Categories
Чөлөөт

Шинжлэх ухаанаар батлагдсан кофены 9 ашиг тус

Олон хүний уух дуртай энэхүү ундааны тухай маш олон маргаантай асуудлууд хөндөгддөг. Шинжлэх ухаан энэ маргаанд цэг тавьж чадна гэдэгтэй бүгд санал нийлэх байх гэж найдаж байна. Кофе гэдэг ундаа эрүүл мэндэд хор уршиг тарихаас гадна бие махбодид эерэг нөлөө мөн үзүүлдэг байна. Жишээ нь, кофенд дурлагчид үе тэнгийнхнээсээ залуу харагддаг, зүрх-судасны өвчлөлд өртөх нь бага. Та бүхэндээ кофены ашиг тусыг танилцуулахаар бэлдлээ, ингээд тогтмол уух эсэхээ та өөрөө шийднэ биз ээ. 1. Элэгний цирроз болох эрсдэлийг багасгана Италийн Марио Негри их сургуулийн эрдэмтэд кофены түрүү булчирхайд үзүүлэх нөлөөг судалжээ. Судалгааны явцад кофе нь элэгний цирроз болох эрсдэлийг 50%-иар буруулж байгааг тогтоосон байна.   2. Альцгеймер болон Паркинсоны өвчлөлийн эрсдэлийг бууруулна АНУ-ын Тамп дахь Альцгеймер судлалын төвд кофе болон кофеин уг өвчинд нөлөөлж байгаа эсэхийг судалж үзсэн байна. Өдөрт 3 аяга кофе ууснаар эдгээр өвчин даамжрах эрсдэлийг 65%-иар бууруулж байгааг тогтоожээ. Санта-Катарины их сургуулийн хэсэг эрдэмтэд кофег байнга хэрэглэснээр Паркинсоны өвчнөөс урьдчилан сэргийлж чадна гэж үзэж байна. Уг өвчин тусах эрсдэлийг 20% -иар бууруулж байгааг тогтоожээ.   3. Хорт хавдрын аюулыг багасгана Өнгөрсөн зуунд хийсэн судалгаанууд кофег эрүүл мэндэд аюултай гэж дүгнэдэг байлаа. Жишээ нь, кофе нь хорт хавдрын эсийг идэвхжүүлдэг гэж үзэж байсныг худлаа болохыг тогтоосон байна. Милан дахь нийтийн эрүүл мэнд, клиник судалгааны департмент болон Марио Негригийн их сургуулийн эрдэмтэн, мэргэжилтнүүдийн хамтран хийсэн судалгааны үр дүнгээс харахад кофе нь хөхний болон түрүү булчирхайн хорт хавдар тусах эрсдэлийг бууруулж байгааг тогтоожээ.   4. Зүрх судасны системд эерэг нөлөө үзүүлнэ Бас нэг буруу ойлголт – зүрх судасны системд сөрөг нөлөө үзүүлдэг. Үнэн хэрэгтээ хэд хэдэн судалгаагаар эсрэг дүгнэлт гарсан. Нийтийн эрүүл мэндийг хамгаалах Харвардын сургууль, Сингапурын үндэсний их сургууль, Бригхэмийн эмэгтэйчүүдийн эмнэлгийн хэсэг бүлэг эрдэмтэд судалгаа хийхэд, өдөр болгон 3-4 аяга кофе ууж байгаа хүмүүс уг ундааг уудаггүй хүмүүсээс зүрхний өвчлөлд 3 дахин бага нэрвэгддэг болохыг тогтоожээ. Уг судалгаагаар мөн өдөрт 1 эсвэл 3 аяга кофе уусны ялгаа гарахгүй, хэдэн ч аяга кофе уусан зүрх-судасны системд сөрөг нөлөө үзүүлэхгүй болохыг тогтоосон байна.   5. Үе мөч, цөсний чулуунаас хамгаална Тулай зэрэг өвчин нь бодисын солилцоо алдагдаж бие эрхтний аль нэг хэсэгт хорт бодис хуримтлагдаж байгаатай холбон үүсдэг. Харин кофены ач тусаар бодисын солилцоог идэвхжүүлж энэ асуудлаас урьдчилан сэргийлж болно. Энэ баримтыг Харвардын анагаахын их сургууль болон Бригхемийн эмэгтэйчүүдийн эмнэлгийн эрдэмтэд баталжээ. Кофенд агуулагдах кофеин нь цөсний чулуу үүсэхээс хамгаална. Өдөрт 2-оос ихгүй аяга кофе уувал уг өвчин тусах эрсдэлийг 4%-иар бууруулна гэж Скотт Готтлиеб үзэж байна.   6. Чихрийн шижингийн 2 дугаар төрөл тусахаас хамгаална Данийн Орхуссийн их сургууль, Орхуссийн их сургуулийн дэргэдэх эмнэлгийн эрдэмтэд хамтран судалгаа хийхэд кофе нь чихрийн шижингийн 2 дугаар төрөл даамжрахаас хамгаалж байгааг тогтоожээ. Ундаанд агуулагдах кафестол гэх бодис нь инсулины хэмжээг нэмэгдүүлж глюкозод нөлөө үзүүлж байв. Тийм учраас уг өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд кофе ууж байх хэрэгтэй ажээ.   7. Бие махбодийн эс бүрийг залуужуулна Кофенд агуулагдах антиоксидант нь бие махбодийн эд эсийг залуужуулна. Сөүл дэх Ихва эмэгтэйчүүдийн их сургуулийн эрдэмтэд кофеины экстракт нь (гэртээ уусдаг кофе, сахар, усаар хийж болно) үрчлээ арилгах, шингэн, коллаген багасахаас хамгаалж байгааг тогтоожээ. Тиймээс тогтмол кофе уудаг хүмүүс үе тэнгийнхнээсээ залуу харагддаг байна.   8. Өндөр настай хүмүүсийн булчингийн хүчийг нэмэгдүүлнэ Өтөл насандаа кофе уух хэрэгтэй тухай дээр дурдсан. Ковентри их сургуулийн эрдэмтэд, кофеин нь өндөр настай хүмүүсийн булчингийн хүчийг нэмэгдүүлж байгааг тогтоожээ. Ингэснээр унаж бэртэхээс хамгаална гэж үзэж байна.   9. Илүү урт наслах баталгаа Доктор Гюнтер болон Мерфи нарын үзэж байгаагаар, кофе нь ямар ч шалтгаанаар нас барах эрсдэлийг бууруулна гэжээ. Тэд судалгаагаа хэд хэдэн улс оронд явуулсан бөгөөд кофе байнга уудаг хүмүүсийн дунд нас баралт бага байгааг илрүүлсэн байна. Тамхичин хүмүүс муу зуршлаасаа гараад кофенд орохыг тэд зөвлөж байв. Та байнга кофе уудаг уу? Ямар нэгэн өөрчлөлт мэдэрч байсан эсэхээ бидэнтэй хуваалцаара

Leave a Reply

Your email address will not be published.