Categories
Чөлөөт

УМ МА НИ БАД МЭ ХУМ ཨོཾ་མ་ཎི་པདྨེ་ཧོཾཱུ маанийг уншихын тус эрдэм хязгааргүй билээ

УМ МА НИ БАД МЭ ХУМ нь “Чандмань эрдэнэ хийгээд лянхуаг баригч та нь би хийгээд хамаг амьтанд асрахуй, нигүүлсэхүй, бодийн сэтгэлийг үүсгэн соёрх” хэмээн урин дуудаж байгаа болой. Тарни үүнийг олоход хэцүү, утгыг олоход хэцүү, бүтээхэд хэцүү. УМ МА НИ БАД МЭ ХУМ-д бурханы хамаг ном хийгээд амьтаныг зовлонгоос гэтэлгэх арга агуулагддаг. Маанийн зургаан үсэг бурхан бүгдийн мөн чанараас илүү. Илүү нь юу вэ гэхээр гурван ялгавартай. Энэ нь хүнээр заалгалгүй сурдаг, мартагдаггүй, би их юм мэдсэн хэмээн омог төрдөггүй юм. Иймээс нийт даяараа өдөр бүр дор хаяж гурав уншиж байхад хичээвээс зохистой гэдэг. Бүтээвээс ач тус нь санаанд багтамгүй их. Маанийн ариун шимийн дээд утга нь тонилохуй мөн. Маань бол арга билгийн дээд нэгдэл гэдэг. Маанийг тоо хурааж унших: Эрхиний нэг ширхэгийг эргүүлэхдээ маанийг бүтнээр нь уншина. Дүнчүүр маань унших, бумши хийж уншихын тус эрдэм хязгааргүй. Дүнчүүр гэдэг нь монгол тооны нэрээр арав, зуу, мянга, түм, бум, сая, живаа, дүнчүүр гэх буюу зуун саяыг хэлнэ. Тоо барьж унших нь тоогоо гүйцээж таслахгүй унших зэргээр маанийг бүтээл болгоход тустай. Маанийг олуулаа, ая дантай унших: маань хөгжөөн олуулаа ая дантай уншихад далайд нэгэн дусал ус хийхэд тэр далай барагдах хүртэл тэр дусал байсаар байдгийн адил олуулаа буян хийхэд олны буян хэзээ хүртэл оршино тэр хүртэл байх юм. Ганцаар үйлдсэн буян галавт оршивч нэгэн уурын төдийн шатаж алга болдог гэдэг. Тиймээс зориулга ерөөлийг сайтар тавьдаг ёстой. УМ МА НИ БАД МЭ ХУМ ཨོཾ་མ་ཎི་པདྨེ་ཧོཾཱུ УМ-Ахуй ба ахуй бус оршихуй дахь арга билгийн АРИУСАЛ МАНИ-Ашид мөнхийн хүслийн хангагч ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ БАДМЭ-Асрахуй ба билэг оюуны бэлгэдэл ЛЯНХУА ЦЭЦЭГ ХУМ-Аръяабал бурхны адистит биетэй, биегүй бүхний НЭГДЭЛ Ахуй ба ахуй бус оршихуй арга билгээр ариусан Ашид мөнхийн хүслэн чандмань эрдэнээр биелж Асрахуй ба билэг оюун лянхуа цэцэг шиг дэлгэрч Аръяабал бурхан биетэй, биегүй бүхнийг аварна http://budda.mn/news/1151.html

Leave a Reply

Your email address will not be published.