Дэлхийн хүн амын 80% нь нурууны ямар нэгэн өвчин мэдэрсэн байдаг гэсэн тооцоо гарчээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ нь бэртэл гэмтэл эсвэл буруу дадал зуршилтай холбоотой байдаг байна. Хүн нуруугаа гэмтээх эрсдэлтэй өдөр болгон тулгарах бөгөөд энэ тухай та бүхэндээ танилцуулахаар бэлдлээ. Бага байхад л “нуруугаа тэгшхэн байлга” гэж загнуулдаг байлаа. Завгүй хэмнэлээр амьдарч байгаа бид энэ “дүрэм”-ийг мартаж
орхино, харин өвчин мэдрэхээрээ санах нь тэр. Нуруу өвдөхөд нөлөөлөх шалтгаануудыг танд танилцуулж байна, та аль болох эдгээр зүйлсээс зайлсхийгээрэй. 1. Мэргэжлийн хүчин зүйлс Нурууны өвчин зөвхөн оффисын ажилтнуудыг зовоогоод
зогсохгүй биеийн хүч шаардсан ажил эрхэлдэг хүмүүсийг ч зовооно. Гоо сайханч, маникюрын мастер, архитекторч, жолооч, инженер, оёдолчин – энэ жагсаалт үүгээр дуусахгүй, өдөр болгон нуруундаа хэт ачаалал авч ажилладаг мэргэжлүүд. Ажлын өдөр
ганц цаг ч болов нуруугаа амрааж байгаарай. Нурууны булчингийн ачааллыг авах хөнгөхөн дасгал хийх эсвэл ажлын байрнаасаа холдож алхахыг зөвлөж байна. 2. Гэрийн ажлын орон зай Гэртээ ирсэнээс хойш нуруугаа амраана гэж бодож байна уу? Бие тавирч
нуруундаа санаа зовохгүй байж болох мэт. Гэхдээ гэрийн өдөр тутмын ажил, жишээ нь аяга таваг угаах, хоол хийх, хувцас индүүдэх энэ бүгд бидний нуруунд хайр гамгүй хандана. Гэрийн ажлыг өөртөө ачаалал өгөхгүй байх бүхий л нөхцөлийг ханга.
Угаалтуур, ширээний өндөр зэрэг нь таны биеийн өндөрт тохирч байх ёстой. Гэрийн ажил хийж байхад нуруугаа эгц, булчинг сулласан байхыг хичээ. 3. Эвгүй гутал Гоо сайхан байх нь нурууг маш ихээр хохироодог. Дэлгүүрт гоёмсог өндөр өсгийтэй туфль
хараад бүсгүйчүүд нуруу, гутал хоёр холбоотой болохыг мартаж орхино. Өндөр өсгийтэй туфлийг өдөрт 2-оос илүү цаг өмсөхгүй байхыг зөвлөдөг. Хэт хавтгай ултай гутал ч гэсэн өндөр өсгийтөөс дутахааргүй ачаалал өгнө. Ачаалал харилцан адилгүй хуваарилагдаж нурууны булчинг чангалахад хүргэнэ. Өдөр тутам ийм гутал өмсөх нь зохимжгүй. Дунд зэргийн өсгийтэй гутлыг
өдөр тутам өмсөхөд тохиромжтой. Зуны задгай гутал өмсөх гэж байгаа бол оломтойг сонгохыг зөвлөе. 4. Том цүнх Моод болоод байгаа том хэмжээтэй цүнх нуруунд маш их ачаалал өгнө. Хэрэг
болох эсэх нь тодорхойгүй элдэв новш цүнхэндээ хийж явах огт хэрэггүй. Цүнхэндээ эмх цэгцийг бий болго. Өдрийн турш хэрэглэх зүйлээ л хийж яв. Өдөр тутмын хэрэглээнд үүргэвч тохиромжтой. Бас зөв үүрэх хэрэгтэй – нэг биш хоёр мөрөндөө. Урт богиныг мөр болон нуруунд холхихгүй байхаар өөртөө
тохируул. 5. Бариу хувцас Моодтой холбоотой бас нэгэн зүйл – гоё хэдий ч биед эвгүй хувцас: Харандаа-банзал, бариу даашинз, скинни-жинс – энэ бүгд цусны эргэлтийг бооно. Өдрийн турш
бариу хувцас өмсвөл нурууны булчингийн үйл ажиллагаанд саад учруулна. Эмэгтэйчүүдийн хувьд дотуур хувцас мөн чухал. Өө дарах бариу дотуур хувцас цусны эргэлтийг боодог. Өдөр тутмын
хөхний даруулга нь гоёмсог байхаас гадна биед эвтэйхэн байх ёстойг анхаарна уу. 6. Стресс болон депрессийн байдал Сэтгэл зүйн дарамттай байдал нь нуруунд сөргөөр нөлөөлж байгааг судалгаагаар тогтоожээ. Сэтгэлээр унасан үед нурууны талаар
бодох ч сөхөөгүй – мөр унжиж, нуруу нумлагдана. Үр дагаварт нуруу, бэлхүүсээр өвдөж эхэлдэг. Биеийн идэвхтэй хөдөлгөөн стресстэй тэмцэхэд тусалдаг. Өөрийн сэтгэлд нийцэх төрлийг сонго: бүжиг, усанд сэлэлт, гүйлт – хамгийн гол нь танд сэтгэлийн
таашаал авчрах ёстой. Депрессийн үед асуудлыг шийдэхийн тулд яаралтай мэргэжлийн эмчид хандахыг зөвлөе. 7. Унтахдаа буруу байрлалаар хэвтэх Буруу байрлалаар хэвтэх, бас буруу матрасс нь
бат бөх нойрсуулахгүйгээс гадна нурууны өвчний шалтгаан болно. Хатуу матрасс энэ тохиолдолд том үүрэг гүйцэтгэнэ. Хэт зөөлөн биш бага зэрэг хатуу матрасс сонгоорой. Нурууны шугам шулуун
байх ёстой. Хэрвээ та хажуугаараа унтдаг бол толгой унжих эсвэл хэт өндөр байрлуулахаас зайлсхий. Дээш харан унтаж байгаа бол өвдөг доороо зөөлөн алчуур ивж нурууны ачааллыг багасгаарай. 8. Хүнд зүйлийг буруу өргөх Нурууны өвчний үед хүнд зүйл
өргөх хориотой. Гэхдээ амьдралын нөхцөл байдлаас шалтгаалж өргөхөөс өөр аргагүйд хүрдэг. Нурууг гэмтээхгүйн тулд хүнд зүйл өргөхдөө ганц хоёр дүрэм баримтлахыг хичээ. Өвдгөө нугалсан, нуруу толгойтой нэг шулуунд байрласан байх ёстой
Categories
Нуруугаа эрүүл байлгахын тулд эдгээр 8 зүйлд анхаарлаа хандуулахыг зөвлөж байна
