Categories
Чөлөөт

Эрүүл мэнд нэг нометр шүү! шэйрлээд авчих! МОНГОЛЧУУД АА !

ДОТОР МАХНЫ ТАЛААР ГАДНЫХНЫ ЧИГ ХАНДЛАГА ИЙМ БАЙНА ШҮҮ. 1. ҮХЭР ХОНИНЫ БӨӨР. Селен бодисоор баян. Селен нь хүний биенээс муу үлдэгдэлийг гадагшлүүлдэг юм. Өмнө нь бас өндөгний шарны тухай постонд гарсан. Мөн төмөрөөр баялаг. Цусны улаан биетийг төлжүүлдэг. Тавган дээрхи бөөр чиний дотор байгаа бөөрнд маш их нэмэр болно гэнэ. 2. ЗҮРХ.
Үхрийн зүрх нь Магни болон Таурин бодисны склад гэнэ шүү базарваань. Магни хангалттай хэрэглэж байгаа хүн зүрх судасны өвчлөлөөр өвдөх магадлал 22% иар бага байдаг гэнэ. Таурин нь цусны даралтыг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэнэ. Өөрийнхөө зүрхийг хайрлая гэвэл үхрийн зүрхээр өргөл бариад байхыг барууны нэрт диетологчид зөвлөөд байна. 3. ҮХРИЙН ГОДОН Энэ бол эрчүүдэд маш сайнаар нөлөөлдөг. B12, цинкээр баялаг учир цусны эргэлтийг эрчимжүүлдэг. Цусны эргэлт сайжирхаар…. за за чи өөрөө гадарлаж байгаа байлгүй дээ. Хэрвээ найз охиноо эсвэл эхнэрээ happy байлгая гэж бодож байвал годон идээд байждээ. Эсвэл эхнэрүүд нөхрүүдээ үүгээр түлхүү хооллох хэрэгтэй юм байна. 4. ҮХРИЙН ЭЛЭГ. Чи шинэ элэг шилжүүлэн суулгах гэж бодож суух хооронд хуучин элгээ бас өөд нь татаад авах хэрэгтэй. Үүний тулд бярууны элэг хамгийн сайн байдаг гэнэ. В12 болон С витаминаар хамгийн баян. Энэ хоёр хоршиж нийлэхээрээ “глутатионы коньюгаци” гэх элэгнээс токсиныг хөөж гаргах үйл явцыг өрнүүлдэг юм байна шүү. Бярууны элгэнд байх С витамины хэмжээ алиманд агуулагддагаас их байдаг гэнэ. Элэг шүүрхийгээр нь шарж бас элгэн таташ хийж идэх үнэхээр сайхан шүү дээ. 5. ҮХЭР ХОНИНЫ ХЭЛ Магадгүй чиний аманд өөр хэл орж ирсний дараа өчнөөн микроб үлддэг гэж сонссон байх. Гэхдээ үхрийн хэлний тухайд бол арай өөр. Хэлэнд цинк, төмөр хоёр ихээр агуулагддаг учир чиний дархлааг сайжруулж ханиад томуунд тэсвэртэй болгодог гэнэ. МОНГОЛЧУУД БИД ЭНЭ САЙХАН ХЯМДХАН ЭЛБЭГ ХООЛОО ИДЭЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ.

Leave a Reply

Your email address will not be published.