Categories
Нийгэм

Морь тайлбарлагч, сэтгүүлч С.Шижирбат: Монгол адуу эрлийзжүүлж байгаа тухай ноцтой баримт дэлгэжээ.

Морь тайлбарлагч, сэтгүүлч С.Шижирбат өөрийн цахим хууданаа “УАЗ 469 Ланд 200тай уралддаггүй Монгол адуу эрлийз адуутай уралдаад гүйцэх боломжгүй болсоныг ингэж зүйрлэдэг. Энэ жилийн наадмын 6 насанд нэг ч Монгол үүлдэрийн адуу айрагдаагүй. Англи үүлдэрийн адууг Араб үүлдэрийн адуутай эрлийзжүүлдэггүй. Өв уламжлалаа хадгалах нь хамгийн чухал болхоос түрүүлж айрагдах бол нэн тэргүүний зорилт бишээ гэдгийг уяачид эздүүд нь ойлгохгүй явж ирлээ. Шинжлэх ухааны үндэслэлгүй буруу эрлийзжүүлэлт, допингноос болж сүүлийн 10аад жил хөлгүй болж уралдхаа больсон, үхсэн адууны тоо хэдэн зуугаараа гэдгийг морьны ертөнцийнхөн ярьдаг. Сүүлийн 10 гаруй жил Англи, Араб, Орос үүлдэрийн азарганууд, гүүнүүдийг олноор нь оруулж ирж Монгол үүлдэрийн адуунуудтай эрлийзжүүлэх үйл ажиллагаа дэндүү хурдацтай өрнөсөн. Сүүлийн 5, 6 жилийн улсын наадмуудад 25, 50 хувьтай эрлийз адуунууд хавтгайрсан учраас жирийн малчин уяачын Монгол адуу уралдхаа больсон. Адилхан эрлийз байж л сэрвээний өндрөөр хасах ёстой нтр гээл хэрүүл тасрахгүй. Энэ жилийн улсын наадам, Их хурд уралдаануудад нас насанд бүгд л эрлийз адуунууд байхад сэрвээний өндөрийг мм рүү оруулж хэмжиж хэрүүл хурцдаал, талыг нь хасаал талыг нь уралдуулж байх. Азарганы сэрвээний өндөр 140 см байх ёстой гээл см-аараа хэмжээл болоо юманд бүр мм рүү оруулж хэмжих ямар шаардлага байнаа. Эрлийз адуунуудаа сэрвээний өндөрт нь багтаах гэж туурайнаас нь зүсч 1-2 см намхан болгодог. Наадмын хуулинд сэрвээний өндөр гэсэн үг өгүүлбэр байхгүй байхад засгийн газар өөр дүрэм батлаад бантан боллоо. Түүх сөхвөл 1930аад онд Улсаас Жаргалантын Морин заводыг байгуулж Оросоос азарганууд оруулж ирэн эрлийзжүүлж эхэлж, улмаар Морин тойруулга 1957 онд байгуулагдаж Оросоос хурдны чиглэлийн 6 азарга орж ирэн эрлийзжүүлэлт явагдаж 70,80аад онуудад Улсын Наадамд манлайлсан Их Салхин, Тогоруу Халтар, Солонго Цавьдар, Алтангадас тэргүүтэй цуутай азарганууд төрсөн байдаг. Улмаар сая дурьдсан азаргануудын төлүүд 90ээд онуудад төрж сор манлай нь алдарт ах дүү хоёр Шарга азарганууд шүүдээ. Монгол Улс 4,3 сая адуутай, энэнээс эрлийз адуу нийт адууны 1 хувьд хүрэхгүй гэсэн судалгаа байна. Цаашдаа яах ёстой вэ.?” хэмээн бичжээ. нээрээ л бид бодууштай хэрэг билээ. Уншигч та түүнтэй санаа нийлэх үү?

Leave a Reply

Your email address will not be published.