Намайг бага байхад эмээ минь хүрэн манжингаар л хооллох гээд байдаг байж билээ. Тэр хэлэхдээ: “Хүрэн манжин ахиухан идэж бай, амин дэм их, өвчин тусахгүй шүү” гэнэ. Ингэж хэлээд муухай амттай хүрэн манжингийн салат ам руу чихнэ. Мэдээж хэдхэн халбага идээд л үлдээчихдэг байлаа. Хүрэн манжингийн ашиг тус Хэрвээ эмээ минь надад хүрэн манжингийн шүүс бэлдэж уулгадаг байсан бол би үзэл бодлоо өөрчлөх байсан юм. Гэхдээ тэр үед шүүс шахагч ч гэж байсангүй, бас эмээгийн эрүүл мэндийн байдал хүрэн манжингийн шүүс шахах хэмжээнд ч байсангүй. Том болоод хүрэн манжин эрүүл мэндэд ямар тустай болохыг
мэдэж авсан, долоо хоногтоо хоёр удаа хэрэглэх ёстой ногоо. Одоо би өөртөө өдөр болгон хүрэн манжин, алим, луувангийн шүүс бэлдэж уудаг болсон. Энэ коктейль “Ид шидийн ундаа” гэж нэртэй, яагаад гэвэл эрүүл мэндэд нэн тустай юм. Уг ундааг
хятадын эмч нар нээсэн бөгөөд уушгины хорт хавдар анагаах чадалтай гэж үзэж байна. Ундааг бэлдэхэд танд гуравхан орц бас шүүс шахагч байхад л хангалттай. Би гэртээ хүчин чадал өндөртэй блендер ашиглаад шүүсийг нь шахаад авчихдаг. Илүү өтгөн шүүс гаргахыг хүсэж байгаа бол нухаш дээрээ ус эсвэл
жүржийн шүүс нэмж болно. Хүрэн манжин, лууван болон алимны ундаа Орц: 1 том шүүслэг алим 2 жижиг лууван 1 дунд зэргийн түүхий хүрэн манжин Бэлдэх арга: Ногоонуудаа угаагаад хальслана. Алимаа арилгах хэрэггүй. Алимны голыг аваад бүх орцуудаа дөрвөлжин хэрчинэ. Орцуудаа шүүс шахагчид хийнэ.
Блендерт хийж байгаа бол стакан ус бэлдээрэй. Бэлэн болсон шүүсээ зөгийн бал, нимбэгийн шүүсээр амталж болно. Тэр дор нь
эсвэл хөргөгчинд хадгалаад маргааш өглөө (таглаж хадгална) нь ууж болно. “Шидэт ундаа”-г өдөр болгон уугаарай, өлөн дээрээ уувал илүү үр дүнтэй. Өглөөний хоолноос цагийн өмнө ууна. Эсвэл орой ч ууж болно, хамгийн гол нь өлөн байх хэрэгтэй.
Ундаа танд тохирч, ууж чадаж байвал сарын дараа хоёр долоо хоног завсарлаад дахин ууж эхэлнэ. Хүрэн манжингийн ашиг тус маш их. Ямар нэгэн хүнсний нэмэлтээс ч илүү ашигтай. Ногооны шүүсний ашиг тус Бие махбодийг амин дэм, эрдэс бодисоор
хангана Хөгшрөх үйл явцыг удаашруулна Хацар дээр эрүүл туяа бий болгоно Хараа сайжруулна, нүдний булчинг бэхжүүлнэ Тархины үйл ажиллагаа, ой санамж сайжруулна Дотор эрхтний үйл ажиллагааг дэмжинэ Өвчинтэй тэмцэнэ Үрэвсэл дарна Илүүдэл жин багасгана Судас цэвэрлэнэ Амны эвгүй үнэр дарна Хоолой эмчилнэ Булчингийн базлалт суллана Арьс залуужуулна Сарын тэмдгийн өвчин намдаана Уг ундаа байгалийн цэвэр
гаралтай тул гаж нөлөө байхгүй. Уг ундаа нь анагаах чадалтай. Хамгийн гол нь уг ундаа нь хавдартай тэмцэж чаддаг байна. Жишээ нь, Европт хүрэн манжинг нэн эртнээс хавдар анагаахад ашиглаж иржээ. Хүрэн манжинд агуулагдах флавоноид нь хорт хавдрын эсийн хөгжлийг зогсоодог болохыг судалгаагаар баталсан. Улаан өнгийн ногоо нь төмрөөр баялаг. Цус төлжилтөнд сайнаар
нөлөөлж хүчилтөрөгчөөр мөн хангана. Цусны хүчилтөрөгч мөн хорт хавдрын эсийг дарангуйлдгийг мартаж болохгүй. Ид шидтэй уг ундааг хоол хүнснийхээ жагсаалтад заавал оруулаарай. Та өөрөө ямар жимс, ногооны шүүсэнд дуртай вэ? Бидэнтэй санал бодлоо хуваалцаж уг хэрэгтэй мэдээллийг найз нөхөд, гэр бүлийнхэндээ хуваалцаарай.
Categories
Хүрэн манжин, лууван, алимыг хооронд нь холиод “Ид шидийн ундаа” бэлтгээрэй. Цэвэр байгалийн гаралтай, эрүүл мэндэд нэн тустай
