Categories
Чөлөөт

Зөгийн жилийг ходоодны шарханд хэрэглэвэл дахиж ходоод өвдөхгүй

Монголчуудын хамгийн их өвчилдөг нэг өвчин болох ходоодны шарх бол архаг өвчин юм. Энэ нь ходоодны хана, 12 нугалаа гэдсэнд шарх бий болж цаашлаад соривжиж, дахин дахин задарч шархалж байдаг. Шарх нь ходооны улайлт, 12 нугалаа гэдэсний үрэвслээс үүдэлтэй. Ямар ч насны хүмүүст тохиолддог, гэхдээ ихэнхдээ 30-40 насныханд их тохиолддог. Түүний дотор эрэгтэйчүүдэд 6-7 дахин илүү тохиолддог. Жилий бол байгалийн антибиотик тул хэрэглэхэд ямар ч аюулгүй. Харин ч химийн гаралтай эм бэлдмэл хэрэглэхэд хоол боловсруулах эрхтэнд дисбактериоз үүсдэг бол жилий түүнийг зохицуулдаг. Учир нь жилийний үйлчилгээ нь өвчин үүсгэгч нянг дарангуйлдаг, мөн бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд шаардлагатай нянг хадгалж чаддаг. Судалгаагаар жилий 100 гаруй өвчний үед хэрэглэхэд маш үр дүнтэй үйлчилгээ үзүүлдэг нь тогтоогдсон бөгөөд цаашид ч энэ тоо өсөх хандлагатай байна. Жилий зөвхөн нян биш бактери, вирус, мөөгөнцөр болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэй юм. Жилий хоол боловсруулах эрхтний салст бүрхэвчинд шууд идэвхитэй нөлөө үзүүлдэг учир ходоодны үрэвсэл, улайлтыг түргэн хугацаанд эмчилнэ. Ходоодны болон шулуун гэдэсний шархыг богино хугацаанд аниулдаг. Зөгийн жилийний усан ханд нь ходоод, 12 нугалаа гэдэсний үрэвсэл, улайлт, шарх, хавдрыг үүсгэгч хеликобактерийг устгадаг болох нь туршилтаар батлагдсан ба ходоодны шарх анихдаа ямарч тав, сорвигүй эдгэрдэг байна. Жилийг тогтмол хэрэглэснээр дахин өвчлөхгүй байх боломжтой.Түүнээс гадна жилий нь өвчин намдаах, цус тогтоох, хаван бууруулах үйлчилгээтэй. Хэрэглэх арга:Тосон уусмал бэлтгэх:Ходоодны цооролт, гүн шарханд тосонд уусган хэрэглэх нь тохиромжтой. Мөн спиртийн харшилтай, хүүхэд, өндөр настан, архи спирт хэрэглэх сонирхолгүй хүмүүс үүнийг хэрэглэнэ. Халаасан 100гр цэвэр цөцгийн тосонд 10гр жилийг зорж хийж хутгаж уусган бэлтгэнэ. Энэ жилийтэй тосоо цайны халбаганы талаар ходоод хоосон үедээ ууж хэрэглэнэ (өглөө, орой). Тосон уусмал хэрэглэх явцдаа зөгийн балтай ус уух ба хэт их идэлгүй бага багаар өлсөлгүй хооллох хэрэгтэй. Мөн тосон уусмалаа бүлээн сүүнд уусган хэрэглэж болно. Спиртэн ханд бэлтгэх:0,5л-ийн цэвэр архинд 5гр жилий, 10гр цэцгийн тоос хийн 21 хоног дарна. Үүнийг өглөө өлөн элгэн дээр 50гр-аар буюу хоолны халбагаар 2 удаа ууж 10 хоног хэрэглэнэ. Мөн халуун бүлээн усанд уусган шууд хэрэглэж болно. Хэсгийг таслан авч хүлхэх буюу шүдэндээ нааж чхэрэглэж болдог.Би өөрөө бол өөрийнхөө цайны аяганы ёроолд нь хэсэг жилийг наагаад тогтмол цайгаа дээр нь хийж уудаг юм.Танд эрүүл энхийг хүсэе!

МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.  Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.