Categories
Чөлөөт

Борооны улмаас Дарханы замд эвдрэл үүсжээ

Өнөөдөр 14.00-14.30 цагийн хооронд орсон хүчтэй аадар борооны улмаас Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын нэгдүгээр багц буюу Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар Модотын давааны ар хүртэлх авто замын 13 дахь км дэх авто замын 140 метр газар үерийн усанд автжээ. Улмаар асфальт бетон хучилтад эвдрэл үүсээд байна. Зам, тээврийн хөгжлийн яам, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран тухайн зам дээр ажиллаж эхэллээ. Одоогоор талбай дээр эвдрэлийн тоо хэмжээг тогтоож, хэрхэн засварлах талаар хэлэлцэж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч байна. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хөдөлгөөн хаагдаагүй, хэвийн үргэлжилж байгаа тул зорчигч та бүхэн үер усны аюулаас сэрэмжилж анхаарал болгоомжтой зорчино уу. Эх сурвалж: Зам тээврийн, хөгжлийн яам

Leave a Reply

Your email address will not be published.