс нь хийж сайтар самарна. Цусыг төлжүүлж, хийн даралтыг бууруулах үйлдэлтэй. 6. ЯСНЫ ШИМТЭЙ ЦАЙ: Сүүтэй цайндаа сонголтоор тойг, ахар сүүл, борви, далны бариул, булууны яснаас хийж 1 цаг зөөлөн гал дээр буцалгаж уух. 💌Зөвөлгөө: ✅1. Энэ 2 өдөр хий махбод давамгай гэлтгүй идэр насныхан, багачуудын хүртэл хийн билэг чанар бага зэрэг хямарч байгаа тул 16:00-19:00 цагын хооронд дээрх цайнуудын аль нэгийг хийж уугаарай. Сайн цай муухан хоолноос илүү гэж… 💪2. Дээрх цайнуудын алинд нь ч МАНА 4-г хийж ууж болох бөгөөд энэ нь таныг ковид тусахаас сэргийлж, дархлааг тань сайжруулах болно. 😷3. Ханиадны эхэн үе болон бие жихүүцэж даараад халуурах гээд ч байгаа юм шиг болох үед дээрх цайнаас уух нь таны өвчинг эдгээхэд нэмэр болно. 😔4. Бие сэтгэл хямраад нойргүйдээд байвал сүүтэй цайндаа ЗАДЬ хийж дэвтээж уугаарай. Таны зүрхний хэм алдагдал, сэтгэл тогтворгүйтэх, нойргүйдлийг эмчилчихэж ч магадгүй шүү. ❤️5. Цайгаа аль чадахаараа самарч /108 удаа/ хайраа шингээж эм болгож хүртээрэй. Таны цай рашаан болно. ❌6. Цайгаа ХУВАНЦАР ШАНАГААР битгий самраарай. Энэ нь урвалд орж хор болно. 🩻7. Ясаа хугалж бэртээсэн бол сүүлтэй болон ястай сүүтэй цай уувал хурдан эдгэрнэ. 🥣8. Гэрт тань мөнгөн аяга, зэс аяга байгаа бол цайгаа түүндээ хийж эрдэс бодисоо нөхөөрэй. Өвөг дээдэс, эмээ өвөө нар маань эндээс л эрдэс бодисыг нэмэлт витамин уухүйгээр нөхдөг байсан байгаан шүү.📺📱9. Цайгаа уухдаа утас, зурагт үзэхгүй тайван сууж хүртвэл хий тань дарагдаж, ядаргаа тайлагдана. ❗ АНХААРУУЛГА: 1. Уух цагийг зааж өгсөн нь учиртай!!! 2. Жин нэмэхийг хүсдэг хүмүүс бадганы цагт 1 аягыг уувал тохиромжтой Хүндэтгэсэн: УАУ-ны их эмч: О.Очгэрэл Dr.Ochgerel

Leave a Reply

Your email address will not be published.