Таны үс хуурайшаад, соронзлогдоод байна уу. Та соронзлогдоод байгаа үсээ гадаад орчны нөлөөнөөс шалтгаалж байна гэж бодож байна уу. Үсээ будуулах, хими хийлгэх, хүйтэн цаг агаар болон салхи, өвлийн цагт үсээ халуун агаараар үлээлгэх буюу үсээ сэнсдэх, индүүдэх, бие организм ус чийгээ алдах, амин дэмийн дутагдал зэрэг шалтгаануудаас үс соронзлогдох шалтгаан болдог байна. Хуурай үсний бүтцийг томруулдаг шилээр харвал ширхэглэгүүд нь гэмтэж, сарайж харагддаг бол эрүүл үсний ширхэглэгүүд нь бие биетэйгээ нягт холбогдсон байдаг. Энэ нь эерэг цэнэгийг өөр дээрээ авдаггүйг илтгэж байгаа хэрэг. Тэгвэл малгай болон нийлэг материалтай хувцас өмсөх, хуванцар үсний сам зэргийг хэрэглэх нь үсийг улам цахилгаанжуулж хуурайшуулдаг байдаг. Тэгвэл та хамгийн түрүүнд: -Үсний самаа байгалийн гаралтай, модон, хусан самаар солих хэрэгтэй -Аль болох үсний сэнс, хатаагчийг хэрэглэхгүй байх -Нийлэг материалтай хувцаснаас татгалзаж даавуун хувцас өмсөхийг хичээх -Хэрэв та найрлагандаа пантенол, керамид болон силикон агуулсан үс арчилгааны бүтээгдэхүүнийг хэрэглэх -Үсээ угаасны дараа үргэлж ангижруулагч хэрэглэж байх -Бие организмыг ус чийгээр нөхөхийн тулд усыг хангалттай хэмжээгээр хэрэглэх -Үсний ширхэглэгийг ангижруулж, өнгийг нь сэргээх ардын арга болон тэжээлийн маскуудыг хэрэглэх зэргийг анхаарах хэрэгтэй юм. Мөн хоолны дэглэм болон амьдралын хэв маягтаа анхаарахад гэмгүй шүү. Үсний цахилгаанжилтийг богино хугацаанд дарах арга Хэрвээ үс тань тал тал тийшээ сарайж арзайгаад цахилгаанжаад байвал алгаа эрдэст усаар норгоод соронзлогдсон үсээ илнэ. Мөн өөр нэг арга бол гарандаа нүүрний тос түрхээд үсээ хөнгөхөөн илж болно. Харин дээрх аргууд танд таалагдахгүй бол зориулалтын үс арчилгааны бүтээгдэхүүнийг хэрэглээрэй. Үс арчилгааны гэрийн нөхцөлд бэлтгэж болох байгалийн гаралтай аргууд – Үсээ угаасны дараа үс рүүгээ 3-4 дусал лаванда эсвэл сарнай цэцгийн эфирийн тосыг цацаж өгнө. Эдгээр тос нь байгалийн гаралтай цахилгаанжилтын эсрэг тэмцэх сайн хэрэгсэл болдог бөгөөд ердийн усанд хийж хандлаад түүнийгээ үс рүүгээ шүршсэн ч болдог. -Хийжүүлээгүй эрдэст усаар үсээ зайлаарай. Ингэснээр таны хуйх эрүүлжиж, цусны эргэлт сайжирдаг. Мөн усанд нимбэгний шүүс эсвэл шар айраг хийж зайлах, түүнчлэн цайны ханд бэлтгэн /1 литр усанд 300 мл цай/зайлж болно. -Өндөгний шарыг үс цахилгаанжихад хэрэглэхэд гойд сайн.
Иймд доорх гурван жорыг хүргэе. 1. Нэг амны халбага зөгийн бал, бага зэрэг оливын тосыг нэг ширхэг өндөгний шартай хольж хутгаад дээрээс нь таван дусал лаванда цэцгийн тос нэмээд, үсээ угаасныхаа дараа түрхээд 30-35 минут байлгаад угаана. 2. Хоёр ширхэг өндөгний шарыг гурван капсул А аминдэмтэй холиод хоёр цайны халбага зөгийн бал нэмж самрын тос эсвэл оливын тос хийгээд маск бэлэг болно. 3. Нэг ширхэг манго жимсний зөөлөн эдийг 100 мл тарагтай хольж үсэндээ түрхээд бигнүүрээр бигнэнэ. Долоо хоногт гурван удаа түрхэх ба угаасны дараагаар ангижруулагчаар ангижруулна. Өөр бас нэг арга байна. Усанд бага зэрэг зөгийн балыг хийж шингэлээд хуурай гичтэй хольж маск бэлдэнэ. Үсэндээ түрхэхээсээ өмнө заавал нимгэн арьсандаа түрхэж харшил өгөх эсэхийг шалгаж үзнэ. Холимогийг түрхээд цаг хэртэй байлгана. Хэрэв ямар нэг халуу шатах шинж тэмдэг илэрвэл 30 минутаар хязгаарлана.
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний
барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы
хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн
даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн
хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү
хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний
нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд
таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх
ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5
тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.