Гуравдугаар сарын 2 дахь Пүрэв гариг болгон Олон улсын бөөрний өдрийг (World Kidney Day) тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил 3-р сарын 8-нд тохиосон бөгөөд 12 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлжээ. Энэ удаад та бүхэндээ бөөрний өвчлөлд хүргэх буруу дадал зуршлыг танилцуулахаар бэлдлээ. Дэлхийн эрүүл
мэндийн байгууллагын тоо баримтаас харахад өнөөдөр нийт хүн амын 10% нь бөөрний системийн өвчлөлтэй бөгөөд энэ тоо цаашид өсөх хандлагатай ажээ. Ихэнх тохиолдолд архагшиж
хүндэрсэн тохиолдлын тухай яригдана. Бөөрний өвчлөлийн шинж тэмдэг Бөөрний өвчлөл өөрийгөө ямар нэгэн шинж тэмдгээр илэрхийлэхгүй удаан явдагт “хорон муу санаатай” гэж
үздэг. Зөвхөн эмнэлгийн шинжилгээгээр л өвчин тодорно. Тийм учраас бөөрний архаг өвчлөл (БАӨ) нь чихрийн шижингийн адил “чимээгүй алуурчин” хэмээгддэг. Өвчнийг хяналтандаа авахгүй
цаашид даамжруулбал бөөрний дутагдалд орно, өөрөөр хэлбэл бөөр өөрийн үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй болно. Энэ үе шатандаа ноцтой шинж тэмдэг илэрч эхэлнэ, харамсалтай нь
өвчний хөгжлийг зогсооход хэтэрхий оройтжээ. Бөөр – гайхалтай эрхтэн. Гормон ялгаруулна, цус шүүнэ, эрдэс бодис шимэгдүүлнэ, шээс ялгаруулалт хариуцна бас хүчил-шүлтийн тэнцвэрт байдлыг
хангана. Бөөргүйгээр амьдралыг төсөөлшгүй, хятадууд бөөрийг амьдралын энергийн төв хэмээдэг ажээ. Бөөрөө хайрлана гэдэг бол урт, эрүүл наслахын үндэс. Хэрвээ эрүүл бөөртэй байхыг хүсэж байгаа бол дараах нийтлэлд анхаарлаа хандуулна уу. Бөөрнийхөө
эрүүл мэндэд анхаарал хандуулах асуудлыг хойш бүү тавиарай. Бөөрийг алах 15 хүчин зүйл 1. Эмийн буруу хэрэглээ Бөөрөнд химийн гаралтай бүх зүйл хортой, эм байна уу, хүнсний нэмэлт
орц байна уу хамаагүй. Бөөрний өвчлөл үүсгэх маш олон эм байдаг, үүнд бараг бүх хүн хэрэглэх өвчин намдаах эм ч оржээ. Антибиотик жишээ нь ципрофлоксацин, метициллин, ванкомицин, сульфаниламид бөөрөнд муугаар нөлөөлнө.
Ацетаминофен, үрэвслийн эсрэг өвчин намдаах эм болох аспирин, ибупрофен, напроксен зэрэг зөвхөн эмчийн бичгээр олгох бусад төрлийн эмүүд хамаарна. 2. Сахарын агууламж
өндөртэй хийжүүлсэн ундаа уух Японы Осакогийн их сургуулийн ажилтнууд оролцсон нэгэн судалгаанаас харахад, өдөрт хоёроос илүү хийжүүлсэн ундаа ууж байгаа хүмүүс (сахаргүй, энгийн)
бөөрний өвчлөл тусах магадлал өндөр байжээ. Судалгаанд 12 мянган ажилтан оролцсон, тэдний дундаас ундаа их уудаг хүмүүсийн шээсэн дэх уургийн хэмжээ их гарч байв. Шээсэнд агуулагдах уураг – бөөр муудаж байгаагийн анхны шинж тэмдэг,
гэхдээ өвчний эхлэл үе шатанд эмчилж болно. 3. В6 амин дэм дутагдах Бөөрний хэвийн үйл ажиллагаанд эрүүл хооллолт маш чухал байр суурь эзэлнэ. Мэрилэндийн их сургуулийн хийсэн судалгаанаас харахад В6 амин дэмийн дутагдал бөөрний чулуу
үүсэхэд нөлөөлж байгааг тогтоожээ. Бөөрний хэвийн үйл ажиллагааг хангахын тулд өдөрт 1,3 миллиграмм В6 амин дэм хэрэглэж байх ёстой. В6-аар баялаг хүнс гэвэл загас, шош, үхрийн элэг, төмс крахмалын агууламжтай ногоо, жимс, гэхдээ цитрус
хамаарахгүй. 4. Өндөр даралт Цусны өндөр даралттай хүмүүсийн 40% нь бөөрний өвчлөлтэй байдгаас гадна зүрхний өвчлөл дээгүүр байр эзэлнэ. Дэлхий дээр өнөөдөр цусны өндөр даралттай яваагаа огт мэдэхгүй тэрбум гаруй хүн байна. Өндөр даралт тэр болгон өөрийгөө мэдрүүлэхгүй, хүний бие махбодийг дотроос нь
идэж байдаг. Амьдралын хэв маягаа өөрчилж цусны даралттайгаа тэмцэх боломжтой. Ингэснээр хэдэн сая хүний амьдрал аврагдана гэж эмч нар үзэж байна. 5. Улаан мах болон түргэн хоол идэх Дэлхийн эрүүл мэндийн байгууллага аюулын дохио дэлдэж байна
– хүмүүс их хэмжээний улаан мах идэж байгаа нь зарим нэг төрлийн хавдар тусахад нөлөөлж байна. Үүнээс гадна бөөрний өвчлөлтийн давтамж – стейк эсвэл зайдсанд дурлагчдын дунд улаан махыг шувууны махаар сольсон хүмүүстэй харьцуулахад
бөөрний дутагдал илрэх тохиолдол 40% их ажээ. Тиймээс мэргэжилтнүүд улаан махны хэрэглээг багасгахыг уриалж уургаа өөр эх сурвалжаас авахыг зөвлөж байна. Жишээ нь, шош, цагаан мах. 6. Хэмийн огцом өөрчлөлт/контраст хэм Бөөр огцом хүйтэнд дургүй. Жишээ нь халуун наран шарлагын газар хэвтэж
байгаад хүйтэн усанд шумбах. Зөвхөн хэм огцом хүйтрэх бус бас хэт халуун хэмд ч эмзэг эрхтэн. Халуунд ч бас бөөр их ачаалал авч ажилладаг. Халуунд зохих хэмжээний ус уухгүй бол бие махбодийн ус-давсны тэнцвэрт байдал алдагдана. Цус өтгөрч
шүүгдэхэд хүндрэлтэй болно, үр дагавар нь бөөр цуснаас шим тэжээлтэй бодисоо авч чадахгүйд хүрнэ. 7. Тамхидалт Тамхи
атеросклерозийн шалтгаан болж байгааг тогтоосон. Судас хатуурч, нарийсах нь бие махбодийн амин чухал эд эрхтний цусан хангамжийг муутгана, тэр дундаа бөөр. Clinical Pharmacology and Therapeutics сэтгүүлийн нэгэн дугаарт судалгааны үр дүнг хэвлэн нийтэлжээ: өдөрт хоёр тамхи татахад л хавдрын эс хоёр дахин
нэмэгдэж байв. 8. Биеийн хөдөлгөөн, дасгал дутагдах Биеийн хөдөлгөөн – бөөрөө хамгаалах бас нэгэн арга. Journal of the American Society of Nephrology сэтгүүлд томоохон судалгааны үр дүн хэвлэн нийтлэгдсэн, биеийн тамираар хичээллэдэг
эмэгтэйчүүд бөөрний чулуу үүсэх өвчлөл тусах эрсдэл 31% бага байв. 9. Магнийн дутагдал Хэрвээ чи хангалттай магни авахгүй бол бие махбодь кальциа зохих ёсоор шимэгдүүлж чадахгүй тул биед хуримтлагдсан кальци бөөрөнд чулуу болно. Энэ үйл явцыг
таслан зогсоохын тулд ногоон өнгөт ногоо, шош, үр, самар идэж байгаарай. Авокадо ч мөн адил магнийн эх сурвалж болно. 10. Хангалттай хэмжээний ус уугаарай Бөөр өөрийнхөө үүргийг гүйцэтгэхийн тулд хангалттай хэмжээний шингэн шаардлагатай. Хэрвээ чи ус уудаггүй бол хорт бодис биед хуримтлагдана. АНУ-ын бөөрний үндэсний сангаас өгсөн зөвлөгөөг харахад хүн өдөрт багаар бодоход 12 аяга ус уух ёстой ажээ. Өөрийгөө хангалттай ус ууж байгаа эсэхийг шалгахад амархан – шээснийхээ өнгийг ажигла. 11. Өөхлөлт Хэт их өөхний хуримтлал бөөрний өвчлөл үүсгэдэг
гэдэгт хэн ч эргэлзэхгүй биз. Сүүлийн үеийн судалгаанаас харахад, өөхлөлт бөөрний чулуу, бөөрний архаг өвчлөлд хүргэж байгааг баталжээ. Тарган хүмүүсийг хэвийн жинтэй хүмүүстэй харьцуулахад бөөрний дутагдалтай болох нь 2-7 дахин их байна.
12. Дутуу, муу нойр Бригхэмийн эмэгтэйчүүдийн эмнэлгийн судалгаагаар дутуу нойр бөөрний үйл ажиллагаанд нөлөөлж байгааг тогтоожээ. Нойр болон сэргэх үйл явц (ялангуяа шөнийн ээлжинд ажилладаг хүмүүс) алдагдахад бөөрөнд муугаар нөлөөлж байгааг эрдэмтэд ажигласан байна. 13. Байгаль орчны бохирдол Цаг уурын өөрчлөлт, байгаль орчны бохирдол нь бөөрөнд сөргөөр нөлөөлж байна. Сүүлийн үеийн шинжлэх ухааны
нийтлэлүүдэд хүртэл “стрессийн нефропати” гэх нэр томьёо шинээр гарч эхлэх болжээ. Өнөөгийн хүн амын нягтшил ихтэй томоохон хотуудын оршин суугчдын дунд бөөрний өвчлөл улам нэмэгдэнэ гэж эрдэмтэд таамаглаж байна. 14. Маш их давсны хэрэглээ Давс хүний биед хэрэгтэй, гэхдээ зохих хэмжээгээр. Давсны хэт их өндөр хэрэглээ нь цусны даралт ихэсгэнэ, бөөрөнд
өгөх ачааллыг нэмэгдүүлнэ. Өдөрт 5 грамм давс авах ёстой, тэгэхээр хоолондоо давс нэмэхээ азнаж байгаарай. 15. Согтууруулах төрлийн ундаа Архи нь элэг гэмтээгээд зогсохгүй, бөөрөнд ч муугаар нөлөөлнө. Эрдэмтдийн үзэж байгаагаар бөөрний өвчлөлөөс хамгаалахыг хүсвэл согтууруулах төрлийн
ундааны хэрэглээнд ухаалаг хандах хэрэгтэй ажээ. Бөөрний архаг өвчлөлийг хэрхэн илрүүлэх вэ? Бөөрний өвчлөлийн анхны үе шат мэдэгдэхгүйгээр явагдана. Гэхдээ энгийн шинжилгээгээр
өвчнийг илрүүлэх бүрэн боломжтой. Шээсний ерөнхий шинжилгээ Цусны биохимийн шинжилгээгээр креатинины хэмжээ тогтоолгох (бөөрөөр дамжин ялгарах уургийн солилцоо –
үүгээр бөөрний үйл ажиллагааг тодорхойлно) Бөөрний УЗИ Микро альбуминури шинжлэх (шээсэн дэх уураг). Эрүүл тохиолдолд уураг шээсэнд орохгүй бие махбодид үлдэнэ. Шээсэн дэх уургийн агууламж нь бөөрний өвчлөлтэй байгааг илтгэнэ.
Чихрийн шижин эсвэл өндөр даралттай хүмүүс энэ шинжилгээг жилдээ нэг удаа ч болов хийлгэж байх хэрэгтэй. Энэ тохиолдолд бөөрний өвчлөлийг анхан шатанд нь илрүүлэх боломжтой. Бөөр өвдөж эмчид хандаж байгаа өвчтөнүүдийн ихэнх нь БАӨвчлөл
сүүлийн шатандаа орсон байдаг. Энэ үед эмчилгээ байхгүй зөвхөн диализ эсвэл бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх сонголт л үлдсэн байна. Чихрийн шижин, цусны өндөр даралт, зүрх судасны өвчлөлтэй хүмүүсийн эмчлэгч эмч нар дээрх шинжилгээг
хийлгүүлж цаг тухайд нь арга хэмжээ авч чадвал бөөрний өвчнийг хүндрүүлэхэд хүргэхгүйг бас анхаарах хэрэгтэй. Бөөрний эрүүл мэнд чиний гарт! Бөөрний дутагдал ихэнх тохиолдолд намар эсвэл хавар илэрдэг, тиймээс эдгээр улирлуудад өөртөө анхаарал
хандуулж байгаарай. Зөв хооллолт, идэвхтэй хөдөлгөөний тусламжтайгаар зөвхөн бөөрний өвчлөл төдийгүй маш олон өвчнөөс зайлсхийж болно гэдэгт мэргэжилтнүүд итгэлтэй байна. Өвчнийг эмчлэхээс илүүтэй урьдчилан сэргийлэх нь илүү хялбар болохыг санаж яваарай
Categories
Эмч зөвлөж байна: “Зогс, чи бөөрөө алж байна! Өвчнийг мартахын тулд үүнийг хийхээ яг одооноос боль”
