Элэг гэдэг эрхтний 5-10 хувьд нь өөхтэй байх ёстой байдаг. ‼️‼️‼️Өөхний хэмжээ 10 хувиас дээш байгаа тохиолдолд элэгний өөхлөлттэй гэж үздэг. 🥃🍷🍺Элэгний өөхлөлт нь архины болон архины бус шалтгаантай байдаг. 🧫⚖️🍭Архины бус шалтгаант элэгний өөхлөлт гэдэгт хэт тарган жин ихтэй, чихрийн шижин өвчтэй, даралт ихэсдэг, генетикийн гаралтай өөрчлөлтүүд багтдаг. 🆘🆘🆘Нэг үгээр хэлбэл, хэт жин ихтэй, чихрийн шижинтэй, даралт ихэсдэг хүмүүс элэгний өөхлөлттэй байх магадлал өндөр байдаг. 🧫🔬🦠Харин генетикийн шалтгаант гэдэг нь төрөлхийн, удамшлын хүчин зүйл нөлөөлсөн байдаг. 🤰🤱🤰Тухайлбал, хүүхэд төрүүлээд дараа нь элэгний өөхлөлттэй болсон хүмүүс их байдаг. Энэ нь тухайн хүн удамшлын элэгний өөхлөлттэй байсан гэсэн үг юм.🆘🆘🆘Элэгний өөхлөлт нь элэгний хатуурал цаашлаад церози болох анхдагч хүчин зүйл болдог . 🆘🆘🆘Нэг үгээр хэлбэл, элэгний өөхлөлт нь элэгний хатуурлын эхний үе шат гэж хэлж болно. Элэгний хатуурал өөхлөлтөөс үүдэн, улмаар элэгний церози болдог. 😭😭😭Энэ үед элэг солихоос өөр арга замгүй болдог.
👍👍👍Элэгний өөхлөлт, түүний эмчилгээ, оношилгоо 🩺🩺🩺Ямар ч насны хүн жилдээ нэг удаа элэгний оношилгоо хийлгэж, ЭХО-д харуулж байх хэрэгтэй. 🔬🔬🔬Учир нь элэг чимээгүй өвчилж, эцсийн шатандаа илэрдэг. Элэгний өөхлөлттэй эсэхээ мэдэхийн тулд хэт авиан оношилгоо, ЭХО, 🌡🧪💉биохимийн шинжилгээ өгөх хэрэгтэй. Элэгний өөхлөлттэй байгаа тохиолдолд бусад өвчний адил 💊💊💊эм ууж, эмчилгээ хийгээд алга болох ❌❌❌боломжгүй байдаг. 👣🍵🍲Элэгний өөхлөлтийг багасгахад амьдралын хэв маягаа өөрчлөх, жингээ хасах , эрүүл хооллолт эмчилгээ болдог.
🩺🔬💉Тиймээс хамгийн түрүүнд оношилгоо хийлгэж юунаас үүдэлтэй өөхлөлт байна вэ гэдгийг олж мэдэх хэрэгтэй. 🧪💊👏Түүнийхээ дараа тохирсон эмчилгээ хийж, арга хэмжээ авах хэрэгтэй. 🥃🍷🍺Архинаас шалтгаалсан бол архиа багасгаж, таргалалтаас үүдэлтэй бол 🍭🍭🍭чихэрлэг зүйлээ багасгаж, 🙏🙏🙏жингээ хасах нь чухал.Ananda Hakuna
Categories
Дотор өөх ихтэй элэгний өөхлөлтэй бол эдгээр хүнсийг хэрэглээрэй.
