Categories
Нийгэм

Хүн орилохыг сонсон очиж живж байсан иргэний амийг цагдаагийн хоёр алба хаагч аварчээ

Ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн хоёр алба хаагч Хэрлэн голд живж байсан иргэний амь насыг аварчээ. Тодруулбал энэ сарын 25-ны өдрийн 12 цагийн орчимд Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Бор-Өндөр сумын сум дундын цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах хэсгийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Н.Анхбаяр, жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Энхбат нар “Их хурд-9” наадмын хамгаалалтад үүрэг гүйцэтгэжээ. Тэд буцахдаа Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын иргэн Т – г “Хэрлэн” голд хөл алдан живж байхад нь шуурхай ажиллан, уснаас гаргаж анхны тусламж үзүүлсэн байна. Тэд хүн орилохыг сонсон очиж, иргэнийг гаргажээ. Цагдаагийн алба хаагч Н.Анхбаяр, Д.Энхбат нар өргөсөн тангарагтаа үнэнч байж амь насаа үл хайрлан эрдэнэт хүний амь насыг аварлаа хэмээн ЦЕГ-аас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published.