Categories
Чөлөөт

Хятадуудтай найрсаг хандаж байгаад ахиухан нүүрс зараад авбал жижиг эдийн засаг сэвхийтэл босоод ирнэ.

ВАН И-Н АЙЛЧЛАЛ УЛС ОРНЫ ТУСГААР ТОГТНОЛТОЙ ХОЛБООТОЙ… Энэ өвлийг ажралгүй давахад 30 сая тонн нүүрс зарахад эдийн засгийн асуудал үүсэхгүй. Монгол Улс 175 тэрбум нүүрсний нөөцтэй шүү дээ. Ийм их нүүрстэй байж жилдээ 30 сая тонн нүүрс гаргаж чадахгүй байгаа нь БНХАУ-ын удирдлагатай учраа олж чадаагүй алдаа юм. Хятад улс жил бүр 4 тэрбум нүүрс авдаг хэрнээ янз бүрийн шалтаг хэлэн импортынхоо хэмжээг эрс багасгасан байдаг. Монгол Улсын Засгийн газар ахиухан нүүрсээ борлуулчих санаатай бололцоо бүхий боомтуудаа нээчихлээ. Нэн түрүүнд Хятад улстай тоглоомын дүрмээ тодорхой болгох хэрэгтэй юм. Энэ утгаараа БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-н айчлал өндөр ач холбогдолтой. Энэ айлчлалтын хүрээнд Эрдэнэбүрэн, Багануурын цахилгаан станцын асуудал эцэслэн шийдэгдэнэ. Мөн ОХУ-ын хийн хоолойн асуудал хариулт өгч магадгүй юм. “Баян хүн таван хаанд нүүртэй” гэгчээр БНХАУ-д Оросууд ч гэсэн хөл алдаж буй үед монголчууд ихэрхэж загнаад хэрэгггүй. Бид эвийг нь олоод жаахан нүүрс зарахад хаалга тогшиход бэлэн байгаа дампуурлаас ангижирч чадах юм. Жамц баян “Цаад Дэмбэрэлийг чинь хөөргөж байгаад ажлаа хийлгээд авья” гэдэг шиг Хятадуудтай найрсаг хандаж байгаад ахиухан нүүрс зараад авбал жижиг эдийн засаг сэвхийтэл босоод ирнэ. Уурлаж бухимдах биш уран нарийн аргаар хүчирхэг хөрштэй учраа олохн чухал байна. ОХУ-тай цэргийн хээрийн сургуулилт хийх үед Ван И айчилж буйн цаг үеийн тохироо, бүрдэл ч байж мэднэ.
ШУУРХАЙ: Эмээлтэд үер бууж машин явах боломжгүй болжээ. 2022.07.26/: Дөнгөж сая орсон хүчтэй борооны улмаас Эмээлтэд үер бууж Тээврийн цагдаагийн албанаас автозамын хөдөлгөөнийг түр хаагаад байна. Иргэдийн хэлж байгаагаар баруун аймгуудаас хот руу орох 61-ийн гарам, Баруунтурууны зам мөн адил үерийн усанд боогдсон байна. Иргэд, жолооч та бүхэн ус татарсны дараа замын хөдөлгөөнд оролцохыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published.