Рашаан сувилалд үл тохирох өвчний жагсаалт: Бүх төрлийн хорт хавдар Сүрьеэ Зүрх судасны дутмагжилтийн 2 ба 3-р үе (хавантай, хөхрөлттэй, амьсгаадсан, явж чадахгүй, шээс ховордсон үе) зүрхний хэм алдалттай бол Унадаг өвчин (эпилепсия) Халдварт өвчний нууц болон хурц үе Амьсгалын дутлын 2 ба 3-р үе (зүгээр сууж байхад ч амьсгааддаг, хавантай, уруул хумс хөхөрсөн, шээс ховордсон) Цус алдаж байгаа үе болон мэс заслын дараа цус багадсан бол Элэгний хатуурал (цирроз печени) элэг өөхлөлт ихтэй (жировой геназтов) Бөөрний эмгэгний улмаас бөөрний дутагдалтай гэсэн үед (цусанд креатин их, хавантай, шээс багассан) Ходоод, бүдүүн, нарийн гэдэсний шархлаа Цөс, бөөрөнд чулуутай Чихрийн шижин өвчин (дахиж хурцадсэн үе) Таргалалтын 3 ба 4-р зэрэг Бамбай булчирхайн дутмагжил (гипотиреоз)
Таны нойр байнга хүрдэг үү? Тэгвэл энэ нь муу гэнэ. Унтах хүсэл төрөх нь таны бие махбод шөнө нь амарч чадаагүй гэсэн үг биш юм. АНУ-ын судлаачид байнга нойр хүрэх нь уураг тархин дахь таагүй үйл явцуудын шинж тэмдэг байж мэднэ гэдгийг тогтоожээ. Ийм дүгнэлтийг АНУ-даа л хамгийн томоохонд тооцогддог, нэр алдартай эрүүл мэндийн төвийн нэг болох Майо нэгдсэн эмнэлгийн эмч нар хийсэн байна. Тэд байнга унтах хүсэл төрөх нь уураг тархи хөгширч эхэлж байгаагийн шинж тэмдэг гэж үзэв. Шинжээчид мөн нойрмог байх нь уураг тархийг хурдан хөгшрүүлдэг гэж онцолжээ. Эмч нар 50-иас дээш насны 1374 хүнд шинжилгээ, судалгаа хийгээд ийм дүгнэлтэд хүрсэн аж. Байнга нойр нь хүрч байдаг хүмүүсийн уураг тархины эд эсүүдийн идэвхжил буурах маягаар илэрдэг атрофи голчлон Альцгэймерын өвчний өмнө сөхөрдөг уураг тархины хэсгүүдэд үүсдэг болохыг тэд тогтоов. Тиймээс эрдэмтэд тодорхой насанд нойр ихээр хүрч эхэлж буйг эрт зөнөх өвчний шинж тэмдэг гэж үзэх хэрэгтэй хэмээн дүгнэжээ.
Эрдэмтэд эмэгтэй хүний хамгийн дур булаам өндөр, жинг нэрлэжээ Эмэгтэй хүний биеийн хэмжээ болон дур булаам байдал хоорондоо шууд шүтэлцээтэй хэмээн ШотландынАбердины их сургуулийн эрдэмтэд нотолж байна. Ингэхдээ тэд шууд тоо дурдаж байгаа юм. Эрчүүд 22,8-аас 24,8 хүртэл биеийн массын индекстэй эмэгтэйчүүдийг ямагт бишрэх болно гэжээ. Энгийнээр хэлбэл, энэ нь 165 сантиметр өндөр, 65 килограмм жинтэй бүсгүйчүүдийг хэлж байгаа юм. Харин энэ харьцаа нь загвар өмсөгчдийнхөөс огт өөр юм. Гэвч эрдэмтэд өөрсдийн санаа бодлыг хамгаалж байна. Олон туршилтад эрчүүд чухамхүү биеийн ийм үзүүлэлт бүхийэмэгтэйчүүдийг сонгодог байжээ. Харвингаа арилгах энгийн арга – Туршаад үзээрэй Унжсан харвин, гэдэстэй байна гэдэг эрэгтэй эмэгтэй аль ч хүйсийн хүний хувьд таатай хэрэг биш. Хувь хүний гадаад гоо сайхан, өөрийгөө үнэлэх үнэлэмжинд сөргөөр нөлөөлдөг энэ зүйл хоол хүнсний буруу хэрэглээ, амьдралын буруу хэв маяг, дасгал хөдөлгөөний дутагдлаас үүсэн бий болдог. Хүн бүхний таашаадаггүй энэ зүйл нэгэнт таны биед бий болчихсон бол одооноос эхлэн арилгах арга хэмжээнүүдийг авч эхлэх хэрэгтэй. Дараах 8 арга бол харвинг арилгах хамгийн энгийн аргуудын нэг юм. 1. Шинэ өдрийг нимбэгний шүүстэй усаар эхлүүл. Энэ бол харвинг арилгах шилдэг аргуудын нэг. Өглөө бүр уудаг усандаа хэдэн дусал нимбэгний шүүс, бага зэрэг давс хийж уух нь бодисын солилцоог сайжруулж, гүзээг арилгахад тусалдаг. 2. Цагаан будаанаас татгалз. Цагаан будааг янз бүрийн улаан буудайн бүтээгдэхүүнүүдээр соль. Бор будаа, бор талх, бүхэл үрийн бүтээгдэхүүнүүд, овьёосыг хоол хүнсний цэсэндээ байнга оруул.
3. Чихэрлэг бүтээгдэхүүнүүдээс зайлсхий. Төрөл бүрийн чихэрлэг бүтээгдэхүүнүүд, амтат ундаа нь хэвлий, гуя зэрэг биеийн хэсгүүдэд өөх болон хуримтлагддаг. 4. Ус их уу. Хэрвээ харвингаасаа салахыг хүсэж байгаа бол өдөрт хангалттай хэмжээний ус уус хэрэгтэй. Ус нь бодисын солилцоог эрчимжүүлж, биеэс хорт бодисыг гадагшлуулдаг. 5. Түүхий сармис ид. Өглөө бүр 2-3 хумс сармис зажлаад араас нь нимбэгний шүүстэй ус ууснаар жин хаях явцыг хоёр дахин түргэсгэхээс гадна цусны эргэлт сайжирдаг. 6. Ногоон бус хоолноос татгалз. Унжсан харвингүй байхыг хүсэж байгаа бол аль болох ногоон бус хоолноос татгалзах хэрэгтэй аж. 7. Жимс, ногооны хэрэглээгээ нэмэгдүүл. Өглөө оройд аяга жимс, шинэ ногооны салат идэх нь олон төрлийн антиоксидант, эрдэс бодис, амин дэмүүдийг шингээж авахад тустай. 8. Хоолоо амтал. Шанцай, цагаан гаа, хар перецээр хоолоо амталвал зохилтой. Эрүүл мэндэд тустай эдгээр амтлагчнууд нь инсулины эсрэг үйлчлэлийг нэмэгдүүлж, цусан дахь сахарын түвшинг буулгадаг.
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний
барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы
хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн
даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн
хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү
хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний
нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд
таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх
ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5
тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.