Categories
Чөлөөт

Хатдын гоо сайхны нууц нь ердөө л мөнгөн аягатай ус байсан

Монголчуудын хувьд эрт дээр үеэс уламжлагдан ирсэн гоо сайхны нууц гэж байдаг. Хатдын гоо сайхны нууц нь ердөө л мөнгөн аягатай ус байсан гэх. Гэхдээ зүгээр мөнгөн аяганд ус хонуулаад уухдаа биш гэнэ. Усыг ширгэтэл нь буцалган мөнгөн аягандаа хийж орныхоо хажууд байрлуулан, сайн сайхан зүйл бодоод унт. Ус амьтай болохоор шөнөжин таны оюун ухаантай харилцдаг. Өглөө босоод хоносон мөнгөн аягатай усаа уухдаа хүслээ шивнээд уу. Энэ нь таныг эрүүл сайхан арьстай болохын үндэс болдог ба хүн дотроосоо зөв бодолтой болж зөв энергийг хуримтлуулж чаддаг. Мөн хүн өдөрт 9-13 аяга цэвэр ус уух нь таны эрүүл мэндэд тустай. Мөнгө мөн хүн амьтны шүд, буйлыг бэхжүүлэн улмаар ходоод, гэдсийг ариутган аливаа өвчин үүсгэгч нян бичил махбодыг устгах чадалтай ба буцалсан усыг мөнгөн аяганд эсвэл зэс аяганд хонуулаад өлөн дээрээ өдөр бүр уухад таны ходоод хорсох намдаж, ходоодны тань хүчил багасна. Мөнгөн аяга, халбага, сав суулганд хийсэн шингэн зүйлд мөнгөн ионууд уусаж хүний бие махбодид дамжин орно. Зөгийн бал, чанамал жимс, сүү, тараг шингэн ундааг хэрэглэхдээ мөнгөн халбагыг амандаа удаан хийж, мөнгөний ионыг биедээ шингээж авдаг. Орос хүмүүс аяганыхаа ёроолд мөнгөн зоос хийж цай уудаг бол монголчууд харин мөнгөн аяга хэрэглэдэг. Та мөнгөн аяганд хоол ундаа идэж эрүүл мэндээ хамгаалаарай. Мөнгөн болон хөнгөн цагаан сав суулга хэзээнээс л эрүүл мэндэд тустай нь нотлогдсон байдаг. #НОЙР #БУЛЧИРХАЙ Нойр булчирхайн өвчнийг \#панкреатит\ хонины салбант сархинагаар бүрмөсөн эмчилдэг. Материал: Хонины #салбант #сархинаг 7 ширхэг \ заавал хониных\ Бэлдэх ажиллагаа: Баасыг жирийн аргаар цэвэрлэнэ. \зумлахгүй\ Нэг сархинагийг уртааш нь тэнцүү гурав хуваана. Нэг удаа хэрэглэхдээ 1\3 хэсэг сархинагийг 250гр усанд хийж 200гр болтол буцалгаж болгоно. Хэрэглэх: Болгосон сархинагийн шөлөө унтахын өмнө орондоо орж байгаад сархинагаа шөлтэй нь хамт халуунаар нь хүртээд унтана. Долоо хоног ингэж хэрэглэнэ. Дараа нь Долоо хоног завсарлана. Дараа нь 2 долоо хоног үлдсэн сархинагаа дээрхи аргаар 14 хоног алгасахгүй хэрэглэнэ. Дэг: Эмчилгээний хугацаанд усанд орж болохгүй. Норж даарч болохгүй. Эмчилгээний хугацаа дууссанаас хойш 2 долоо хоногт энэ дэгээ үргэлжлүүлнэ. Зөвхөн нойтон алчуураар хөлөө арчиж болно. Үр дүн: Энэ эмчилгээгээр нойр булчирхайн өвчний асуудал бүрэн шийдэгдэнэ. Юуг яаж идэх, ууж байсан , тэрнийгээ айлтгүй идэж ууж байж болно. Тэгэхдээ мэдээжийн хэрэг жор дэгээ яг баримталсан тохиолдолд шүү дээ. Орос ардын эмчилгээний гайхамшигт жорууд -Тараг, ургамлын тосоор ходоодны шарх эмчлэх: Тараг 1 аяга, ургамлын тос 1 хоолны халбага хольж найруулаад өдөр бүр ууж хэвших юм бол ходоодны шарх түргэн анидаг. -Шар шавраар ходоодоо 3 хоногт эмчилсэн туршлага: Зангидсан гараас арай жижгэвтэр шар шаврыг 1л саванд ус хийгээд буцалгана. Хөрснийх нь дараа халбагаар хутгаж байгаад цайны аягаар ууна. Ходоод хорсох дороо л намдана. Өдөрт 3 удаа хоолны өмнө цайны аягаар ууна. 7 хоног уухад шарх гүйцэд эмчлэгдэнэ. -Ходоодны хүчил ихэдсэнийг өндөгний хальсаар эмчлэх хятад жор: 1ш өндөгний хальс, ус 140мл Бэлдэх арга: Угааж нунтаглана. Уух журам: Өдөрт 1 удаа буцалсан усаар даруулж ууна. Курс эмчилгээ нь 14 хоног. Цангис жимс оюун ухаанд нөлөөлдөг Хүний оюун ухаанд цангис жимс хамгийн сайнаар нөлөөлдөг гэж судлаачид үзэж байна. Энэ жимсэнд хүчилтөрөгчийн чөлөөт радикалуудын эсрэг үйлчлэл үзүүлдэг үл исэлдүүлэгч бодис хамгийн ихээр агуулагддаг ажээ. Эдгээр радикалын улмаас холестерол гормон нь зүрх судсанд хортой нөлөө үзүүлдэг бөгөөд ой санамж болон нас ахисан хүмүүсийн тулгуур эрхтний үйл ажиллагааг муутгадаг ажээ. Цангис жимсний дараа хоёрдугаарт, нэрс орж байна. Энэ жимсэнд агуулагддаг үл исэлдүүлэгч бодисын хэмжээ цангисийнхаас арай бага байдаг аж. Гэхдээ нэрсэнд хараа сайжруулдаг бодисууд агуулагддаг байна. Гуравдугаарт, том навчтай манжин болон байцаа оржээ. Учир нь Альцгеймер өвчнийг даамжруулж, мөн сэтгэцийн үйл ажиллагааг сулруулдаг ферментүүдийг энэ хоёр ногоонд агуулагддаг бодисууд устгадаг байна. Эдгээр ногооны дараа тослог загас оржээ. Яргай, сардина, май зэрэг загасны маханд хортой ферментүүдийг задалдаг өөхний хүчил агуулагддаг юм. Долоо хоногт ядаж ганц удаа тослог ихтэй загас хүнсэндээ хэрэглэвэл Альцгеймер өвчин тусах магадлал мэдэгдэхүйц хэмжээгээр буурдаг болохыг судалгаа харуулжээ. Энэ жагсаалтын тавдугаарт бууцай орсон байна. Энэ ногоо нь хөгшрөлтөөс үүдсэн мэдрэлийн системийн үйл ажиллагаа доголдох, танин мэдэхүйн чадвар сулрах үйл явцыг удаашруулдаг болохыг эрдэмтэд тогтоожээ 1. Үсийг үргэлж илж бай Өглөө бүр 10 хуруугаар үсээ урдаас нь арагш нь, араас нь урагш нь зугуухнаар хэдэн арван удаа самна. Ингэснээр толгойд буй биологийн идэвхит цэгүүд хурууны өндгөнд цочирч тархи оюун сэргэх , даралт буурах , урам зориг дээшлэхийн сацуу толгой загатнах, эргэх, өвдөх, үс унах, зүрх хурдан цохилох, мэдрэлийн ядаргаа зэрэг өвчнөөс сэргийлдэг. 2. Нүүрээ олонтаа ил Хоёр алгаа хооронд нь халуун оргитол үрсний дараа алгаараа дух, хацар, хамрын самсааг оролцуулан нүүрээ дээш доош нь хэдэн арван удаа зугуухан илнэ. Өдөрт хоёроос доошгүй удаа ингэж илснээр нүүрний цусны эргэлтийн хэмжээ сайжран, арьс нь зөөлөрч, өнгөлөг, овор багатай харагдахаас гадна, үрчлээтэхээс сэргийлж, нэгэнт тогтсон үрчлээг багасгадаг. Мөн ханиад, томуу тусах, салхинд явахад нүднээс нулимс гоожих , толгой , шүд өвдөх , хамар битүүрэхээс сэргийлнэ. Энэ дасгалыг батгатай хүмүүс хийж болохгүй. 3. Нүдний дасгал Санаа сэтгэлийг тайван болгосны дараа нүдээ хагас аниад нар зөв , баруун зүүн , дээш доош аажуухан эргэлдүүлнэ. Дараа нь нүдээ огцом нээж дээрх хөдөлгөөнийг давтан хийнэ. Тус бүрийг арав орчим удаа хийх нь тохиромжтой. Энэ дасгалыг хийснээр нүдний ядаргаа арилах , хараа сайжирахаас гадна толгой эргэх , нүд эрээлжлэх болон нүдний элдэв өвчнөөс сэргийлж чадна.

4. Дагз няслах Алгаараа хоёр чихээ таглан долоовор хуруугаа дунд хуруун дээр тавьж чихний ар хэсэг рүү няслахад бөмбөр дэлдэх мэт чимээ гарна. Ийнхүү 36 удаа няслаад, чихээ тагласан алгаа огцом авч , огцом таглах үйлдлийг 16 удаа хийнэ. Ингэснээр тархи оюуныг сэргээж, санах ой болон сонсголыг сайжруулж , толгой эргэх , өвдөх , чих шуугих болон чихний элдэв өвчин эмгэгээс сэргийлнэ. 5. Хэлийг түүшинд хүргэх Хэлний үзүүрийг өргөж, тагнайн төмбөгөр хэсэгт хүргэж, дээш доош, баруун зүүн тийш арван удаа эргэлдүүлэхэд шүлс ялгаран гарч ирдэг. Энэ дасгалын гол үүрэг нь хоол идэх дур хүслийг оргилуулж, шингэцийг сайжруулан, шүд бэхжүүлэхийн зэрэгцээ ам аргаж хатах, залгиур хоолой болон буйлны үрэвслээс сэргийлнэ. 6. Шүдийг байнга товш Анхаарлаа төвлөрүүлэн, элдэв юм бодохоо орхиж хоёр уруулаа зөөлөн хамхина. Эхлээд араануудаа, дараа нь дээд доод үүдэн шүдээ, эцэст нь соёонуудаа хооронд нь товших хэрэгтэй. Өдөрт боломжтой үедээ энэ дасгалыг 100 орчим удаа хийх ёстой. Ингэснээр шүд бөхжин шүлс ялгар, шүдний өвчнөөс сэргийлж чадна. Хятадын уламжлалт хууч үгэнд “ Өглөө бүхэн 36 удаа товшвол үхтэл шүд унадаггүй” гэсэн байдаг.

7. Шүлс залгих Хятадын эртний сударт шүлсийг Хагас шүүдэр“,“Ариун ус“ гэх мэтээр нэрлэсэн байдаг нь санамсаргүй хэрэг биш юм. Завьжаар шүлсийг сорж ам дүүрэхийн алдад 10 хувааж залгина. Энэ нь хоолны дуршил / шингэц / -ыг сайжруулж , залгиурын ажиллагааг идэвхижүүлэн , биеийн эсэргүүцлийг сайжруулахын зэрэгцээ шүд ам цэвэрлэн , залгиур хоолойн үрэвсэл, буйл үрэвсэх , шарх сэдрэх зэрэг өвчнөөс сэргийлнэ. 8. Өглөө бүхэн эвшээлгэх Өглөө босоод цэнгэг агаартай газар очиж биеэ султган , анхаарлаа төвлөрүүлж , хамраараа агаар сорон хэвлийн хэсгээ агаараар дүүртэл амьсгална. Хэвлийг агаараар дүүргэсний дараа толгойгоо өргөн амаа ангайж , эвшээж байгаа маягтайгаар амьсгалаа гаргана. Энэ үйлдлийг өдөр бүр 12 удаа хийснээр уушгины үйл ажиллагаа сайжран уушиг , зүрхний цусан хангамж нэмэгдэж цээж багтрах , бөгшүүлж ханиалгах зэргээс сэргийлж чадна. 9. Нурууг байнга дулаал Нурууг цаг агаарын байдалд зохицуулан дулаан байлгах хэрэгтэй. Түүнчлэн өдөр бүр алгаа үрж бүлээцүүлсний эцэст нурууг хэдэн арван удаа илснээр нуруу хөшиж өвдөх , хэвлийн хөндийн янз бүрийн өвчин болон үе мөчний архаг хууч зэрэг урьдчилан сэргийлж болно. 10. Цээжээ байнга арчла Хүн цээжиндээ байнга иллэг хийж , зөөлөн алгадах үйлдлийг өдөрт хэдэн арван удаа хийх хэрэгтэй. Ингэснээр зүрхний үйл ажиллагааг сайжруулж , цээж багтрах , зүрх оволзон хатгах , хавиргаар хатгах , зүрхний титэм судас өвчлөх зэргээр урьдчилан сэргийлж болно.

11. Хэвлийд иллэг хийх Гарын алгаа хооронд нь үрж бүлээцүүлсний эцэст хүйсийг тойруулж нар зөв иллэг хийнэ. Дараа нь мөн нар буруу зөөлөн дарж базна. Аль алийг нь арван хэдэн хийх нь ашигтай. Энэ дасгал хоолны шингэц сайжруулах , хоол боловсруулах эрхтэний цусан хангамж болон агшилт суналтыг нэмэгдүүлэн ходоод гэдэсний өвчин , өтгөн хатах , гүйлгэх , бүдүүн нарийн гэдэсний архаг үрэвсэл, шээс тасалдах зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Хятадын хуучны ярианд “Хоол идсэний дараа 10 алх, хоёр гараараа хэвлийгээ ил тэгвэл зуу наслана“ гэсэн үг байдаг. 12. Хэвлийг агшааж татах Биеэ суллан оюун санаагаа төвлөрүүлээд хамраараа амьсгал аван бага хэвлий буюу давсгаа зугуухан агшааж татна. Тэр байдлаа хэсэг хадгалан байсны хойно амьсгаагаа гарган биеэ суллана. Энэ дасгалыг өдөрт арван удаа хийснээр давсаг бөөрний үйл ажиллагаа сайжирна. 13. Үе мөчний дасгал Гараа мөрний хэсгээрээ хойш урагш эргүүлж савчих, хөлөө урагш, хойш савчиж зөөлөн өшиглөх, ташаагаа тулаад бүсэлхийгээр урагш хойш, баруун зүүн тийш хазайх нь хуян шар усыг тарааж, үе мөчний үрэвсэл зэрэг өвчнөөс сэргийлнэ.

14. Хөлийн уланд иллэг хийх Хөлийн тавхайг өлмий талаас нь гурав хуваасны нэгтэй тэнцэх газарт хүний эрүүл мэндийг хангах амьдрал тэтгэх маш чухал цэг байдаг. Гарын алгаа хооронд нь үрж бүлээцүүлсний дараа дээрх цэг дээр өдөрт 10 орчим удаа илж дарах нь хөлийг дулаацуулж, сэтгэл санааг тайвшруулан элэг бөөрний үйл ажилллагааг сайжруулж, толгой эргэх, чих шуугих, нойр алдах, зүрх цохилох, цусны даралт ихсэх болон хөл өвдөх зэргээс урьдчилан сэргийлнэ. 15. Арьсанд хуурай иллэг хийх Гарын алгаа хооронд нь үрж бүлээцүүлээд толгой , мөр , гар , хөл , цээж , хэвлий зэргийн арьсыг 10 удаа зөөлөн илнэ. Ингэснээр арьсны сүвүүд тэлж ядаргаа арилж , нойронд сайн болохын дээр цусны даралт буурч арьс уян зөөлөн өнгө зүстэй болдог. 16. Бие засахдаа бүү ярь Бие засах үедээ амаа хамхин шүдээ зууж хэлний үзүүрийг тагнайн төмбөгөрт хүргэн хоёр нүдээ дээш ширтэхийн сацуу тамхи татаж үг хэлэхийг хориглоно. Ингэснээр шүд бэхжин шүдний элдэв өвчнөөс сэргийлж чадна. Энэ дасгалыг хийх үедээ амьсгал жигд чөлөөтэй байхын зэрэгцээ анхаарлаа төвлөрүүлж өгвөл сайн. Дээрх дасгалуудыг өдөр бүр тогтмол хийж байх нь онцын хүндрэлгүй бөгөөд эрүүл чийрэг аж төрөх, зарим төрлийн өвчнийг илааршуулж, эмгүй засал болохоос гадна урт наслахын чухал хүчин зүйл болдог байна.
https://www.facebook.com/www.Budda.mn

Leave a Reply

Your email address will not be published.