Нэгд, мах уураг хамгийн ихээр агуулдаг цорын ганц хүнс. Хоёрт, мах оролцсон эмийн бодис уламжлалт эмнэлэгт өчнөөн.
Ганцхан жишээ татахад л ардын зүйр цэцэн үгэнд “Хүргэн хүү хүчтэй, хүзүүний мах шөлтэй” гэдэг бол зөвхөн тойго, хүзүү, шаантны шөлөөр даруулж уух тангийн жор олон. Энэ бүхнээс үзэхэд мах яалт ч үгүй хүнсний зайлшгүй бүтээгдэхүүн төдийгүй эмийн бодис болой. Тэгэхээр энэхүү чухал зүйлийг хэрхэн хадгалах вэ гэдэг асуудал эртнээс хүн төрөлхтний өмнө тулгарчээ. Түүнийг хамгийн түрүүн, хамгийн зөв шийдсэн ард түмэн бол мэдээж монголчууд билээ. Одоо бол мэдээж өөр хэрэг. Зоорь, хөргөгч гэх нэг талаас тустай ч нөгөөтэйгүүр хөнөөлтэй зүйлс гараад иржээ. Шинжлэх ухааны ололт юм л даа. Монголчуудын сэдсэн арга нь цэвэр байгалийн гэхээр борц бүлгээ. Мах хөлдөхөөр үед бод, бог малаасаа заазлаад идэш болгон өвөл, хавар хэрэглэх махан хүнсээ бэлтгэдэг энэ арга одоо ч байсаар… Махыг хамгийн удаан хадгалах цорын ганц арга гэсэн ч хилсдэхгүй. Монголчууд голдуу тэмээ, үхрийн махыг борцолдог. Хонь, ямаа борцлох нь бий ч ховор талдаа гэхэд болно. Дашрамд өгүүлэхэд махны талаар нэгэн өрөөсгөл ойлголт 70-аад оноос гарч ирсэн юм. Мах, өөх холестерин гэдэг бодис агуулдаг нь цусны судасны ханыг хатууруулдаг. Тиймээс цус харвалт тохиох аюултай гээд л зад сурталчилсан даа. Мэс засалч Б.Болдсайхан “Махаа идэхгүй юм бол монголчууд өөр юу идэх юм бэ” гэсэн байдаг. Тэмээний борц Өнөө цагт махыг нөөшлөн хадгалдаг арга дэлгэрсэн ч борцыг бодвол учир дутагдалтай юм. Борц огт муудахгүй, хэдэн жил ч хадгалж болно. Нөөшийг тэгж хадгалж болохгүй нь ойлгомжтой. Борцны нэг давуу чанар бол хамгийн хялбар аргаар байгалийн нөхцөлд бүтдэгт байгаа юм. Монголчууд ихэнхдээ үхрийн мах борцолдог ч сүүлийн гучаад жилд говийнхон тэмээний мах борцолдог болсон нь сайшаалтай. Гэхдээ энэ нь цоо шинэ зүйл бус сэргээсэн арга гэхэд болно. Үнэндээ бараг мартагдаж байсан зүйл мөн л дөө. Ямар ч насны тэмээний махаар борц хийж болно. Гол нь тарга, тэвээр сайтай байх хэрэгтэй. Тэмээний борцыг дотор нь хар, өөхтэй гэж ангилдаг болжээ. Харыг хавар, өөхтэйг өвөл хийдэг гэсэн. Борцыг хүзүү, хаа, сээрний хар мах, заримдаа өөх алагласан хэсгээр хийж, тогтмол эргүүлэн хатаадаг байна. Өвлийн борц сэвсгэр хатдаг, өөхлөг борц хуршчих гээд байдаг онцлогтойг мартаж болохгүй. Говьд хийсэн жил өнжсөн борцны уураг 68,3 хувь, илчлэг чанар нь 2353 ккал байжээ. Тэгвэл шинэ махных уураг 18 хувь, илчлэг нь 2691 ккал юм. Нэг их зөрүү үгүй ч борц нь уургаар баялаг байгаа биз. Борцны чийг багасах буюу хатах тусам уураг, эрдсийн хэмжээ ихэсдэг ажээ. Борцны бараг 80 хувь уураг байдаг гэсэн тооцоо ч гарчээ.
Тэмээний борцонд13 төрлийн чөлөөт аминхүчил бий гэсэн үзүүлэлт ч харагдана. Гэхдээ хаврын борц намар, өвлийнхийг арай гүйцдэггүй нь тогтоогджээ. Тооцооноос үзэхэд нэг килограмм мах 200 грамм борц болдог юм байна. Шим тэжээлт чанарын хувьд тэмээний борц үхрийнхээс нэг их ялгарахгүй, бараг дутахгүй гэнэ. Борцоор бүх төрлийн хоол хийж болно. Гэхдээ хоёрдугаар хоолонд ямар нэг шинэ махтай холивол илүү болдог юм байна. Бууз, хуушуур, цуйван ч хийж болно гэсэн үг. Ялангуяа зайдсанд хадгалсан цустай холивол нэн амттай гэнэ билээ. Тэмээний борцтой будаатай цай ч гоё. Тэмээний борцны талаар сонирхуулахад ийм буюу. Үхрийн борц Монголчууд голдуу үхрийн мах борцолдог уламжлалтай. Харин Хөвсгөлийн цаатан иргэд хонины хаа, гуя, өвчүү, цорой, ууцыг бүхлээр нь борцлоод гуялж борцлох гэдэг юм билээ. Манайд сарлаг, хайнаг, монгол, махны чиглэлийн бас бус үхэр үржүүлдэг. Мэдээж тус тусдаа онцлогтой. Монгол үхрийн махны ширхэг нарийн, гарц их. Амьдын жин нь 380 кг шар төхөөрөхөд 200 кг гулууз гардаг ажээ. Гэхдээ махны гарц хамгийн ихтэй нь хайнагийн шар юм. 435 кг жинтэй хайнагийн шараас 230 кг гулууз гардаг ажээ.
Үндсэн сэдэвтээ оръё. Үхрийн махыг борцлохдоо салхи, савиртай газар хэц татаад махыг нарийхан зүсэн хөлдөөгөөд улмаар уринд идүүлнэ. Дөрвөөс таван сарын дараа борц бэлэн болно. Борцны жин анхныхаасаа тав дахин буурдаг гэх. Үхрийн мах, тэр дундаа борц уураг ихтэй учир хоол хийхэд амттайгаас гадна эрүүл мэндэд нэн тустай ажээ. Үхрийн махыг нарийн жиргэхэд гүзээндээ, борцлоход давсагтаа багтдаг гэсэн үг бий. Түүнээс амны ганц, эсхүл хагас халбагаар тогоо дүүрэн хоол хийчихнэ гээд бод доо. Хийсэн байдал, хадгалсан хугацаа, хэзээ хийснээс болоод шинэ, хур, хар, цайвар борц хэмээн ангилдаг ажээ. Эдгээр нь өнгө зүсээс гадна амт чанараар ч ялгардаг талаар малчид ярьдаг. Завханчууд арай өвөрмөц аргаар борц хийдэг нь амт чанараар гойд байдгийг мэддэг хүмүүс ярьдаг юм. Тэд махыг өвлийн тэсгим хүйтэнд цочир хөлдөөгөөд борцолчихдог ажээ. Шинжлэх ухааны үндэс нь мах цочир хөлдөхөд хамаг шим шүүс, шингэн нь хамт хөлдөөд, аажим уурших тул бүхий л аминдэм, эрдэс, уураг гээд чухал хэрэгцээт бодисууд махандаа үлддэгт байгаа хэрэг. Говь, хээрийн бүсийн үхрийн махан борц хангайнхаас амт чанар илүү нь тогтоогджээ. Энэ нь өвс, тэжээлтэй холбоотой нь мэдээж. Энд зориуд хэлэхэд ямааны мах удах тусмаа эм болдог тул тэр зорилгоор борцолдог байжээ, монголчууд. Борцоор хоол хийхдээ нүдэж, хөшиглөөд 5-6 цаг усанд дэвтээвэл амт чанар нь сайжрахаас гадна хөөдөг юм байна.
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний
барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы
хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн
даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн
хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү
хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний
нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд
таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх
ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5
тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.