Categories
Чөлөөт

Гонгорын бумба нь эд баялгийг эрхэн дор хурааж, буян заяаг дэлгэрүүлдэг шэйр хийж хадгалаарай.

Гонгор сахиусыг урин залж хүндэтгэл үзүүлэхдээ түүний нөхөр, найз бурхадад адилхан өргөл хүндэтгэл үзүүлэх учиртай. Гонгорын бумба тахих зан үйлийг Сэлэнгэ аймагт байх Амарбаясгалант хийд, Дундговь аймагт байх Дэлгэрийн Чойрын хийд хэмээх хоёр газар үйлддэг.1994 онд Амарбаясгалант хийдэд Төвдийн их лхаарамба Гүридава Ренбүчэ Гонгор бурханы бумбыг Монголын ард түмний төлөө аравнайлсан байна. Гонгорын бумбын хурлыг жилд нэг удаа хийж тахидаг бөгөөд нарийн дэг жаягаар бүтээдэг. Үүнд: Есөнэрдэнэ, ховор эмийн ургамал, арц, хүж, цай гэх мэт нандин зүйлүүдийг аравнайлан хийх бөгөөд бүтээлгэсэн эзэн нь бумбандаахир буртаг оруулалгүй авдар юмуу хайрцганд хийж тавьдаг . Гонгор бурхан өөрөө цагаан бурхан учраас бумбыг цалин цагаан мөнгөөр бүтээх нь элбэг.
Тахихдаа доторхи идээ будаа болон бусад зүйлсээ шинээр сольж хийн аравнайлуулдаг ёстой ажээ. Хэдийгээр “баяжихын бумба” хэмээн шүтдэг ч зөвхөн ганц амин хувиараа баяжих тухай бодож тахивал буруу болдог байна. Нутаг орон, хүн ард бүгдийнх нь буян хишиг арвижиж, эд хөрөнгө элбэг дэлбэг болохыг ерөөн хүсвэл зохино. Гонгор бурханы бумбыг тахиулаад ашиг,орлого олвоос хурал ном хуруулах, сүм хийдэд өргөл барьц өргөх, суварга бүтээх зэрэг үйлнээ сэтгэл харамгүй зориулах ёстой. Идээ будаа бүхий хайрцган дотор бумбыг хөдөлгөөнгүй байрлуулаад, хүндэтгэлтэй газар залахдаа үүд рүү харуулан голлуулж тавьдаггүй ажээ. Гонгор бурханы зүрхэн тарни нь “Ум гүрү маха гала ахри ниса сэди за” бөгөөд амирлуулан номхотгож, эд баялгийг эрхэн дор хурааж, буян заяаг дэлгэрүүлнэ. Гонгор-Ичинноров нь эрдэнийн дээд эзэд минь Норовыг зүрхэндээ барьж, эрдэнийн эрдэнээр дүүрэн гавалт бумбыг зүүн,сүвээндээ тулж бартсан ба ядуурлын хорыг таслах дэвгүг хутга, гурван оронг сүргээр дарах сэрээт түгдэн, дагинасыг дуудажэрхэндээ хураах дамарыг чанга цохино. Ариг гамгүй, бүрэлгэн сүйтгэж эвдэх, ялангуяа эд агуулдаг сав, цоож, түлхүүр, эдэрдэнийн зүйлийг хаяж шидэх, алхаж гишгэх, урж, тасдаж, хагалж, хэмхэлж үрэгдүүлдэг зэрэгт эздийн эзэд нь гомдож, үл баясгахыг цээрлэдэг юм. Муу заяаны орноос татах гох дэгээ тэргүүнтнийг тус тус барьж, үгээгүй ядуугийн зовлонг санасан төдийд таслаж, эрдэнэ мэттуслагч дэд торгон цээживч ба хормогч элбэгийг соёрхож, их эрдэнийн гэрэл бадарсны дунд элдэв цэцэг сар, нарны мандалдхоёр өлмийдөө цагаан зүүний нүүрт эздийг дарж хяналтанд барьсан сэлбийн-цал зандан модны их цэцэрлэг болон Гонгор-Ичинноров дагинасын чуулга бүгд иш есөн хүслийг өршөөхийн тулд соёрх, дээд бурхан махгал багштай адил таны лагшин зарлиг, сэтгэлд харшилсан муу үйлс бүгд арилах болтугай.

Leave a Reply

Your email address will not be published.