Энэ одоо бүүр арай дэндэнэ ээ. Уксус ууж урт насла, тур гээд сурталчлаад байх юм.
Apple cider vinegar гэдэг нь алимны шүүсийг исгэж, боловсруулан гарган авсан СН3СООН буюу цууны хүчил. 5%ийн цууны хүчлийн агууламжтай.
Алиманд өөрт нь байх нүүрсусыг исгэж, үүссэн спиртийг нь цааш исэлдүүлэх замаар цууны хүчлийг гарган авдаг. Энгийн нэг элсэн чихрээс ч цууны хүчил үйлдвэрлэх боломжтой.
Цууны хүчлийг хүнсэнд бактерийн эсрэг нөөшлөгчөөр хэрэглэдэг. Янз бүрийн ногоо даршлахад хийж байна, салат хутгахдаа хийж байна. Иймэрхүү зохистой, зөв зүйлдээ хэрэглэхгүй зүгээр халбагадаж, устай найруулж уугаад л байвал ядаж л шүдний паалангаа эвдэж, улаан хоолойгоо шархлуулна.
Cider гэдэг бол алимнаас үйлдвэрлэж болж байгаа бүхий л зүйлийг нэрлэдэг ерөнхий нэршил. Алимны шүүс байсан ч cider л гэнэ.
Тэртээ тэргүй хэрэглэж байгаа нүүрсуснаас чинь энэ байтугай л бодисууд биед ялгарч байгаа. Сайн гээд битгий биеэ туршилтын туулай болгоод бай. Жаахан эрүүл саруулаар сэтгэнэ шүү хэдүүлээ.
Bragg Mongolia хуудас энэ мэдээллээ арилгахыг хүсье 🤔
#ХүнснийИнженер О.Гал-Очир
Эх сурвалж: @Хүнсний инженер О.Гал-Очир
Categories
Энэ одоо бүүр арай дэндэнэ ээ. Уксус ууж урт насла, тур гээд сурталчлаад байх юм.
