Categories
Чөлөөт

Дорнын анагаах ухаан: “Хүмүүс минь, та нар буруу эмчилгээ хийлгээд байна! Эрхтэн байнга хосоороо өвддөг

Дорнын уламжлалт анагаах ухаан өөрийн гүн утга агуулгаараа гайхагдсаар ирсэн. Хүний бие махбодийг зүгээр ч нэг эд эрхтний цуглуулга байдлаар авч үзэхгүй, физиологийн хувьд бие биенээсээ хамаарах нарийн үйл ажиллагаа, эрч хүчний солилцооны цогц байдлаар авч үздэгт оршино. Барууны эмч нарыг бодвол Дорнын эмч нар хүний биед болж байгаа аливаа үйл явцыг энергийн давхаргатай хослуулан авч үздэг байна. Өнөөдөр та бүхэндээ хятадын уламжлалт анагаах ухааны нууцаас дэлгэхээр бэлдлээ, энергийн урсгал хэрхэн ажилладаг болохыг танилцуулна. Дотоод эрхтнүүдийн уялдаа холбоо Бидний бие махбодь дээр маш олон тооны биологийн идэвхтэй цэгүүд байрладаг – илүүдэл энергийг зайлуулахаас гадна систем, эд эрхтний үйл ажиллагааг хариуцна. Энэ нь ойролцоогоор 2 мм хэмжээтэй л хэсэг байдаг. Дорнын анагаагч нар эдгээр цэгүүд нь хоорондоо гинжин холбоотой болохыг илрүүлсэн бөгөөд үүнийгээ энергийн суваг хэмээжээ. 1. Уушгины суваг Бодисын солилцоо болон амьсгалыг хариуцна. Амьсгалах эрхтний үйл ажиллагааг хянана: залгиур, улаан хоолой, бронх. Энэ сувгийн цэг дээр нөлөөлөхөд амьсгалын асуудлууд багасч хэм буурна. Энэ сувагтай хослоод бүдүүн гэдэснийх цуг явдаг.   2. Бүдүүн гэдэсний суваг Дээрх сувагтай холбоотой бөгөөд хоол боловсруулах үйл ажиллагаа болон биеэс хорт бодис гадагшлуулах үйл явцыг хариуцна. Энэ суваг дээр нөлөөлөхөд ходоод гэдэсний өвчлөл, арьсны өвчлөл болон салст бүрхүүлийн үйл ажиллагаа доголдоход анагаана.   3. Гэдэсний суваг Хүний бие эрхтний хамгийн эрч хүчтэй эрхтэн – гэдэс. Чухам энэ л эрхтэн хоол хүлээн авч зөв боловсруулах үйл явцыг хариуцдаг. Энэ эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдвал бие махбодийн үйл ажиллагаа бүхэлдээ доголдоно.   4. Дэлүү болон нойр булчирхайн суваг Эдгээр эрхтнүүд нь хоол хүнснээс бүхий л шим тэжээлийг авах үүрэгтэй. Уг суваг нь дээрх сувагтай нягт холбоотой.   5. Зүрхний суваг Уг суваг нь зүрхний үйл ажиллагаа болон судасны системийн эрүүл мэндийг хангана. Уг эрхтний үйл ажиллагаанаас хамаарч сэтгэн бодох, сэтгэл хөдлөл, мэдрэмж шалтгаална. Уг эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдсанаар стресст орох, зүрх судасны системийн өвчлөлөөр шанална.   6. Нарийн гэдэсний суваг Хоол боловсруулах үйл ажиллагааг хариуцна, уг эрхтний эсүүд нь хоол хүнснээс усыг нь шингээж авдаг. Уг суваг нь зүрхний сувагтай холбоотой. Уг сувагт нөлөөлөхөд толгой, хүзүү болон далны өвчнийг анагаана.   7. Давсагны суваг Биеэс шингэн гадагшлуулах үйл явцыг хариуцна. Уг сувагт нөлөөлөхөд булчин чангарах, арьсны өвчин, толгойн өвчин болон төв мэдрэлийн системийн өвчнийг анагаана.   8. Бөөрний суваг Өсөлт болон үржлийг хариуцсан бүхий л эд эс, эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Уг эрхтний үйл ажиллагаанаас бие махбодийн эрч хүч шууд хамаардаг. Хэрвээ уг эрхтний хэвийн үйл ажиллагаа алагдвал уур уцаартай болох, нойрны хэмнэл алдагдах зэрэг гажгууд илэрнэ.   9. Перикардын суваг Зүрхний сувгийн адил зүрх судасны системийн үйл ажиллагааг хариуцна, гэхдээ илүү өргөн цар хүрээтэй нөлөө үзүүлдэг байна. Энэ сувгийг хяналт дор хүний сексийн чадавх ордог. Мэдрэлийн системийг ч хариуцдаг байна.   10. “Гурван халаагч” Дотоод шүүрлийн системийг хариуцах суваг. Гурван хэсэгт хуваагдана: дээд (цээжний хөндийд байрлах эрхтэн), дунд (гэдэс, дэлүү), доод (бөөр болон бэлэг эрхтэн). Перикардын сувагтай холбоотой.   11. Цөсний хүүдийн суваг Энэ суваг элэгний сувагтай нягт холбоотой. Энэ суваг дээр дарахад шанаа, дух, толгойн өвчнийг намдаана мөн артритийг анагаадаг байна.   12. Элэгний суваг Элэгний эрч хүч зөв явж чадвал бие эрхтэн өөрийгөө нөхөн төлжих үйл явц хэвийн явагдана. Энэхүү суваг нь биеийн ерөнхий байдал болон цусны бүтцэд нөлөөлдөг, биологийн идэвхтэй бодис ялгаруулах үйл явцыг идэвхжүүлнэ. Дээрэхээс харахад бүх сувгууд хоорондоо уялдаа холбоотой байна. Хос эрхтнүүд гэхэд л нь нэг нь – ян, өнгөө нь – инь энергийг агуулна. Энерги хос эрхтнүүдээр адил хуваарилагдах ёстой боловч нэг эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдахад л хоёул доголдож эхэлдэг байна. Илүү ойлгомжтой болгохын тулд жишээ авч тайлбарлая. Хэрвээ “панкреатит буюу нойр булчирхайн үрэвсэл” гэж онош тавьсан бол нойр булчирхай болон дэлүүний сувагт энергийн дутагдалтай байгаагаас үүдэлтэй, мөн хос эрхтнүүдэд ч гэсэн энергийн дутагдал байгааг илтгэж байна – ходоодны. Үүнээс улбаалан хүчиллэг багассантай холбоотой үүсэх гастритын магадлал 90% байгааг илтгэнэ. Эсвэл эсрэгээрээ, “хүчил ихэссэнтэй холбоотой гастрит”. Ходоод болон нойр булчирхайн энерги муудсаны шинж. Өөрөөр хэлбэл нойр булчирхайн үйл ажиллагаа доголдсон байна гэж үзнэ. Зарим тохиолдолд энэ өвчний шинж тэмдэг нууц байдлаар явагддаг нь маш аюултай юм. Эдгээрээс нэг дүгнэлт хийж болно: сувгийн энерги илүүдэхэд тухайн эд эрхтний үйл ажиллагаа хэт идэвхжих эсвэл үрэвсэл явагдана, харин дутагдахад – үйл ажиллагаа доголдож эхэлнэ. Эхний тохиолдолд ихэвчлэн үрэвслийн шинж тэмдэг илэрдэг, нөгөө нь нууц хэлбэрээр явагдах буюу хамгийн аюултай гэж үзнэ. Эрхтнүүд байнга хосоороо өвдөнө, өөрөөр хэлбэл хосоор нь л эмчлэх хэрэгтэй. Хос эрхтний үрэвслийг дарах эмчилгээг зөвхөн нэгэнд нь л зориулж хийгээд байвал ямар ч үр дүн өгөхгүй. Тэнцвэрт байдлыг тогтоохоос нааш эмчилгээ үр дүнгүй байсаар л байна. Энэ бүгдийг мэдэж байгаа цагт эмчилгээг үр дүнтэй хийж чаддаг болно. Биологийн идэвхтэй цэгүүд дээр нөлөөлснөөр бидний бие эрхтэн илүү эрүүл саруул байх ажээ. Хятадын уламжлалт анагаах ухаан энэ зургаан хос сувгуудыг үндэслэн аливаа өвчнийг анагааж байна. Бид далай шиг их мэдлэгийн өчүүхэн хэсгийг л танд танилцуулж чадсан. Үүгээр энерги, хүний бие махбодийн бүтцийн тухай ойлголт дуусахгүй
Бар жилтэй хүнтэй учирвал бурхан таныг хамгаалж байна гэсэн үг. Бар жилтэй хүүхэд заяавал бурхан таныг хайрлаж байна гэсэн үг. Учир нь бар жилтэй хүн гэр бүл, удам судраа муу муухай бүхнээс хамгаалж явдаг сахиус нь байдаг юм. Хэрвээ таны гэр бүлд бар жилтэн байдаг бол түүнийг хайрлаж яваарай. Түүнийг илгээсэн бурханд талархаж, залбирч яваарай. Монгол цаг тоолол, нэгэн жаран бар жилээс, бар сараас, бар өдөр, бар цагаас эхэлдэг нь сайн сайхан бүхний бэлгэдэл шүү дээ. Эрлэг номун хаан Дамдинчойжоо сахиус, Лхам сахиус нар адгуус үхэр, луус унаж, Очирваань бурхан, Гомбо бурхан барын нөмрөг хувцастай байдаг нь зүгээр ч нэг тохиолдол биш юм. Муу муухай бүхнийг үхрээр төгсгөж, сайн сайхан бүхэн бараар эхэлдэг нь хорвоогийн жам юм. Бодоод үзээрэй, амжилттай яваа бизнесмэнүүд баячууд яагаад барын дүрстэй том алтан бөгж зүүдэг юм бол…?! @copy 🐯 ЛАЙКАА ДАРААД БУРЗАЙ ГЭЖ БИЧ. 3 ХОНОГИЙН ДОТОР МӨНГӨТЭЙ БОЛНО ТА НЭЭРЭЭ ШҮҮ “Иргэн баян бол улс баян” гэдэг. Энэ нь иргэн бүр эрх, үүргээ ухамсарлан, өөрийн амьдрал ахуйд эзэн болж чадвал улс орны хөгжил өөдрөг сайн байхыг өгүүлж буй хэрэг билээ. Мөнгө бол бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрт төлж болох санхүүгийн хэрэгсэл. Мөнгө нь өөрийнхөө өртгөөр бусад барааны өртгийг илэрхийлж байдаг онцгой таваар. Өөрөөр хэлбэл, мөнгө нь ямар ч таваараар солигдож чадах хөрвөх чадвар сайтай арилжаа, гүйлгээний хэрэгсэл юм. Мөнгө бол амьдралын зорилго биш, харин зорилгод хүрэх хэрэгсэл юм. Мөнгийг байгаагаар нь хэрэглэдэггүй, харин та түүнийг ашиглан хэрэгцээтэй зүйлээ худалдаж авдаг. Энэ нь нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн үнэ цэнэтэй зүйлийг өөр нэг үнэ цэнэтэй зүйлээр солих боломжийг олгоно. Мөнгө нь зөөвөрлөхөд хялбар, тогтмол үнэ цэнэтэй, дахин ашиглах боломжтой, мөнгөн тэмдэгтийг хэдэн онд гүйлгээнд гаргаснаас үл хамааран ижил худалдан авах чадвартай, нийтээр хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Мөнгийг хүн өөрийн хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөр, бүтээлч ажлын үр дүнд цалин хөлс, шагнал, төлбөр хэлбэрээр олохоос гадна хөрөнгө оруулалтаас ногдол ашиг, хүү хэлбэрээр олдог. Жишээ нь: Хадгаламжийн хүү, хувьцааны ногдол ашиг гэх мэт. Мөнгийг янз бүрийн зорилгоор хэрэглэж болно. Тухайлбал, мөнгийг бусдад зээлдүүлэх, бусдаас зээлэх, төлбөр тооцоо хийх, хувьцаа бонд гэх мэт үнэт цаас болон үл хөдлөх хөрөнгө худалдаж авах гэх зэрэг маш олон янзаар ашиглаж болно. Орлого, түүнийг бүрдүүлэх боломж нөөц Та аль болох зарцуулснаасаа илүүг олох эсвэл олсноосоо багыг зарцуулах хэрэгтэй. Ингэснээр хуримтлал үүсгэх боломжтой. Орлого нь бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанаас тухайн хугацаанд бий болсон мөнгөн хөрөнгө юм. Өөрөөр хэлбэл, хийж гүйцэтгэсэн ажлынхаа төлөө авч буй мөнгөний хэмжээ юм. Орлого нь биеийн болон оюуны хөдөлмөрийн үр дүнд бий болдог. Хувь хүн өөрт байгаа мөнгөө хадгалуулах эсвэл хөрөнгө оруулах шийдвэр гаргасны үр дүнд орлого олох боломж бүрддэг. МӨНГӨӨ ХЭРХЭН УДИРДАХ ВЭ? номоос хуулбарлав.

Leave a Reply

Your email address will not be published.