Categories
Чөлөөт

🤱🏻Төрсний дараах сэтгэл гутралын тухай заавал мэдэх ёстой зүйлс

🤱🏻Төрсний дараах сэтгэл гутралын тухай заавал мэдэх ёстой зүйлс #1Үр хүүхэдтэй болсноор баярлах, сандрах, догдлох гэх мэт төрөл мэдрэмжээр дүүрэн байдаг. Гэхдээ төрсний дараах нөхцөл байдал таны төсөөлсөн шиг биш, гэр бүлийн шинэ гишүүнээ угтахад сэтгэлзүйн хувьд бэрхшээлтэй байж болно.Төрсний дараа тохиолдох бие физиологи, сэтгэл хөдлөл, зан араншингийн нийлмэл өөрчлөлтийг ТӨРСНИЙ ДАРААХ СЭТГЭЛ ГУТРАЛ гэж нэрлэнэЭнэ нь хүүхдээ төрүүлсэн эхэд дааврын, нийгмийн, сэтгэл зүйн хүчин зүйлсийн улмаас төрснөөс хойш 4 долоо хоногийн хугацаанд тохиолдоно.Төрсний дараах сэтгэл гутралын шинжүүд:🔹Нойргүйдэл 🔹Хоолны дуршил өөрчлөгдөх🔹Их ядрах 🔹Бэлгийн дур хүсэл буурах🔹Сэтгэл санаа тогтворгүй болох Мөн төрсний дараах сэтгэл гутралыг үндсэн 3 хэлбэрт хуваан авч үздэг.📌“Baby blue” төрсний дараа эмэгтэйчүүдийн 70%-д тохиолдох ба сэтгэл санаа тогтворгүй байж гэнэт гуниглах, баярлах, шалтгаангүй уйлах шинжүүд илэрдэг. Энэ нь дунджаар хэдэн цагаас 1-2 долоо хоногийн хугацаанд үргэлжилнэ.📌Төрсний дараах сэтгэл гутрал (депресс)- Төрснөөс хойш хэдэн өдрөөс хэдэн сарын хугацаанд үргэлжлэх ба сэтгэл хөдлөлүүд хэт хүчтэй, гүнзгий мэдрэгдэнэ. Иймд төрсөн эмнэлэг болон эх барих эмэгтэйчүүдийн эмчид хандах нь зүйтэй.📌Төрсний дараах сэтгэцийн эмгэг- Төрснөөс хойш эхний 3 сард тохиолдох ба хий юм харах, сонсох зэрэг өөрчлөлтүүд ажиглагдах ба нойргүйдэлтэй болох нь түгээмэл юм. Зан төрхийн хувьд эрс өөрчлөгддөг. Энэ тохиолдолд заавал эмнэлэгт хандаж, эмчилгээнд хамрагдах шаардлагатай. Дараах хүчин зүйлийн улмаас төрсний дараах сэтгэл гутрал тохиолдож болно.🔹Өмнө нь жирэмсний үед болон төрсний дараа сэтгэл гутарч байсан🔹Төрсөн эмэгтэйн нас (залуу насанд илүүтэй тохиолдож болно)🔹Сэтгэл хөдлөлийн өөрчлөлт гэх удамшлын өгүүлэмжтэй байх🔹Хэт их стресстэх үйл явдал тохиолдсон байх (ажлаасаа халагдах г.м)🔹Хүүхэд өвдөх🔹Ихэр хүүхэдтэй болох Нийгмийн харилцаанд тийм ч их ордоггүй🔹Ганц бие ээж байх🔹Гэр бүлийн зөрчилтэй байх Төрсний дараах сэтгэл гутралтай эсэхээ өөрөө үнэлэх тухай, хэрхэн зохицуулах тухай дараагийн цувралаар хүргэе.💗

Leave a Reply

Your email address will not be published.