Богд Очир егүзэр эх Наро хажод: “Ум ум ум сарва вүдда дагини еэ вазра варна ни еэ вазра вэро зана еэ хум хум хум пад пад пад суха” Богд очир егүзэр эх нь лянхуа ба наран дэвсгэрт баруун хөлөө сунгаснаар улаан Цагийн бэлгэтийн хөхөн дээрээс дарсан, зүүнээ хумьсанаар хар Аюулгагчийн толгойг арагш харуулан дарсан. Биеийн өнгө улаан галбын гал мэт сүр жавхлантай, нэгэн нүүр, хоёр мутартай, гурван мэлмийгээр ариун Хажодыг ширтсэн, Баруун гараар очироор бэлгэдсэн бөхгөр хутгыг урууд сунган барьсан, зүүнээр цусаар дүүрсэн гавлыг дээд зүгт барьж амаа дээш зүглүүлсэнээр соёрхсон. Зүүн мөрөнд очироор бэлгэдсэн хадамга, дамар, хонх, гурван үзүүрт манжлага намирсанг барьсан. Тэргүүний үс хар, задгайлсанаар бэлхүүсний дээшхийг бүрхсэн идэр залуу, Хүслийн дэлгэр товгор хөхтэй, амгаланг үүсгэгч байдалтай, хүний хатсан таван толгойн титэмтэй, тавин хатсан толгойн унжлагатай, нүцгэнээр таван мудрагаар чимсэн, бэлгэ билигийн гал бадарсаны төвд оршвой. Язгуур үндэсний багшийн таалал үүссэн хүч чадал ба Егүзэрийн нууцын хязгаарын үндэсний гүн ялгамжит ба Миний асар цагаан үлэмж санааны хүчээр Очир егүзэр эхийн мишгэлзэнгүй нүүрийг үзэх болтугай
Categories
“Ум ум ум сарва вүдда дагини еэ вазра варна ни еэ вазра вэро зана еэ хум хум хум пад пад пад суха”
