“ХУУРСАН ЦАГААН БУДАА СУУЛГАХЫГ ЗОГСООЖ, ХУГАРСАН ЯСЫГ БАРИЛДУУЛНА”
Цагаан будаа – Rice – Тутрага /УАУ/
🍚 Цагаан будааг шинжлэх ухааны талаас тайлбарласан зүйл олон байдаг тэгвэл уламжлалт анагаах ухаанд цагаан будаа ямар ач тустай вэ?
🔸Амтлаг амттай, Сэрүүн чанартай
🔸Тослог, зөөлөн, хөнгөн эрдэмтэй.
🔸Чадал: Суулгаж бөөлжихийг зогсоох, хүчжүүлэн шимжүүлнэ гэдэг.
🔸 Цагаан будаа нь шингэн, өтгөн, агшаасан, хуурсан гэх 4 төрлөөр өөр өөр эмчилгээний үйлдэлтэй байдаг.
1. Шингэн будаа:
• Ам их хатаж ундаасахыг дарна
• Судасны хананы хатуурлаас сэргийлнэ
• Илчийг үүсгэнэ
2. Өтгөн будаа:
• Илчийг үүсгэнэ
• Өлсөж, цангахыг дарна
• Өтгөн хатсанг зөөлрүүлнэ
3. Агшаасан будаа:
• Суулгахыг зогсооно
• Ундаасах буюу цангахыг дарна.
4. Хуурсан цагаан будаа:
• Суулгахыг зогсооно, гэдэсний өнгөр тогтооно
• Яс хугарсныг барилдуулна гэсэн тус тусын чадлууд байдаг.
👉 Будааг хэрхэн хуурах вэ?
1. Цагаан будаагаа усаар зайлж цэвэрлэнэ.
2. 16-24 цаг усанд дэвтээж тавина.
3. Усыг асган шүүгээд бага хатааж сэврээнэ.
4. Тогоогоо халаан галыг бага дээр тавин будаагаа шарлатал нь тасралтгүй хуурна.
/Тос хийхгүй, хэт түлэхгүй/
Хэрэглэх арга: 10гр хуурсан будааг өдөрт 3 удаа зажилж эсвэл бүлээн усаар даруулан уулгана.
7 хоног идэхэд болно.
👉 Мөн 1-2 литр усанд 30-50 гр нойтон цагаан гааг чанана, чанасан шүүсэнд нь цагаан будаагаа чанаж зутан хийж идвэл гэдэс ходоод цанхайх, хоолны дуршил муудах зэргийг засна гэх мэт өөр маш олон гайхалтай аргууд байдаг.
Уламжлалт анагаах ухаан минь 10 зүгтээ дэлгэрч тусыг үзүүлэх болтугай 🙏
Эх сурвалж:
1. Анагаах ухааны дөрвөн үндэс
2. Идээ ундаа, явдал мөрийн судлал
3. Будаа хуурах арга: https://ml.mbd.baidu.com/r/QFXtFnmT7i?f=cp…
Хүндэтгэсэн: УАУ-ы их эмч О.Очгэрэл
Categories
ХУУРСАН ЦАГААН БУДАА СУУЛГАХЫГ ЗОГСООЖ, ХУГАРСАН ЯСЫГ БАРИЛДУУЛНА
