Categories
Чөлөөт

Гар доор байгаа материалаа ашиглан, органик эрүүл аргаар гэдсээ цэвэрлэх хялбар арга

Бид бүгдээрээ гэдсээ цэвэрлэх нь гоо сайханд ч, эрүүл мэндэд ч тустай гэдгийг ойлгосон. Гэхдээ заавал үнэтэй эм, бэлдмэл хэрэгтэй хэрэггүй юм авч мөнгөө үрж байхын оронд гар доор байгаа материалаа ашиглан, органик эрүүл аргаар гэдсээ хэрхэн хялбар цэвэрлэх талаар 1 арга хэлж өгье гэж бодлоо. 1 сарын дараа гэхэд гэдэс цэвэрлэгдэж, нүүр чинь гэрэлтэж туяараад, гэдэс харвин ч багассан байх болно. Гэдэс цэвэрлэх скраб Орц, найрлага: 1. 5 хоолны халбага овъёос – 75гр 2. 5 хоолны халбага цэвэр ус – 75мл 3. 1 цайны халбага сүү 4. 1 хоолны халбага зөгийн бал 5. 5 ширхэг самар /Siesta-н фундук, алмонд байж болно/ Скрабыг бэлтгэхдээ 5 халбага усан дээрээ 5 халбага овъёосоо хийгээд таглаж хонуулна. Өглөө нь сүү, зөгийн бал, самраа нэмж зуураад бэлэн боллоо. Үүнийгээ сайтар зажилж идээрэй. Ингэж идсэнээс хойш 3 цаг юу ч ууж, идэж болохгүй. 3 цагийн дараа ус сайн ууж, дуртай зүйлээ идээрэй. Хушгыг усанд хонуулахад гайхамшиг болдог Соёолсон улаанбуудай эрүүл мэндэд ашигтай талаар та сонссон байх. Усанд хонуулсан улаанбуудайн амьдралын хүч 100 дахин ихэсдэг гэнэ. Харин хушгыг усанд хонуулахад ёстой гайхамшиг болдог, тодруулбал 2 долоо хоног усанд соёолуулсан хушганы амьдралын хүч 1000 дахин нэмэгддэг аж. Та 1 кг цэвэрлээгүй хушган дээр хүйтэн ус хийнэ, хушга усанд далд орсон байх ёстой. Ингээд цонхны тагтан дээр 2 долоо хоног байлга. Усаа өнжөөд солиорой. Мөн хоногт 2 удаа самраа хутгах ёстой. Ингээд 2 долоо хоногийн дараа хушга идэхэд бэлэн болно. Хушгаа хөргөгчний доод хэсэгт устай нь байлгавал зохино. Та өглөө, бас орой тус бүр 3 хушгыг арилгаж идээрэй. Энэ жор таны бие организмыг эсийн түвшинд залуужуулж, дархлааны системийг нөхөн сэргээнэ. Түүнчлэн мэдрэлийн системд сайн. Соёолуулсан хушга нь биеэс шаарыг гадагшлуулж, цусны системийг цэвэрлэхээс гадна ясны эдүүдэд тэжээл болдог аж. Гэхдээ та энэ жороор хушгаа идэхийн өмнө заавал эмчлэгч эмчтэйгээ зөвлөлдөнө үү. Яагаад гэвэл нойр булчирхай (панкреатит) өвдөх зэрэг зарим тохиолдолд ийм хушга идэхийг хориглодог байна.

Leave a Reply

Your email address will not be published.