Categories
Чөлөөт

АДУУНЫ МАХТАЙ БИТҮҮ ШӨЛ

АДУУНЫ МАХТАЙ БИТҮҮ ШӨЛ
✅Хүйтний улирал эхлэж,ханиад томуу ихэссэндээ холбоотой гэрийн аргаар ханиад томуунаас урьдчилан сэргийлэх энгийн аргаа хуваалцъя .
Мэдээж халуун шингэн зүйл сайн уух хэрэгтэй….Миний мэддэг сайн эм тариа бол яг ч аргагүй битүү шөл юмаа..
Битүү шөл хийх жор:
✅1.Мах (адууны мах халуун чанартай болохоор өвлийн цагт вест мах болж чаддаг..байхгүй бол хонь,үхрийн мах байж болно,аль болох машиндах биш гараар бэлдэж. ,хэрчих)
✅2.Сонгино,сармисыг өөрийн хүссэнээр (аль болох 1 аяганд сармисны хумсыг битүүгээр нь 2 ш хийж болно,сармисны ач тусыг хүн болгон мэддэг байх.доор зургаа оруулсан байгаа👍)
✅3.Төмс,лууван (нимгэн эсвэл жижиг дөрвөлжин хэрчих )
✅4.Хонины сүүл(сүүлний тосыг тос биш зүгээр л витамин гээд л хүлээж аваарай👍)
✅5.Гурил(гурилыг бүлээн усаар зуурч ,нухаж амраагаад нимгэн дугуй элдэнэ)
✅6.Давс(бага хэрэглэнэ шүү)
👈мах,давс,тос,сонгинуудаа тавганд хийж амталаад(хар перец,чинжүү нэмж хийж болно) бэлэн болсны дараа аяганы тал хүртэл нь хийгээд ,дээрээс нь бүлээн ус хийгээд,нимгэн дугуй элдсэн гурилаар шөл хийх аягыг бүтээнэ.
За тэгээл 30-40 минут жигнүүрт жигнээл бэлэн болно.👍
Үнэтэй чанарын баталгаагүй олон эм тариа хэрэглэснээс гэрт байгаа жороор битүү шөл хийж уугаад,үр дүнгээ хуваалцаарай ,өөрийгөө болон гэр бүлээ ханиад томуунаас сэргийлье 😘
Ээж маань бага байхдаа энэ шөлийг хийж өгөө л ямар ч ханиад ,томуу зүгээр болдог байлаа..одоо ч гэсэн хэрэглэж ирсэн, цаашид ч гэсэн хэрэглэх болно😄👍
За та бүхэндээ эрүүл энх,сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе…

Leave a Reply

Your email address will not be published.