Сайн унтаж амрах нь эрүүл байх, гоо сайхан, тогтвортой сэтгэл санааны үндэс юм. Бид орны гудас, дэр, цагаан хэрэглэл, ороо фэнг-шүйн дагуу байрлуулах зэрэгт маш их анхаарал хандуулдаг… Харин унтлагын хувцасны тухайд боддог хүн цөөхөн билээ. Дотуур хувцастай унтах нь дээр үү, үгүй юу? Энэ асуулт нь таны тохь тухаас илүү эрүүл мэндэд хамаатай асуулт юм. Унтаж амрах үедээ дотуур хувцасгүй байх нь хамгийн зөв болохыг мэргэжилтнүүдийн ажиглалт баталж байна. Ямар ч хувцасгүйгээр.
Одоо яагаад нүцгэн унтах нь сайн болох тухай танилцуулъя. Ашигтай нойр 1. Хэвийн цусан хангамж Цус бүх л биеэр чөлөөтэй урсаж эд эс бүхэнд хүрч байх ёстой. Харин унтлагын хувцас, тэр тусмаа бариу дотуур хувцасны резин нь цусны эргэлтэнд саад болж болно. Хувцас байхгүй бол цусны эргэлтэнд саад болох зүйл үгүй. 2. Чихрийн шижингээс урьдчилан
сэргийлнэ Шведүүдийн судалгаагаар сэрүүн газар унтах нь бодисын солилцоог сайжруулж, цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг гэдэг нь тогтоогдсон байна. Ийм үр дүнд хүрэхийг хүсэж байгаа хүн нүцгэн унтах хэрэгтэй. Үүнийгээ чихрийн шижингийн 2-р төрлөөс хамгаалах анхны алхам гэж ойлго. 3. Эрүүл арьс Арьс эрүүл байхын тулд эрүүл агаарт “салхилуулах”
хэрэгтэй. Өөрийн арьсаа эрүүл агаараар амьсгалуулах нь янз бүрийн арьсны өвчин бий болох магадлалыг буруулна. Мөн Лос-Анжелесийн Калифорнийн их сургуулийн судлаач Николь Праус эрүүл агаараар “салхилуулах” нь хүний биеийн бэлэг эрхтэн болон бусад эмзэг хэсгүүдэд сайн гэж хэлж байна. 4. Гүн нойр
Бид унтаж эхлэхэд биеийн халуун бага зэрэг буурч эхэлдэг. Энэ нь тухтай унтахад хэрэгтэй нөхцөл юм. Харин хүн унтлагын хувцастай үед бие хөрөх боломж бага. Тиймээс унтлагын хувцас, оймс, дотуур хувцастай хүнийг бодвол нүцгэн хүн хурдан, илүү
гүн нойрсдог байна. Хувцас байхгүй үед бие организм өөрт хэрэгтэй температурыг зохицуулах ба энэ нь гүн нойрсохын гол нөхцөл билээ. 5. Бага стресс, бага өөх тарга Бид унтаж байхад бие организм маань кортизол хэмээх стресийн дааврыг багасгаж байдаг байна. Энэ нь бидний биед өөх хуримтлагдах бас нэг шалтгаан билээ. Мөн үүнээс гадна нойр гэдэг маань өсөлтийн
даавар бий болох нөхцөл бөгөөд энэ нь бас өөх тос задлах шинж чанартай байна. Арьс болон бусад эрхтнийг нөхөн төлжүүлэх чанартай дээрх даавар нь нас ахихын хэрээр ялгарах нь багасгана. Ажиглалтаар энэ өсөлтийн даавар нь нүцгэн унтдаг хүнд илүү
ихээр ялгардаг гэдэг нь мэдэгдсэн байна. Тиймээс тэд илүү аз жаргалтай, илүүдэл жингүй хүмүүс байх нь их. Өөрийнхөө биеийг амьсгалахад нь тусал. Та бүтэн өдөр хувцастай байх бөгөөд энэ хувцас нь тэр болгон натурал гаралтай биш байдаг. АНУ-ын доктор Брюер нүцгэн унтдаг эрэгтэй, эмэгтэй хүмүүс шээс болон бэлгийн замын аливаа халдварт бага өртдөг гэж үзэж байна. Мөн
эрэгтэй хүн нүцгэн унтах нь тестостероны түвшин хэвийн байхад сайн нөлөөтэй гэнэ. Харин та яаж унтах дуртай вэ? Энэ тухай сэтгэгдэл дээр бичиж, энэ сонирхолтой нийтлэлийг бусадтайгаа хуваалцаара
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний
барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы
хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн
даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн
хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү
хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний
нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд
таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх
ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5
тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
Би одоо орой болгон унтахынхаа өмнө дотуур хувцсаа тайлдаг болсон, учир нь нүцгэн унтвал
