Categories
Чөлөөт

Ээлтэй эрдэнийн чулуугаа мэдэцгээе

Хонь (3.12-4.20) Ээлтэй чулуу алмаз, бриллиант. Эр зориг, тэсвэр хатуужил, цэвэр ариун ёс суртахууныг бэлгэддэг. Хүний хараал, ховсдолт, хэл амнаас эзнээ хамгаалдаг. Бадмаараг нь гал халуун хайр дурлалын бэлгэдэл болдог. Өгөөмөр сайхан сэтгэлтэй хүнд алдар нэр, амжилт бүтээл авчирдаг. Бадмаараг харлавал эзэнд нь аюул занал хийж байна гэсэн үг. Үхэр (4.21-5.21) Ээлтэй чулуу оюу, индранил, перидот. Оюу нь хувиршгүй үнэнч сэтгэлийн бэлгэдэл болно. Хосуудад эв эе, аз жаргал авчирна. Аливаа дайсагнал, хэрүүл маргааныг намжаадаг. Мөн эд хөрөнгийг арвижуулдаг. Худалдаа наймаанд, банкны ажилтан зэрэг мөнгөтэй харьцдаг хүмүүст ээлтэй. Ихэр (5.22-6.21) Ээлтэй чулуу гартаам, биндэръяа. Гартаам нь уур хилэн, хов живнээс хол явах боломжийг бүрдүүлдэг Биндэръяа нь эзэндээ амьдралын баяр баясгалан, аз хийморь авчирдаг гэж үздэг. Сэтгэл тайван үед цэнхэр туяатай болж, харин сэтгэл тавгүй үед ногоовтор цэнхэр өнгөтэй болдог. Залуу хосуудад ээлтэй. Мэлхий (6.22-7.22) Ээлтэй чулуу саран чулуу, маргад, барсын нүд. Аливаа саад бэрхшээлийг давахад туслана. Хүнд хэцүү үед ухаалаг шийдвэр гаргахад нөлөөлдөг. Маргад зүүвэл бусдад хууртагдахгүй. Үнэнч сайн нөхөртэй болно. Барын нүд нь эзэндээ зүрх зориг авчирч бусдын хар, цагаан хэл ам, гадны халдлагаас хамгаалдаг. Aрслан (7.23-8.22) Ээлтэй чулуу хув, молор, мана. Жирэмсэн эмэгтэй хув зүүлт зүүвэл амархан нярайлдаг бол хүүхдэд хув зүүлгэвэл эрүүл энх бойждог. Нойр хулжвал дэрэн доороо хув тавьдаг. Шар молор нь өгөөмөр сэтгэл, гоо сайхныг авчирдаг. Мана нь ухаан санааг ариусгаж, гэнэтийн үхлээс сэргийлдэг. Охин (8.23-9.23) Ээлтэй чулуу ногоолин, замагт болор, чоно чулуу. Ногоолин нь амьдралын чулуу гэгддэг. Хүч тамир нэмж, өвчин зовлонгоос хамгаална. Мөрийтэй тоглоомд хожил, тэмцээнд ялалт авчирдаг. Хэл амнаас сэргийлж аянга цахилгаанаас эзнээ зайлуулдаг. Мөн бусдыг эзэндээ үнэнч байлгах увидастай, хүүхдэд ээлтэй чулуу. Жинлүүр (9.24-10.24) Ээлтэй чулуу гэрэлт чимэд (опал) нь солонгын өнгөөр туяарсан үнэт чулуу юм. Итгэл найдвар, үнэнч сэтгэлийн бэлгэдэл болдог. Бусдад бэлэглэдэггүй чулуу. Учир нь атаа жөтөөг төрүүлдэг. Энэ ордныхонд бас номин чулуу ээлтэй. Газар тэнгэрийг эзэгнэгч чулуу ч гэдэг. Өөрийн авъяасыг хөгжүүлэхэд туслана. Хилэнц (10.24-11.22) Ээлтэй чулуу шоргоолжин чулуу, барын нүд. Шоргоолжин чулуу нь анарын нэгэн төрөл бөгөөд цусан улаан өнгөтэй чулуу юм. Жирэмсэн эмэгтэйн гол сахиус болдог. Хүмүүст найрсаг сэтгэл төрүүлж, үл ойлголцох байдлыг арилгадаг. Мөн дээрэм тонуул, хулгай, хар цагаан хэл амнаас эзнийгээ хамгаалдаг. Нум (11.22-12.23) Ээлтэй чулуу ягаан болор, молор эрдэнэ. Ягаан болор нь эзэндээ аз хийморь, амжилт авчирдаг. Хэрүүл маргааныг арилгадаг. Молор эрдэнэ нь дээдэс ивээгдэж баяжихыг бэлгэдэнэ. Шар молорыг эрэгтэй хүн зүүвэл ариун дурлал, эмэгтэй хүнд гоо сайхан, өгөөмөр сэтгэлийг бэлэгдэнэ. Матар (12.22-01.23) Ээлтэй чулуу бадмаараг, мана Бадмаараг нь хайр дурлал, аз жаргалыг авчирдаг. Мана хуурамч найз нөхөд, хараалаас хамгаална. Хумх (01.23-2.18) Ээлтэй чулуу анар, циркон. Циркон нь хайр дурлал, үерхэл нөхөрлөлийг бэлгэддэг. Циркон зүүсэн хүний оюун ухаан нь саруусаж, сурах эрмэлзэл нь сэргэж сэтгэлгээ нь задардаг. Цэнхэр өнгөтэй цирконыг зүүвэл араатан амьтан, хорт могойноос хамгаална гэж үздэг Мөн анар зүүсэн хүн үргэлж цовоо сэргэлэн, хөгжилтэй гэгээн бодол хүсэлтэй явдаг. Загас (2.19-3.20) Ээлтэй чулуу сувд, ягаан болор. Сувд нь урт наслуулж, аз жаргал авчирдаг. Сувд зүүсэн хүний нүд нь цоглог болж, ирээдүйгээ зөгнөн мэдрэх чадвартай болдог. Мөн хар цагаан хэл ам болон бүтэлгүй дурлалаас сэргийлдэг. Сэтгэл санаа тавгүйтэх үед зүүвэл тайвширдаг.

МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.  Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.