Categories
Чөлөөт

Тэр халуун устай ваннд гич шахаж хийсэн юм. Усанд хэвтээд хамаг өвчин нь намжиж байгааг мэдэрчээ

Гич гэхээр ихэнх хүмүүс бутерброд эсвэл хот-дог гэж бодох байх. Үнэн хэрэгтээ маш олон зорилгоор хэрэглэх боломжтой. Гич – зөвхөн амттай амтлагч төдийгүй эрүүл мэнд, гэрийн цэвэрлэгээнд ч өргөн ашигладаг. Уг нийтлэлээс хэрэглэх зааврын тухай мэдээллийг авах болно. Одоо гичийг арай өөр нүдээр харах болж дээ. Булчин суллана Булчин чангараад байнга өвдөөд байна уу? Гич энэ төрлийн өвчнийг хяналтандаа байлгаж чадна. Хэрвээ таны булчин чангарч зангирсан бол (нуруу, хөл) гичтэй халуун устай ваннд хэвтээрэй. Хоёр хоолны халбага гичийг хоёр хоолны халбага давстай хольж халуун устай ваннд хийнэ. Гич нь давсны үйлчилгээг идэвхжүүлж булчинг суллана. Хэрвээ бага хэмжээний булчинд бол тэр хэсэгтээ тусгайлан бэлдсэн түрхлэг түрхэнэ. Үүний тулд хуурай гич, гурил багахан хольж усаар зуурна. Таагүй мэдрэгдэж байгаа хэсэг дээрээ түрхээд бинтээр ороож 20-30 минут байлгана. Тайван хөгжим сонсоод өвчин намдтал хэвтээрэй.   Арьсны уян хатан чанарыг сэргээнэ Гичээр нүүрэндээ тавих маск бэлдэж болно. Гич нь Е амин дэм агуулах тул үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлж арьсны өнгийг сэргээх ажээ. Нүүрэндээ нимгэн гич түрхээд 15 минут байлгана, нүд орчмоос хол түрхээрэй. Бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Хэрвээ зөв гич түрхсэн бол таны арьс гэрэлтэх болно.   Хөл чичрэх Хаана ч явсан, ялангуяа аялал зугаалгаар явж байхдаа гар дор бэлэн гичтэй явж байхыг зөвлөж байна. Хөл чичрэх, өвдөх үед халбага гич түрхэж зөөлөн иллэг хийнэ. Мөн гичээ түрхээд бинтээр ороогоод орхиж болно.   Үсний шилдэг ангижруулагч Гичний тос үсэнд гайхалтай үйлчилгээ үзүүлнэ. Ангижруулагчаар угаасны дараа хуйхандаа гичний тос түрхэж иллэг хийнэ. Тосыг сайн шингээхийн тулд 8 цаг хүртэл байлгахыг зөвлөж байна. Хэрвээ боломжтой бол малгай өмсөөд унтаж болно. Таны үс хөвсгөр, гялалзсан өнгөтэй болж уу?   Бага зэргийн түлэгдэлт эмчилнэ Хоол хийж байхдаа хэсэгхэн газар өнгөц түлэгдсэн бол хүйтэн усаар угаагаад гич түрхээрэй. Цэврүү үсрэхээс хамгаалж өвчнийг намдаадаг. Гичинд агуулагдах аллилизотиоцианат гэх бодис нь арьсны багахан гэмтлийг анагаах чадалтай.   Ангины эсрэг үйлчилгээтэй Хоолойн өвчнийг намдаахын тулд энэ жорыг туршиж үзээрэй: нэг хоолны халбага гичний үрийг тал нимбэгийн шүүс, 1 хоолны халбага давс, 1 хоолны халбага зөгийн балтай хольж 300 мл усаар зуурна. Өдөрт 2-3 удаа амаа зайлахад хоолойн үрэвсэл мэдэгдэхүйц багасна. Хэрвээ хоолойн өвчин намдахгүй 3-аас илүү өдөр болвол заавал эмчид хандаарай.   Эвгүй үнэрийг дарна Сав суулганы эвгүй үнэрийг мэдэхгүй хүн байхгүй болов уу? Маш энгийн бөгөөд үр дүнтэй арга бий: чимх нунтаг гичийг нэг шил халуун усанд хийж сайтар сэгсэрнэ. Шилнээс эвгүй үнэр арилтал гичтэй усаар угаах юм. Мөн хоолны хуванцар сав, хайруулын таваг зэрэгт энэ аргыг ашиглах боломжтой.   Ханиад томууг эмчилнэ Та хөнгөн ханиад хүрсэн үү? Гич тус болно. Цээжиндээ гич түрхээд дээрээс нь бүлээн алчуураар бигнэж бооно. Эсвэл гичтэй бүлээн алчуураар биеэ арчихад ханиадны шинж тэмдэг багасч бие тайвширна. Гичний энэ мэт хэрэглээг мэдсэнээс хойш таны амтлагчны дээгүүр байранд орно. Бас эмийн сангийн жижиг цүнхэндээ хийхээ мартаж болохгүй.
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.