VAPE БУЮУ ЭЛЕКТРОН ТАМХИ ҮНЭХЭЭР АЮУЛГҮЙ, ХОР БАГАТАЙ ЮУ❓📌2021 оны 8 сард ДЭМБ-аас “2021 оны ДЭМБ-ын Дэлхий нийтийн тамхины хэрэглээний тайлан”-г гаргасан бөгөөд уг тайланд электрон тамхины хэрэглээ, хор хөнөөл болон нөлөөллийн талаар хамгийн шинэ тоо баримтыг нэгтгэн дүгнэжээ.📌2022 оны 02 сарын 11-нд зохион байгуулагдсан “Тамхины хэрэглээ ба хууль эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга илтгэлдээ “Манай улсад 2017-2019 онд импортоор оруулж ирсэн электрон тамхины хэмжээ 68 дахин өсжээ” гэж дурджээ.
⁉️ЭЛЕКТРОН ТАМХИ ҮНЭХЭЭР АЮУЛГҮЙ ТАМХИ МӨН ҮҮ?‼️БИШ.Электрон тамхийг хэрэглэх явцад үүсдэг ууранд этилен гликол, альдегидүүд, дэгдэмхий органик нэгдлүүд (VOC), металл зэрэг хорт бодисууд агуулагддаг. Эдгээр бодисууд нь зүрхний цохилт болон артерийн даралтанд нөлөөлж, зүрх судасны болон уушигны өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг. Мөн зүрхний шигдээс, багтраа, уушигны архаг бөглөрөлт өвчин үүсэхэд шууд холбоотой болох нь нотлогдсон.Дийлэнх электрон тамхинд агуулагддаг никотин нь өөрөө хавдар үүсгэхгүй боловч хавдрыг сэдээгчийн бодисын үүргийг гүйцэтгэдэг.Мөн доторх
бүтцийг нь өөрчилөн угсарсан электрон тамхийг мансууруулах бодис хэрэглэхэд ашиглах гэх мэт замбараагүй хэрэглээг бий болгодог.⁉️ЭЛЕКТРОН ТАМХИ НЬ ЭНГИЙН ТАМХИЙГ БОДВОЛ ХОР БАГАТАЙ ЮУ? ‼️ҮГҮЙЭлектрон тамхи болон энгийн тамхинууд нь бүгд биед хорт нөлөө үзүүлдэг. Тиймээс электрон тамхи хор багатай гэдэг ойлголт нь буруу юм.Электрон тамхины хүний биед учруулах хор хөнөөл нь зөвхөн хортой химийн бодисын агууламжаар хэмжигдэхгүй, хэрэглэх арга,
давтамж, тамхины төрөл болон ямар хүн хэрэглэж байна зэргээс шалтгаалдаг. Мөн электрон тамхийг энгийн тамхитай давхар хэрэглэх нь (бодит байдал дээр маш олон хүмүүс давхар хэрэглэдэг) хорт нөлөөллийг хэд дахин нэмэгдүүлдэг.⁉️ЭЛЕКТРОН ТАМХИ БАРАГ ҮНЭРГҮЙ БАЙДАГ, ТИЙМЭЭС ДАМ ТАМХИДАЛТ НЬ ХОРГҮЙ БАЙДАГ ГЭСЭН ҮГ ҮҮ?‼️
ҮГҮЙСудалгаагаар электрон тамхи татсан орчин агаар дахь мөхлөгийн концентраци нэмэгдэж жижиг болон маш жижиг мөхлөгүүд (уушигны цулцанд нэвтэрч ордог), дэгдэмхий органик нэгдлүүд, металл болон никотин нь дам тамхидалтад өртөж буй хүний зүрхний болон уушигны өвчинд өртөх эрсдлийг нэмэгдүүлдгийг тогтоожээ.⁉️ЭЛЕКТРОН ТАМХИ НЬ ӨСВӨР БОЛОН ЗАЛУУ НАСНЫХНЫ ЭРҮҮЛ МЭНДЭД ХОРТОЙ
ЮУ?‼️ТИЙМӨсвөр үеийнхэн электрон тамхийг биед хоргүй гэж боддог ч бодит байдал дээр хүүхэд, өсвөр насныхны эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө нь туйлын их байдаг. Өсвөр, залуу насныхны тархины хөгжил 20 нас хүртэл явагддаг. Никотины хэрэглээ нь өсвөр болон залуу насныханд донтолтоос гадна, тархины хөгжилд урт хугацаанд сөрөг нөлөө үзүүлдэг байна.Одоогоор зах зээлд зарагдаж буй электрон тамхи нь жимс, чихэр, дессертний гэх мэт
16000 гаран төрлийн амттай байдаг нь өсвөр, залуу насныхан дурлах шалтгаан болдог. Дэлхийн хэмжээнд явуулсан системийн судалгаагаар электрон тамхи хэрэглэдэг 20-оос доош насны хүүхэд, залуучуудын ирээдүйд тамхи татах магадлал нь аль ч төрлийн тамхи хэрэглэдэггүй өсвөр, залуу насныхнаас хоёр дахин их байдаг. ⁉️ ЭЛЕКТРОН ТАМХИЙГ ХЭРЭГЛЭСНЭЭР ТАМХИА ХАЯХ БОЛОМЖТОЙ ЮУ?‼️
ОЛОМЖГҮЙЭлектрон тамхи нь тархинд тамхи татаж дуусах дохиог тархинд өгдөггүйгээс эсрэгээрээ хэтрүүлж хэрэглэх шалтгаан болох магадлалтай. Мөн энэ талын судалгаанууд байдаг ч нотолгоо багатай, маш цөөн төрлийн электрон тамхийг судалгаанд оролцуулсан тул, бүх төрлийн электрон тамхийг хэрэглэснээр энгийн тамхийг хаяж болохыг тодорхойлох
боломжгүй юм.⁉️ НИКОТИН АГУУЛААГҮЙ ЭЛЕКТРОН ТАМХИЙГ ЭНГИЙН БАРААТАЙ АДИЛ ЗАРЖ БОЛОХ УУ?‼️ БОЛОХГҮЙНикотин агуулаагүй гэгддэг маш олон электрон тамхинууд байдаг ч бодит байдалд шинжилгээ хийж үзэхэд никотин болон бусад хортой найрлага агуулсан байдаг нь тогтоогдсон байдаг. Иймээс тэдгээрийг никотин агуулсан электрон тамхитай ижил авч үзэж, хяналт тавих шаардлагатай. Бэлтгэсэн:Мэдрэлийн мэс заслын эмч Э.Бэлгүтэй
Categories
VAPE БУЮУ ЭЛЕКТРОН ТАМХИ ҮНЭХЭЭР АЮУЛГҮЙ, ХОР БАГАТАЙ ЮУ❓
