Categories
Нийгэм

Хүчтэй борооны улмаас 361-ийн төмөр замын гарам усанд автаж, хоёр чиглэлийн галт тэрэг замдаа зогссон байна‼️

Хүчтэй борооны улмаас 361-ийн төмөр замын гарам усанд автаж, хоёр чиглэлийн галт тэрэг замдаа зогссон байна‼️
Өнөөдөр буюу долдугаар сарын 26-ны өдрийн 14:25 цагт Аршаант-Давааны хоорондын 365 км-ийн I зуутад 75 м газарт төмөр зам угаагдаж, 361 км -ийн гарам усанд автаж, Зүүнхараа өртөөнөөс тэгш чиглэлд аялж явсан 2554-р галт тэрэг 364 км-ийн 5 зуутад 14:23 цагт зогссон байна. Зам угаагдсаны улмаас Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 272-р галт тэргийг Аршаант өртөөнд зогсоож зорчигчдыг автобусаар Улаанбаатар хот руу тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна. Үерийн усанд боогдсон 7 иргэнийг аварчээ Сонгинохайрхан дүүргийн 21 дугаар хороо 61 гарам орчимд түр зуурын аадар бороо орсны улмаас 20 гаруй айлын хашаанд ус орсон, 3 айлын гэр, 10 хашаа, 1 саравч, явган хүний гүүр нурсан байна. Дуудлага мэдээллийн дагуу Аврах анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллаж, үерийн усанд боогдсон 4 том хүн, 3 хүүхдийг завиар зөөвөрлөн аюулгүй газарт байрлуулж ажиллалаа. Дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн үерийн хор уршгийг арилгахаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга болон холбогдох мэргэжлийн байгууллагын албан хаагчид ажиллаж байна. “Аврагчид үерийн усанд автсан иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна” Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны долдугаар сарын 26-ны өдрийн 15:00 цагийн орчимд түр зуурын хүчтэй аадар бороо орсны улмаас гудамж, зам талбай, гэр, байшин усанд автлаа. Нийслэлийн Онцгой байдлын газарт ирүүлсэн үер, усны дуудлага мэдээллийн дагуу Аврах анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Өнөө шөнө Хэнтийн зүүн хэсэг, Дорнодын нутгаар үргэлжилсэн бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг агаарын байгууллагаас анхаарууллаа. Эх сурвалж: Нийслэлийн Онцгой Байдлын Алба

Leave a Reply

Your email address will not be published.