Би олон жилийн турш өглөө босоод өлөн дээрээ маалингын үр идэж байгаа юм. Үүнийг эрүүл байгаагийн нэг шалтгаануудын гэж үзнэ. Үнэнийг хэлэхэд хэзээ хамгийн сүүлд эмч дээр өвчин хэлж очсоноо санахгүй байна. Чухам энэ л хүнсний ачаар юм шүү дээ. Шим тэжээлтэй уг хүнсний ашиг тусыг би эмээгээсээ олж мэдсэн – эмээ маань өөрийнхөө эмээгээс. Маалингыг дэлхий даяараа мэднэ. Энэ хүнс өөрийн гэсэн онцгой түүхтэй. Маалинга шим тэжээлээр
эртнээс хүн төрөлхтөнд танигдсан. Латин хэлнээ зүгээр ч нэг “хамгаас шим тэжээлтэй маалинга” гээгүй бололтой. Ургамлын ишийг даавуу хийхэд ашигладаг, харин үрийг нь хоол хүнс, эм,
гоо сайханд өргөнөөр ашигладаг байна. Маалингын үрийг хэрхэн хэрэглэх вэ? Маалингын үр – ашигтай микро элементийн маш их агууламжтай. Кальци, марганц, магни, кали, фосфор, төмөр, цинк, натри, зэс агуулагдана. Мөн эдгээрээс гадна амин дэмийн агууламж
ихтэй: A, В1, В2, В3, В6, В9, C, E. Үрэнд агуулагдах ширхэглэг, тосны хүчил омега – 3, омега – 6, омега – 9, амино хүчил бүгд бие махбодийн системд сайнаар нөлөөлнө. Гэхдээ үрийн шим тэжээлийг бүрэн авахын тулд өглөө өлөн дээрээ хэрэглэвэл зохино. Үргэлжилсэн нойрны дараа (эсвэл өглөөний цай идэхээс
хагас цагийн өмнө) бие махбодь маалингын шим тэжээлийг авахад бүрэн бэлтгэгдсэн байдаг. Жишээ нь, турах хүсэлтэй хүмүүс 1 цайны халбага маалингын үр зажилж идээд араас нь хэдэн стакан ус уухад л болно. Шингэний тусламжтайгаар ходоодонд орсон
маалингын үр хөөж өлсгөлөнгийн мэдрэмжийг дардаг. Тийм учраас хоол идэх хүсэл төрөхгүй. Маалингын үйлчилгээнд биеэс илүүдэл шингэн, хорт бодис, хуримтлагдсан өтгөн гадагшилна,
өөрөөр хэлбэл илүүдэл жингээсээ богино хугацаанд салах боломжтой. Маалингын үрээр бие махбодио цэвэрлэх – турах сайхан арга. Маалингын үр юу анагааж байна вэ? Маалингын
үрийг үс, арьс болон хумс арчилгаанд өргөн ашиглана. Үрэнд агуулагдах амино хүчил, А, В, Е амин дэмүүд нь үсний өнгийг сэргээж зөөлөн болгоно. Хумсыг бэхжүүлж, толигор болгох бол арьсыг залуужуулах үйлчилгээтэй. Маалингын үрэнд агуулагдах бодисууд нь судасны системд эерэгээр нөлөөлнө, элэгний үйл
ажиллагааг дэмжинэ, бэлгийн чалхыг сайжруулна, хараа хурцлахаас гадна зарим нэг төрлийн хорт хавдар үүсэхээс хамгаалдаг. Тийм ч учраас олон үндэстнүүд маалингын үрийг талх, нарийн боовны орцдоо нэмдэг болов уу. Маалингын үрийг бүхлээр нь хэрэглэнэ. Мөн маалингын үрээ хандлах эсвэл өөр бусад хоол хүнстэй хольж хэрэглэсэн ч болно. Маалингын үрийн шим тэжээлийг бүрэн авч хэрэглэхийг хүсэж байвал нунтаглаад
хэрэглэж болно. Нунтагласан үрийг жимсний чанамал эсвэл зөгийн балаар зуурч идвэл амттай бөгөөд шим тэжээлтэй болно. Гэхдээ шим тэжээл ихтэй ч гэлээ хэмжээг нь хэтрүүлэх хэрэглэж болохгүй. Өдөрт 2 хоолны халбагаас ихгүй хэмжээгээр хэрэглэнэ.
Ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд, мөн бөөр, ходоод гэдэс, давсаг болон цөсний хүүдий өвчлөлтэй хүмүүс болгоомжтой хэрэглэхийг анхааруулж байна. Эдгээр хүмүүс маалингын үр хэрэглэхээс өмнө заавал эмчтэйгээ зөвлөөрэй. Маалингын үрийн ашиг тусын тухай уг нийтлэлийг найз нөхөдтэйгөө хуваалцаар
Categories
Би өлөн ходоод дээрээ маалингын үр зажлаад усаар даруулж уудаг (өглөөний цайнаас өмнө). Хамгийн сүүлд хэзээ эмч дээр очсоноо ч бүр мартжээ
