Та нар өөрсдийгөө лаг бууз хийдэг гэж бодож байна уу?Яахав, харилцан туршлага судалъя. Долоохон ам бүлийн хоол хийх үнэндээ л надад жижиг байнаа.Эхлээд унтахын өмнө маргааш бууз хийх тухай бодно. Хаана, хэнийд, хэзээ, ямар ямар гоё бууз идэж байсан дурсамжаа сэргээнэ. Буузны тухай яриа хөөрөө гэртээ илт үүсгэж мркетинг эхлэнэ.Гэрийнхэндээ “маргааш янзын бууз хийнэ” гэх мэдэглийг хонин цагт хийнэ. Мэдэгдлээ могой цагт зарлавал буузны ёроол жигнүүрт наалдах нигууртай. Бууз хийхийн урьд орой эрт унтаж амарна. Маргааш битүү хоол хийх тул
хөнжлөө сэвэхгүй битүү унтана. Буузаа шүүстэй хийе гэвэл элдэв үйл хийж болохгүй. Жишээ нь эхнэр чангаавал нүцгэн хөлөөрөө тийр ч татгалзана. Гурил зуурахБуцалгаж хөргөсөн усаар зуурна. Гурил үрэхгүйгээр элдэж болж буй гурил л хамгийн сайн
зуурагдсан гурил юм. Ээ дээ, ус даадаг гурил үг даадаг эр хүн хоёр бол гоё хоршиноо. Гурилаа эргүүлж тойруулж алгадахаа мартуузай. Арван цаг амарчихсан толгой, арван минут амарчихсан гурил хоёр эвтэй гэж найгүй. МахГуанз, ресторанууд сайн махаар
бууз, хуушуур хийж өгөхгүй шинжтэй. Ер нь монгол хоолны амин сүнс мах. Да ялангуяа бууз, хуушуурны мах хамгийн сайн мах байх хэрэгтэй. Гуяны цул мах хонины сүүлтэй 80:20 харьцаатай
хольчиход тас. Хальс, булчирхайг маш сайн авна. 1кг маханд 150-200 грам сонгино шүү. Шүүслэг сайн махыг усаар амтлах бараг шаардлагагүй дээ. 50 грамм махнаас 1-2 балга шүүс өөрөө л гарна. Ханиад томуутай үед данс саримсаар амталчихаад бас
зүгээр.Гурил элдэхАнх хэд хэдэн охид надтай суух шалгаруулалтад орсноос манай эхнэр л гурил элдэх чадвараараа ганцаараа тэнцсэн юм. Гол чадвар нь өөдөөс ерөөсөө юм хэлэхгүй. Орчин үед
буузны гурил аятайхан элдээд өгдөг хүн ховордсон. Хамтрагч чинь одоо хүртэл гурил элдэж чадахгүй бол шууд сал. Яахаараа гэр бүдийнхээ төлөө ганц гурил элдэж сурдаггүй юм ооё. Ямар бууз хийгээд өг гэж байгаа биш тээ. Амьдрал ярингаа буузаа чимхэж байх сайхан шүү. Жижиг хүүхдүүд хуруу гараа элдүүлчих гээд дундуур нь ганц нэг гурил хулгайлах байх л асуудал. Буузаа жигд хэмжээтэй хийхийн тулд гурилаа хуваах чухал. Буузаа
чимхэхГурилаа жигд бус хуваасан, том жижиг элдсэн алдааг чимхэгч л залруулна. Махаа битгий гуриландаа чих. Хоолоо ч гэдэсрүүгээ бүү чих. Буруугаа бусад руу битгий чих. Ер нь юуг ч битгий чих нтр. Буузан дотроо шүүс ялгарах эрх дарам зай үлдээнэ. Нэгэн жигд чимхэлттэй том жижиг нь таарсан гоо
үзэсгэлэнтэй бууз хий. Цагаан сарын жижиг бууз 32-38 грамм байдаг. Миний бууз дор хаяж 70 грамм. Манай эхнэр 3-ыг, манай ну а 4-г, манай найзууд үсрээд 5-ыг иддэг юм. Манай хүүхдүүд харин идэхгүй санаатай. ЖигнэхЗа эрх биш буузаа жигнээд идчих байлгүй гэж бодож ерөөсөө болохгүй юм билээ. Утсаа ухаж байж минутаа хэтрүүлнэ. Хамар битүү ханиадтай байж үнэртэхгүй
байна гэж уяна. Дүлий чихээрээ чагнана. Хэт хүйтэн эсвэл нойтон жигнүүр дээр буузаа тавьж улыг нь наалдуулна. Хэт шахаж өрөөд бөөрөөр нь наалдуулна. Гялгар цаас дэвсэж заваарна. Зарим нь PVC жигнүүртэй ч байх шиг. Хорхогны чулуу шиг төмпөн рүү авч хага чулуудна.Та нар ер нь л бүтэхгүй шүү, Анхаарна биз. Балга, балга шүүстэй бууз мөн ч сайхан шүү. Хальсгүй, хэт их
өөхгүй, хатуу махгүй, гурил нь нялцайгаагүй, мах, гурил, сонгины хольц таарсан, буузыг юутай зүйрлэх юм бэ. Асар их хичээл зүтгэл гаргаж хийсэн буузыг дээрээс нь сэрээгээр зоож иддэг хүн таарвал дагзнаас нь үсдээд аваарай ккк. Муу бууз сэвэхэд өөдөөс умайгаад уурладаг бол сайн хийсэн бууз ярайтал инээмсэглэдэг
юмдаа. Шингэц асар хүнд хоол тул 16 цагаас өмнө байцааны салаттай идэж байгаарай.Мань гуанз нээвэл тэгээд ирэх юм байгаа биз дээ?Буузаар халз үзэж болно
Categories
Та нар өөрсдийгөө лаг бууз хийдэг гэж бодож байна уу?
