Categories
Чөлөөт

Ямар гоё юм олоод уншчихваа, Хүн бүхэнд түгээе ээ

МИНИЙ ХҮҮ, ААВ НЬ ЧАМД НЭГ ЮМ ХЭЛЬЕ!!! Нэгдүгээрт: ТЭСВЭРТ СУРАЛЦ! Тэвчээртэй бай! Аливаа сайн муу. Аль алинийг нь тэсээд өнгөрөөж сур. ХҮН НЭГ Л ЮМЫГ САЙН СУРВАЛ. БУСАД БҮХ ЮМЫГ СУРДАГ ЮМ. Тэр нэг юм бол тэсвэр. Чи түүнд суралц.Тэсвэр бол амьдралын эхлэл. Тэсвэр бол амьдралын төгсгөл. Бүх юм үүгээр эхлээд. Түүгээр дуусдаг юм. Тийм учраас: Тэсвэр бол амьдралын эх сурвалж мөн. Би ингэж бодож байна. Тийм учраас: Миний хүү чи.Юмыг буцаагаад залгиж сур! Яг аав шигээ буцаагаад залги. Уур хилэн. Уйтгар гуниг. Зовлон зүдгүүр. Юу ч битгий тээ. Буцаагаад залги. Баяр цэнгэл. Алдар нэр. Баян тансаг. Юу ч битгий тоо. Буцаагаад залги. Тийм байж чадаж байж. Хүн хүссэндээ хүрдэг юм. Аав нь ингэж бодож байна. Хоёрдугаарт: ТУЙЛШРАЛД СУРАЛЦ! “Амьдралд шунах мунхаглал. Амьралаас зугтах тэнэглэл. Аль аль руу нь хэлбийлгүй дунд нь орш! Энэ билгүүн ухаан” Бурхан Будда ингэж хэлсэн гэдэг. Юу гэсэн үг вэ? гэвэл. Аливаа юманд бүү туйлшир гэсэн үг. Тэхий дунд нь орш гэсэн үг. Аливааг чи тэсэж өнгөрөө гэсэн үг. Тэгээд цаг нь ирвэл. Сөрж үлд гэсэн үг. Тэр цагийг хүлээ гэсэн үг. Дотоод сэтгэл рүүгээ чи нэвтэрч ор. Бүүр гүн нэвтэрч орж чад гэсэн үг. Түүнтэйгээ чи ярилцаж бай. Байнга ярилцаж бай гэсэн үг. Өөрөөр хэлбэл: Чи өөрөө өөртэйгөө ярилц. Болох болохгүйг ярилцаж бай гэсэн үг. Зовлонд чи уусаж бүү алга бол. Зовлонг чи тэсэж өнгөр. Тэгээд сөрж үлдэх ёстой гээд цааш нь ургуулаад бод гэсэн үг. Сэтгэл юугаан шинж судал. Бардам зан. Би-гийн үзэл. Харамч хомхой сэтгэл. Муу бүхнийг тэвч! Хая! гэсэн үг? Гэрэл гэгээг ухаарч хар гэсэн үг. Товчлоод хэлбэл: Чи миний хүү! Өнөө маргаашийг биш. ОРШИХУЙ ЭС ОРШИХУЙН УХААНД СУРАЛЦ гэсэн үг. Би ингэж бодож байна. Гуравдугаарт: АМЬДРАЛД СУРАЛЦ! Миний хүү чи: Бодит ахуйгаас гажууд зүйлд битгий итгэ. Хийсвэр хоосон төсөөлөлд хэт бүү авт. Зөвхөн бодит амьдралаас суралц. Яагаад гэвэл: “Амьдралаас суралцсан хүн л хувь заяатай. Миний туршлага үүнийг баталдаг” гэж Бурхан багш хэлсэн юм. Тийм учраас миний хүү чи амьдралд суралц. Яагаад гэвэл. Амьдралаас суралцсан хүн гэгээрдэг юм. Яагаад гэвэл: Мэдлэгээр биш. Туршлагаар хүн гэгээрдэг юм. Тийм учраас: МЭДЛЭГТ СУРАЛЦСАН БОЛ. ОДОО ЧИ МЭДЭХҮЙД СУРАЛЦ. Өөрөөр хэлбэл. Амьдралд суралц. Аав нь ингэж бодож байна. Дөрөвдүгээрт: ИТГЭЛД СУРАЛЦ! Миний хүү чи: Өөрөө өөртөө найд! Өөр юунд ч битгий найд. Өөрөөр хэлбэл: Өөрөө чи өөртөө итгэ! Тэгэж гэмээ нь: Өөр бусад хүмүүс чамд итгэнэ. Миний хүү чи: Өөрөө өөрөөсөө зугтах хэрэггүй. Өөр хэн нэгний араас гүйх хэрэггүй. Өөрсдөө хүмүүс чам дээр ирэг. Өөртөө итгэлгүй хүн. Өрөөл бусад руу гүйдэг юм. Тийм учраас миний хүү чи. ӨӨРТӨӨ ИТГЭ. ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ НАЙД. ӨӨР ЮУНД Ч БИТГИЙ НАЙД. Би ингэж бодож байна. Тавдугаарт: АСАЖ СУРАЛЦ! Тэгээд миний хүү чи. Өөрөө өөрийгөө асаа. Асаж чадахгүй бол чи урагшаа явахгүй. Тийм учраас чи заавал асах ёстой юм. Унтаа уймраа байж болохгүй. Асаж чадаж гэмээ нь: Чи эрч хүчээр цэнэглэгдэнэ. Тэгэж гэмээ нь: Чи хүч чадалтай болно. Тэгэж гэмээ нь: Чи өөрийгөө мэдэрч чадна. Өөртөө итгэж чадна. ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ИТГЭЖ БАЙЖ ХҮН САЙН САЙХНЫГ МЭДЭРДЭГ ЮМ. Аав нь ингэж бодож байна. Зургадугаарт: БОЛОМЖИНД СУРАЛЦ! Миний хүү чи. Юу хэрэгтэй. Юу хэрэггүйг мэдрэхийг хичээ. Цаг үргэлж шинэ юм хай. Шинийг эрэлхийл. Бусдын хийснийг бүү давт. Бүү дуурай. ДУУРАЙХ ТУСАМ МЭДРЭХҮЙ ТАНЬ МӨХДӨГ ЮМ. Тийм учраас: Бусдын хийсэн юмыг дагаж битгий хий. Бодож сэтгээд өөрөөр хий. Шинээр хий.Тэгэхдээ шинээр эхлээд хийх амаргүй. Магадгүй чи мухардалд орж болно. Тэгвэл түр амасхий. Хойшоо бага зэрэг ухар. Тэгээд эцсийн зорилгоо өөртөө чи дахиад нэг сануул. Дахин эргэх хүч тамир. Тэгэж өөртөө бий болго. Тэгэж бодит боломжийг дахин бий болго. Тэгэхдээ: Боломж бол бодит биелэл биш. Хэдий тийм ч бүх юм боломжоос үүсдэг юм. Бас бүх зүйлс боломжинд шингэдэг юм. Тийм учраас: Боломжийг бүү алд. Чанга атга. Бодит байдал болго. Аав нь өнгөрсөнд суралцсан. Миний хүү чи ирээдүйд суралц. Бас яг одоод суралц. Аав нь ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?

МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.  Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.