Дуучин В.Баттулга удам залгах ХҮҮГЭЭ өлгийдөн авлаа. Халуун баяр хүргэж аз жаргал хүсье

Олон сайхан дуугаараа үзэгч сонсогчдынхоо сонорыг мялаасаар ирсэн Зууны манлай хос дуучин МУГЖ С.Вандан, ДДуламсүрэн нарыг өдгөө танихгүй хүн ховор. Тэдний үр хүүхдүүд болох сүүлийн үед сошиал орчинд дуулсан дуу бүхэн нь олон хүний сэтгэлийг хөдөлгөж яваа залуу уран бүтээлчид болох В.Баттулга охин Дуулим нар билээ. Тэрээр аав охин хоёр хэсэг сошиалаар хэл амны бай болоод байсан ч намжсан. Гурван сайхан охинтой Баттулга охидоо ёстой тултал нь эрхлүүлдэг гэнэ.

Сошиал орчинд тун идэвхтэй байдаг тэд өөрийн цахим хуудаснаа тун баяртай мэдээг дуулгасан юм. Тэрээр “Голомт залгах xүүтэй боллоо. Аав анай хоёр нь энд баярлаал тоглолтоо эхлэхгүй хүлээж байлаа. Үүнээс илүү жаргал хаа ч үгүй билээ” гэжээ. Тэгвэл охин Дуулим нь “Голомт залгах эрэгтэй дүүтэй боллоо. Анай нь энд хагартлаа баярлаад тоглолтынхоо будалтыг урстал уйлаад сууж байна” гэжээ. Ингээд нийт уншигчдынхаа өмнөөс халуун баярыг хүргэж аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэж тэдний сүүлийн үеийн зургуудаас хүргэж байна.

Leave a Reply

Your email address will not be published.