Categories
Чөлөөт

Сахараар зовж буй найзууддаа дараах зөвлөгөөг хүргээрэй ИД ШИД ГЭЖ БАЙДАГ ШҮҮ

3 сарын дундаж сахар буюу глюкожсон гемоглобин (глюкозжуулсан гемоглобин), HbA1c гэж юу вэ? Глюкожсон гемоглобин – цусан дотор эргэлдэж байгаа нийт гемоглобины глюкозтой холбогдсон хэсэг юм. Гемоглобин бол цусны улаан эсэнд агуулагдаж эд эсэд хүчилтөрөгчийг зөөвөрлөж тэнд ялгарсан нүүрсхүчлийн хийг уушгинд тээвэрлэн аваачдаг маш чухал уураг юм. Глюкожсон гемоглобинийг %-иар илэрхийлдэг. Цусан дах сахар ихсэх хэмжээгээр глюкожсон гемоглобиний % ихэсдэг. Энэ шинжилгээ цусан дах сахарын сүүлийн 3 сарын дундаж хэмжээг маш зөв харуулдаг учир чихрийн шижин өвчнийг оношилж хянахад маш чухал. Хүүхдийн HbA1c хэмжээ насанд хүрэгчдийнхтэй адилхан хэмжээтэй байдаг. Энэ шинжилгээг чихрийн шижинтэй хүүхдэд мөн хэрэглэнэ. Өсвөр насны хүүхэд эмчид үзүүлэхийн өмнө гэнэт зөв хоолны дэглэм барьж эхлэнгүүт эмнэл зүйн үзүүлэлтүүд нь хурдан сайжирдаг, хэрэв HbA1c-ийг нь үзэж харьцуулахгүй бол эмчилгээний үр дүн сайн байгаа юм шиг буруу сэтгэгдэл төрүүлж чхрийн шижин өвчин хүндэрч даамжирах нөхцөл бүрддэг. HbA1c шинжилгээ нь эмч болон өвчтнүүдэд эвтэйхэн ба өлөн сахар, 2 цагийн сахарын сорилоос давуу талтай. HbA1c шинжилгээг заавал өлөн өгөх албагүй. Сүүлийн 3 сарын турш аль зэрэг сайн эмчилгээ хийсэн нь харагдана. Сэтгэл санаа, үрэвсэл, ханиад, өглөө орой, биеийн тамираас хамаардаггүй. HbA1c шинжилгээг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага 2009 онд чихрийн шижин өвчний явцыг дүгнэхэд, ЧШ 1,2 хэлбэрийн өвчнийг оношлоход хэрэглэхийг зөвлөсөн. Өлөн сахарын шинжилгээ сэтгэл санаа, стрессээс болж их өөрчлөгддөг. HbA1c шинжилгээ нь чихрийн шижин өвчнийг эрт оношлоход их хэрэгтэй. HbA1c шинжилгээ нь арай илүү үнэтэй, цусны өвчинтэй хүмүүст буруу гарна. С ба Е витамин өндөр тунгаар уудаг хүмүүст худлаа бага гардаг. Чихрийн шижинтэй хүмүүст Бернстейн эмч С витаминийг 250мг-аас илүү тунгаар уухыг зөвлөдөггүй. Бамбайны дутагдалтай хүмүүст худлаа их гарах тохиолдол байдаг. Эх сурвалж: Сахарын өвчнийг хүндрүүлэхгүй эдгээж болно.

Leave a Reply

Your email address will not be published.