За нэгэн хүүгийн орчуулгыг чирээд ирэв. Хужаа мужаа гээд байлгүй тогтоогоод уншчихаарай. Хятадын сайтаас монголынхоо талаар мэдээлэл хайж байгаад нэгэн нийтлэлийг олж уншлаа. Монголчууд өөрсдөө ч мэддэг бусад улс орнууд ч мэддэг болсон гашуун үнэн гэлтэй энэ нийтлэлийг уншаад биднийг хэрхэн харж байгааг бусад хүмүүс ч гэсэн мэдээсэй гэсэндээ орчуулахаар шийдэв. Би л хэдхэн өдрийн өмнө олж уншсан болхоос 2016 оны 10 сард тавигдсан энэ нийтлэлд өнөөдрийн Монголын нийгмийн байдал өөрчлөгдсөн зүйлгүй хэвээр байгаад үнэхээр харамсах сэтгэл төрлөө. Жич: энэ нийтлэлийг тухайн тэрээр блог хуудсандаа, гадагш гаргахыг хориглоно гэсэн байв. Өвөрмонгол улсын иргэн Бат Хятад улсад эрчим хүчний чиглэлээр суралцсан ба 2011 онд Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд “эрчим хүч хангамж”-ийн чиглэлээр мастерийн зэрэг хамгаалахаар Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг зорьсон юм. Анх удаагаа Монгол улсад ирсэн Батын хувьд сэтгэл гонсойлгохоор зүйл их тохиолдсон бөгөөд нэн түрүүнд сургуулиас болж урам хугарах сэтгэл төрсөн байна. Тэрээр :
“ Монгол улсын нийт зардлын 20%-ыг Боловсролын салбарт зарцуулдаг гэдгийг сонссон хэдийч энэ 20%-н яг хаана юунд? зарцуулагддаг юм бол гэж гайхаж байсан. ШУТИС-нь зэрэглэлээрээ Монгол улсын хоёрт ордог том сургууль бөгөөд Хятад улсын сургуулиудтай харьцуулахад ЧИН ХУА их сургуультай дүйцэхүйц сургууль юм. Гэвч Хятадын ердийн нэгэн бага сургуультай харицуулахаар жижиг, дээр нь сагсан бөмбөгийн талбай, гимнастикийн талбай гэж огт байхгүй, байгаа хэдэн дасгалын тоног төхөөрөмжүүд нь бүгд л тааруухан хуучирсан зүйлүүд байдаг. Ер нь бол олон нийтийн дасгал сургуулалтын талбай ганц нэг дотор байдаг заалыг эс тооцвол юу ч байхгүй. Хөл бөмбөгийн талбайн талаар ярих ч хэрэг байхгүй. Өмнө нь Монголын газар нутаг том, хүн ам бага учраас дотор заал гэж байхгүй хаа сайгүй л олон нийтийн талбай, цэцэрлэгт хүрээлэн байдаг боловуу гэж боддог байлаа. Гэвч одоогоор Солонгосын гудамж, Туркийн гудамж гэсэн хоёрхон булан байдгийг л би мэдэх юм байна. Бас өмнөн Gee –н “Хужаа” гэсэн дуун дээр “Хашаа ч үгүй тэд Хятаддаа шахцалдана Хашааны минь банхар хүртэл тэдний дэргэд цатгалан” гэж дуулахын сонсоод үнэхээр омогших сэтгэл төрж байлаа. Харин бодит байдлыг ирээд харахад ихэнх л байшингууд нь бүгд адилхан өнгөрсөн зууны загвартай, ойролцоогоор 60 м² боловуу гэмээр байрнуудад 6-8 хүн амьдардаг. Энэ нь бас ч гэж боломжийн амьдралтай айлууд гэж байгаа үүнээс гадна гэр хорооллынхон гэж бий нэг жижиг өрөө шиг гэрт л багадаа 4 хүн, үнэхээр тэдний охин хүүхдүүд яаж байдгийм болдоо гэж бодоход хүргэмээр тийм болхоор ядуусын талаар дурсаад ч хэрэггүй. Улаанбаатар хот нь ч гэсэн их өрөвдмөөр хотын төвийн хэсэг гэхэд л 5000 м² дотор багтана. Хотоор салхилна гэхээр зүүнээс баруун хүртэл 10 минут явхад л хүрчихнэ үлдсэн хэсэг нь тэр чигтээ гэр хороолол, бас дээр нь хөдөөний малчид чимээгүй ирж суурьшсаар л байдаг. Эндхийн өртөг их өндөр, юмны үнэ нэмэгдэх нь бүүр ч хурдан, анх очоод миний идэх дуртай байсан нэг хоол 5000 төгрөгний үнэтэй байлаа харин одоо 6500 болсон байна. Бараа бүтээгдэхүүний үнэ ч ялгаагүй өндөр тэгсэн хэрнээ хятадад байх хамгийн муу бараанууд хятадад байх үнэнээс 5-50% дахин үнэтэй. Ногоо жимсний талаар ярих ч юм биш, би 11-р хороололд амьдардаг энд л гэхэд нэг улаан лооль бараг л 5 юань, хятад байцаа 20 юань давсан байна. Тийм болхоор л байнга төмс хэргэлдэг биз. Мах бас тийм хямд ч биш хятадад зарагдах махны тал үнэтэй адилхан хэдийч одоо хамгийн үнэтэй байдаг улирал нь ирсэн тул ялгаагүй л байна. Монголчууд энэ байдлаа яаж хүлээн зөвшөөрөөд байдагийн ойлгохгүй юм.
Монголчууд “хужаа” (хятад хүмүүсийг ингэж дууддаг) нарт маш их дургүй, энд ирэхээс өмнө хан үндэстэн хятадуудыг л хэлдэг гэж боддог байснаас энэ нэрэнд нь Өвөрмонголчуудыг оруулдаг гэж огт бодолгүй явлаа. Дэлхий дээрх ганц дайсан нь адил үзнэ шүү. Намайг л гэхэд дотуур байрны жижүүр эгч байнгын хорссон нүдээр харна, зэргэлдээ дэлгүүрийн худалдагч эмээ хүртэл эвтэйхэн надруу харсан удаа байхгүй. Ядаж л өвөр МОНГОЛ шүүдээ гэж ялгаж харицсан зүйл ч байхгүй шүү. Овог, аймаг, яс үндсээр ялгах үзлийг бидний өвөг дээдсийн үедээ халсан байхад одоог хүртэл тэр үзэл байсаар байгаад гайхаж л байлаа. Зарим нэгэн нь Хятадаас ялгарахгүй жижигхэн нүдтэй өөрсдийгөө халх гэж нэрлэх хүмүүс Би бол цэвэр Монгол гэж сагсуурч байх юм. Миний монгол хэл сайн биш ч гэсэн энд байх зарим нэгэн Шиньжян хүмүүстэй хялбар ойлголцож болоод байдаг, харин монголчуудтай харилцахаас л эмээдэг болсондоо. Үнэндээ тэдний монгол хэл л маш ихээр өөрчлөгдөж орос үсэг, орос үгнүүдийг ихээр ашиглах болсноор орос аялга орсон холилдсон монгол хэл болсон байгаа юм. Мөн орой үдэш гудамд суусан, хэвтсэн унтаж байгаа архичид бишгүй их, тэдгээр хүмүүсийн хажуугаар жишим ч үгүй зөрж байгаа хүмүүс эдгээр зүйлд аль хэзээний дассан болох нь илт харагдана.
Хэт их архичид холхилдоод ирэх үед л цагдаа нар авч явж харагдана. Тэгээд тэдгээр хүмүүсийг багадаа 2 хоног хоол, унд ч өгөлгүй хорьж байгаад ар гэрийнхэнтэйн холбогдож торгуулийн мөнгө төлүүлсэний дараа гаргана. Хэвтэх битий хэл суух ч сандалгүй камерт хана налан зогсож байгаад гарч ирэх хүн үхчихгүй юм аа гэхэд хариад зогсох ч тэнхэлгүй болсон байна. 21-р зуун гарсан байхад ийм хорих газар байсаар байгаад гэмт хэрэгтэн ч гэсэн ялгадсан дунд байлгадаг гэдгийн ойлгохгүй юм. Энийг ингээд орхиё үндэстний эрх ашигт хэтэрхий халдсан хэрэг болно. Монголын ихэнх залуучууд улс төрийн бодлогын талаар огтхонч анхаардаггүй. Зөвхөн хэрхэн зугаацах уу, амралтаар хаашаа явах вэ? гэсэн хүмүүс. Одоогоор би 2-л номын дэлгүүр байгааг мэднэ. Харин гудам дүүрэн PUB, CLUB гэсэн хаягтай газрууд дүүрэн. Монголд үзэсгэлэнтэй, сайхан эмэгтэйчүүд харин маш их, бие хаа хүртэл сайтай, ганц бие эрчүүдийн хувьд диваажингийн газар л гэсэн үг… Багш нар харин надтай их л эелдэг харьцдаг шүү. Соёлтой боловсролтой хүмүүс ямар боловч өөр байх юм.
Гэвч монголын дийлэнх хүмүүс Өвөрмонголчууд болон Хятадуудыг ямар нэгэн шалтгаангүйгээр үзэн ядаж, басамжилж байдаг. Монголчуудын дотуур өмднөөс авхуулаад барьсан гар утас нь хүртэл бүгд л үндсэндээ хятад бараанууд тэгсэн атлаа яагаад тэгтлээ үзэн яддаг юм бол? Хятадууд, Өвөрмонголчууд тэдний байгалийн баялагийг хулгайлна гэж боддог юм байхдаа үнэндээ өөрсдөө л гаргаж өгсөөр байгаа гэдэг нь илт байхад шүү. Ар Монголчууд өөрсдийнхөө талаар сайшаагаад хэлчих хэдэн үг ч ерөн байхгүй. Орос ах нар бол тэмцэгч ард түмэн бид тэдэн шиг байна гэнэ шүү! Хятадууд монголыг нэг нэгээр нь эзэлж байна гээд цагдаад гомдол хүртэл гаргаж байсан гэсэн, гол нь хятадын дийлэнх ард түмэн монгол гэж улсын талаар мэдэхчгүй гэдгийн мэдэхгүй хэрнээ. Төсөөлөөд үзьеэлдээ “Хятадад цагдаа дээр очсоноо намайг нэг танихгүй хүн муу хэллээ гэж хэлий цагдаа энэ зүйлийг ойшоож үзнэ гэж үү?” Үнэндээ Монголд хоорондоо тэрсэлдэж, муудалцах нь энгийн зүйл .
Манж үндэстэн монголчуудын яг энэ зангийн мэдэж ашиглаад дотроос нь эвдрэлцүүлж, хуваалцуулаад дараа нь монгол түмнийг эрхдээ оруулж 100-200 жил дарласан бус уу? Харин одоо арай чүү 3 сая хүрэх Монголчуудыг эзлэхээр болвол уу? Үнэхээр өөрсдийгөө эр зоригтой, эрэлхэг хүчтэйдээ монголчууд байсаар байгаа гэж бодон аман дээрээ Чингис хааныг ярьж тэгэхлээрээ л өөрсдийгөө монгол болчино гэж бодоцгоосон юм байхдаа. Үүгээр ч зогсохгүй олон нийтийн дунд нацист бүлэглэлүүд бий, эдгээр нийгмийн дайснууд хандивийн хэдэн зоосны төлөө сайн хөршүүдийн харилцааг сүйтгэх үйлдэлүүдийг хийж байдаг. Эхлэл гэж байгаа бол төгсгөл ч гэж байгаа, магадгүй бидний амьдарж байгаа энэ үе бол төгсгөлийн эхлэл ч байж мэдэх юм. “ Баяртай ямар ч хүсэл зорилгогүй үндэстэн, огтхон ч хүч чадалгүй өмхий байдалтай Монголчуудаа!” гэж хэлмээр. Ажил хийх хүсэлгүй өчнөөн олон тоглож наадсан залуус, юунд тулгуурлаж түшиж амьдрах гэсэн юм бол? Улс нь тэжээн гэж үү? Ийм бодолтой байдаг бол Монгол улс санхүүгийн хямралаас гарахгүй байсаар л байх биз. Зөвхөн улс нь л тэтгэдэг хөрөнгө мөнгөтэй, үйлдвэрлэл аж ахуй байхгүй улс орны ирээдүй ямар байх бол оршин тогтнон гэж үү? Америк улс бол байж чадах байх, зарим улс орнууд америкийн долларт хайртай зөвхөн Америк улсад зориулаад үйлдвэрлээд байж болно, хариуд нь тэднээс ногоон картын аваад насаараа баян тансаг амьдарч болох байх. Техник технологийн 3-р эрин үе эхлэсэнээр Хятад улс л тэргүүлж байна.
Гэвч Монгол бол Америк биш, монгол төгрөгийг монголчуудыг эс тооцвол дэлхий дээр нэг ч хүн мэдэхгүй. Ийм л нэг санхүүгийн хямралд өртсөн, самуурсан нийгэмтэй Монгол улс. Эцэст нь хэлэхэд хүсэл зорилгын төлөө тэмцэх, түүнийгээ хамгаалах ямар ч хүсэлгүй үнэхээр сэтгэл эмтэрмээр ХОГ ШААР болсон улс. Өвөг дээдэс минь нэг адилхан л МОНГОЛ үндэстэн шүүдээ гэж бодохоор “ХОГ ШААР” гэдэг энэ хоёр үгийг хэлсэндээ нүдэнд нулимс цийлэгнэж байна. Хонгор Амарсайхан.
Categories
Хужаа мужаа гээд байлгүй тогтоогоод уншчихаарай даа
