Categories
Чөлөөт

САЙХАН ХАРАГДАХ ЭНГИЙН АРГУУД

САЙХАН ХАРАГДАХ ЭНГИЙН АРГУУД: – Та эрт хөгшрөхөөс сэргийлэхийг хүсвэл лууван ид, эсвэл луувангийн шүүс уу. – Сармис хэрэглэхэд эд эс шинэчлэгдэн, үрчлээ суухаас сэргийлдэг. Улаан лиш цэцэг зажилвал аманд үлдэх эвгүй үнэр арилна. – Өдөрт 2-3 цайны халбага улаан буудай идэх нь батганаасаа салах үр дүнтэй арга юм. – Гялалзсан үстэй байхыг хүсвэл сүүнд 2 өндөг хольж хутгаад үсэндээ түрхэж хэсэг байлгаад, сайн зайлж угаа. – Эрдэс давстай (рашаан) усаар арьсандаа иллэг хийвэл бие амарч сэргэдэг. – Дэргүй унтах нь хүзүү хөших, бадайрахаас сэргийлэхээс гадна давхар эрүүг арилгахад тустай. – Хатуу, зузаан, цагаан толбогүй хумстай болохыг хүсвэл чидун жимсний тос, нимбэгний шүүс хийсэн бүлээн усанд гараа хэсэг дүр. – Лууван чанаад нухаж, зөгийн балтай холиод нүүрэндээ түрх. Арьс залуужин, төлждөг. – Тараг, жүржийн шүүс холиод нүүрэндээ маск тавь. Нүүр тань цэвэрхэн болохоос гадна амрах болно. – Та батгатай бол цэцэгт байцааны навчийг чидуны тостой хольж, миксерт нухаад батгатай газраа түрх.10 минут байлгасны дараа бүлээн усаар зайлж угаа. – Таны шүд шарлаж, толбо тогтоод буй бол нимбэгний хальсны үйрмэгийг, давстай усанд хийгээд өдөрт нэг удаа шүдэндээ түрх, мөн гүзээлзгэнэ их идэж бай. – Төмс зүсч эсвэл үрээд самбай даавуунд боогоод нүдэн дээрээ 15-20 минут байлгавал нүдний эргэн тойрон дахь үрчлээс алга болно. – Нүүрээ угаасны дараа мөсөөр арчвал нүх сүвийг хаадаг. Дараа нь та чийгшүүлэгчээ түрхээрэй. – Шампуниа алимны шүүстэй хольж хэрэглэвэл үс хагтуулдаггүйгээс гадна үсийг гялалзсан өнгөтэй болгодог. – Та тослог арьстай бол алим нухаж, зөгийн балтай холиод нүүрэндээ түрхэх нь арьсанд сайн. – Таны үс хуурай, хугарамхай бол сүүнд нэг өндөг хольж хөөсөртөл нь хутган хуйхандаа түрх. Таван минутын дараа сайн зайлж угаагаарай. – Өрөөний дулаантай усаар гар нүүрээ угааж байгаарай. Өвөл гар нүүрээ хүйтэн усаар угаах нь зохимжтой. – Та эрүүл буйлтай, цагаан шүдтэй байхыг хүсч байвал шүдээ угаахын өмнө сойзондоо давс үр. – Урьдаас нарийн зүсч бэлтгэн, хөргөгчинд хийсэн өргөст хэмхийг нүдэн дээрээ тавих нь нүдийг амраадаг. – Амархан хугардаг хумсаа хатуу болгохын тулд лавандын тос түрхээрэй.

Leave a Reply

Your email address will not be published.