Categories
Дэлхийд

СОЛОНГОСЫН МОНГОЛ ОЮУТАН

👉Хүмүүс өнөөдөр маргааш хагас бүтэн сайхан амарна даа гэж байхад 🇰🇷Со-д сурдаг оюутнууд За хичээл тарлаа.Цагийн ажлаа умалзуулнаа💪🏻” гээд л байж байгаа. Хэл соёлыг нь сайн мэдэхгүй 🇰🇷🇰🇷🇰🇷харь оронд, бүгдийг болгоно бүтээнэ, сурна гээд хичээж байгаа та нар хамгийн хамгийн мундаг. “Өөрсдөөрөө бахархаад эрч хүчтэй байгаарай”❤️❤️❤️ 💙💧😧”Гадаа хүйтэн бороотой,үүрээр 5:30-д орхиод гарсан гэр яг хэвээрээ угтах, хийх ёстой зүйлээ хийж чадахгүй байгаадаа гутардаг, хэл минь сайжраагүй байна гэж уйлдаг, ажиллаад ажиллаад хуримтлалгүй, төлбөр, байр, хоол гээд дуусчихдаг энэ олон хэцүү өдрүүд надад байсаан байсан “хэсэгхээн” хугацаанд…. Олон сонбэй нарынхаа түүхийг сонсох унших бүртээ урам авдаг болсон. Ядарсан ч босч ирэх хүчтэй болдог болсон. Өө энэ л үеийг давчуул “ок” болохын байна, чадахым байна гээд унаад босож сурч байгаа минь хүртэл туршлага, хэний ч зааж хэлж өгөхгүй үнэтэй хичээл юм байна гэдгийг ойлгодог болсон. Одоо мундаг амжилттай яваа хүмүүсийг харахаар яг миний энэ үеийг давчихсан хүмүүс шүү дээ гэж бодогдоод бүр хүндлэл хайр төрөөд байдаг. Хүчтэй байцгаая. Тэвчиж, ажиллаж, сурч хөдөлмөрлөж чадвал бүх зүйл таны өмнө ирнэ. 🇲🇳Ёстой ЭЗЭН нь хичээхэд ЗАЯА нь хичээдэг🇲🇳

Leave a Reply

Your email address will not be published.