Categories
Чөлөөт

Модонд хадаг битгий уяачээ. Ой модыг устгаж, хортон шавьж үржүүлж, нүгэл үйлдэж байна шүү дээ!!!

Мод боомилж зовоодог Монгол зан… Хятад улсад үйлдвэрлэж буй хадагны 80 гаран хувь нь нийлэг материал. Өөрөөр нефтны шаараас химийн аргаар ялгаж гаргасан эд. Модыг яаж идсэнийг хар даа. Тиймээс ховор хөшөө туурь, өнчин мод, содон харагдсан болгондоо ийм хадаг тавиад, уяад байх хэрэггүй юм. Хадаг хийсэн нийлэг материал байгал орчин, гол усанд нэн хортой, задарч үгүй болтлоо хэдэн зуун жил зарцуулна. Дээр үеэс өвгөд маань “Нанхиад торго, хив зөөлөн…үг нь башир нялуун” гээд хад чулуунд сийлэн сануулсан байдагсан. Өнөө үеийн “зөөлөн торгон” хадаг тэдгээр хад чулуун хөшөөн дээрх захиас санамжийг ор мөргүй “идэж” орхих бий дээ гэж сэтгэл зовинох. Via: Altongerel Dagvasambuu #сору Хэлэх үг алга ! 😪😪😪 Ээж мод гэгчийг тээр жил бид илжирүүлээд үхүүлсэн. Монголчууд буян үйлдээд байна уу? Нүгэл үйлдээд байна уу? Нэг нэгээр нь нилээн хэдэн мод үхүүллээ. Хадаг яндар уясан моднууд тахир дутуу хүн шиг зэрэмдэг болон хоцорч байна. Юу ч бодохгүй юм. Бувтнаж буй маань мэгзмийнхээ бүрэн утгыг ч ухаж тайлбарлуулж ойлгож авахыг юунд үл хүснэ. Сохор мухараар шарын шашинд автсаар… Ингэж ч мунхрах гэж. “Хайран хайран. Тоогүй тоогүй” хэмээн Д.Нацагдорж халаглан бичиж байсан нь бахь байдгаараа. XXI зуунд ийм байж таарахгүй. Шарын шашин, улааны шашин, буддын гүн ухаанаа ялгаж салгаж сур, мэдэж таниж ав. Харийн харгис бурангуй шашин, үзэл суртлаас өөрсдийгөө болоод хойч үеээ хамгаал юу л болоод байна даа төр түмэн олон минь! ХАДАГ гэдэг шидмэс мод чулуунаас БҮҮ УЯ ! гэж жил бүр та нараасаа гуйх юм ! МОД АМЬТАЙ ! ярьдаг хэлдэг бол мөн чиг их халаглаж байгаа даа ! Иргэний үг: Хадгийг модонд битгий ороож байгаарай мод хүртэл амьтай хойно ийм л болдог юм билээ ,хадаг ороолоо гээд таны амьдрал дээрдэхгүй тэрний оронд хөдөлмөрлөсөн дээр. Амжилт хүсье гэжээ. Мод ороож хадаг уях нь буян мөн үү ⁉ МОНГОЛЧУУД АА ! ЛАМ БӨӨ ҮЗМЭРЧ НАР АА ! ЭНЭ МОД ЧУЛУУНААС УЯСАН ХАДАГ ЯНДАР ДААВУУ ШИДМЭС ОЛС ЧИГЧТЭЛ БООСОН МУНХАГЛАЛАА ЗОГСООНО УУ? 😪 Үүнийг МОНГОЛООС өөр газар үзэхгүй зөвхөн тэнэг мунхаг харанхуй хүмүүсээс сул дорой буурай адгийн хүсэл тачаал гарна _________ ҮРДЭЭ ҮЛДЭЭХ ЭХ ОРОН!!!
#сору “Монгол орныхоо дээгүүр нисдэг тэргээр хамгийн олон удаа явж, эх орноо хамгийн олон удаа дээрээс нь харсан улс төрч бараг би байх шүү. Шадар сайдын алба хашиж байхдаа онцгой байдлын ажлаар мөн ч их явсан даа. Манай орны тун цөөн хэсэг нь ой, тэр ойн багагүй хэсгийг хортон шавьж идэж нүд халтирмаар болгосон. Харахад үнэхээр элэг эмтэрдэг шүү” гэж ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ярихыг сонсож байлаа. Монгол орны 1.5 сая ам дөрвөлжин км нутаг дэвсгэрийн 8 хувь хүрэхгүй нь ойн мод, түүний 5 хувь нь хушин ой байдаг. Тэгвэл тэр хушин ойн 40 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж хэдийнээ доройтолд орсон юм билээ. Ер нь ойн хомсдолд хортон шавж, ойн түймэр, мод бэлтгэл гэсэн гурван хүчин зүйл хамгийн ихээр нөлөөлдөг. Товчхондоо бол ойн хамгийн том дайсан нь хортон шавьж, хүн хоёр юм.Ойн түймрийн 90 гаруй хувь, хууль бус мод бэлтгэл 100 хувь хүнээс хамааралтай. Мөн хортон шавжийн хөнөөл ч хүнээс дутахгүйгээр ойг доройтуулдаг. Хортон шавж модны ногоон биосфер буюу навч, шилмүүсээр хооллодог, иш, модлог хатуу эдээр хооллодог шавж ч бий. БОАЖЯ-ны Ойн хортон шавж, өвчний мэдээллийн санд 6 овог, 29 баг, 73 төрөл, 92 зүйл ойн хортон шавжийн тухай мэдээлэл бүртгэгдсэн. Эдгээрээс манай оронд 4-5 зүйлийн хөнөөлт шавж хамгийн өргөн тархсан байдгаас Сибирийн хүр эрвээхэй хамгийн хор хөнөөлтэй нь аж. Сүүлийн жилүүдэд мухар сүсгийн элдэв зан үйлээс болж ойн модонд хадаг яндар зүүх явдал бас хэрээс хэтэрч байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн ”100 жил-10 зорилт”-д байгал орчны асуудлыг чухалчилж дурдсан. Одоо БОАЖ-ын яамыг Б.Бат-Эрдэнэ гэж эрч хүчтэй, ажил хэрэгч залуу сайд тэргүүлэн ажиллаж байна. Түүнийг дээрээс нь ерөнхийлөгч, дэргэдээс нь ард түмэн дэмжинэ. Монгол орныхоо ой мод, байгал орчны төлөө зоригтой шийдвэр гаргаж, цөлжилт, хортон шавж, хариуцлагагүй уул уурхай, ойн түймэр, хууль бус мод бэлтгэл, нинжа нар, самарчид, хулгайн анчидтай нэгийгээ үзэж нэхийгээ тайлаарай! Бид хойч үе, үр ач нар нартаа эд баялгаас илүүтэй туурга тусгаар, бүрэн бүтэн эх орноо өвлүүлж үлдээмээр байна! Ургаа модондоо хадаг уяулдаггүй. Уямаар бол гээд хөндлөн мод хийж өгчээ

Leave a Reply

Your email address will not be published.