Categories
Чөлөөт

Хүүхдийн усанд орохдоо тоглодог эдгээр нугасны дэгдээхэй нь хортой бактерийн үүр уурхай юм шүү. Энэ нь маш аюултай

Айл болгонд, угаалгын өрөө болгонд шар өнгөтэй резинэн нугасны дэгдээхэй байдаг. Магадгүй нугас биш өөр шувуу ч байж болно. Живдэггүй, хазаж болдог болохоор хүүхдүүд усанд орохдоо тоглох дуртай байдаг билээ. Гэтэл энэ нь харагдаж байгаатайгаа адил аюулгүй зүйл мөн үү? Энэ удаа усанд орохдоо тоглодог тоглоом ямар аюултай талаар танилцуулъя. Аюултай, хортой тоглоомууд Хурц, тод өнгөтэй учир эдгээр нугаснуудад хүүхдүүд их дуртай. Гэхдээ энэ нь ихээхэн аюултай тоглоом билээ. Энэ тоглоомыг хийсэн ашигласан зүйлс нь фенол, тугалга, формальдегид болон янз бүрийн цавуу зэрэг хүний биед орвол ихээхэн хүнд хордлого өгөх бодисоор хийгдсэн байдаг байна. Тоглоомонд байх их хэмжээний формальдегид хамгийн их аюултай нь юм. Энэ бодис арьсаар болон амьсгалын замаар, хоол боловсруулах системээр дамжин биед орно. Фенол нь хуримтлагдсаар хүүхдийн дархлааны системийг гэмтээдэг байна. Мөн салст бүрхэвчийг ч хямруулна. Энэ бүхэн нь хамрын ханиад, толгой эргэх, бөөлжих, огих болон бусад шинж тэмдгээр илэрдэг билээ. Байдлыг фенолын харшил бүр ч хүндрүүлж болох юм. Сүүлийн үед тоглоомд мөнгөн ус байхыг улам бүр олноор илрүүлдэг болжээ. Энэ бодис бол амь насанд аюултай юм. Хамгийн аюултай тоглоом нь хамгийн хямдхан тоглоомууд байдаг бөгөөд хорт бодисын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин давдаг байна. Энэ бүхнээс татгалзахын тулд нэг бол резинэн тоглоом авахаа болих эсвэл сонгохдоо маш хянамгай байх хэрэгтэй. Тоглоомын өнгөнд онцгой анхаарах хэрэгтэй ба хэдий чинээ хурц байна төдий чинээ өнгө оруулагч бодис их байна гэсэн үг. Улаан, цэнхэр, ягаан тоглоомоос зайлсхийж шар өнгөтэйг сонгох нь аюул багатай. Мөн тоглоомын үнэр их чухал юм. Хэрвээ ямар нэг хурц үнэр байвал аваагүй нь дээр. Тоглоомд ариун цэврийн болон чанарын сертификат байгааг шалга. Тоглоом сонгохдоо маш хянуур байх нь таны хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой тул анхаарал хандуулах нь огт илүүдэхгүй билээ. Мөн энэхүү угаалгын өрөөний гол баатрын “дотоод ертөнц” маш баялаг байдаг байна. Эцэг эхчүүд хүүхдийн тоглоом нь хөгцөнд идэгдсэн байхыг анзаардаг болжээ. Тоглоомын жижигхэн нүхээр ус орж тэрхүү чийг нь хөгц үүсэх маш тааламжтай орчин болдог билээ. Энд хүүхдийн эрүүл мэндэд аюултай мөөгөнцөр бас байна. Тоглоом доторх хөгц усанд орох үед усанд тарж хүүхдийн биед орж болно. Энэ нь хамрын, амны хөндийн, чихний янз бүрийн өвчин зовиурын эх үүсвэр билээ. Дээр нь нэмээд хөгц харшил үүсгэх бас нэг гол нөхцөл болдог байна. Тоглоомд хөгц байгаа эсэхийг шалгах их амархан: дотор нь ус оруулаад цэвэр саванд буцаагаад юүлээд үз. Хэрвээ хар өнгөтэй зүйл байвал тоглоомоо хаях цаг болжээ. Мэдээж хөгцийг нь цэвэрлэж болох боловч ингээгүй нь дээр юм шүү. Үе үе резинэн тоглоомыг шалгаж, анхаарч, цэвэрлэж арчилж байх хэрэгтэй. Чухам ингэж байж л энэ тоглоомыг удаан, аюулгүйгээр ашиглах болно. Тоглоомыг ашигласны дараа буцалсан усаар болон сав угаах хэрэгсэл ашиглан угаах хэрэгтэй. Ер нь тоглоом ашиглахын өмнө аливаа нүх сүвийг нь силикон цавуугаар хааж ус орохгүй болгох нь зөв юм. Усанд тоглосны дараа тоглоомоо маш сайн хатаах хэрэгтэй бөгөөд тусгай хэсэгт юм уу задгай газар хадгалж бай. Боломж байвал 2-3 сард тоглоомоо солих нь зөв юм шүү. Усанд орохдоо тоглоомоор тоглох нь хүүхэд хөгжихөд хэрэгтэй зүйл билээ. Усанд орох маань ч сайхан тоглоом болдог. Мөн хүүхдийн шүд загатнах үед ямар нэг юм хазмаар болдог бөгөөд резинэн тоглоом хамгийн зөв хувилбар юм. Тиймээс резинэн тоглоомоос бүрмөсөн татгалзах биш харин сайн арчилж хайрлаж байх хэрэгтэй ба хүүхдийн эрүүл мэнд хамгийн чухал зүйл билээ. Хэрвээ танд энэ хэрэгтэй мэдээлэл таалагдсан бол найз нөхдөдөө хуваалцаарай

Leave a Reply

Your email address will not be published.