Categories
Чөлөөт

Та дараах 5 хүнсийг хэрэглэж эхлэх үед хорт хавдар устаж үгүй болно

Хорт хавдар гэдэг нь биед зарим нэг өвөрмөц эд эс маш хурдан томорч бусад эд эрхтэнд хэд хэдэн замаар нөлөөлөхийг хэлнэ. Хавдрын хэлбэрийн хувьд 100 гаруй төрөл бий гэдэг байна. Хамгийн их дэлгэрсэн нь хөхний, нойр булчирхайн, заримдаг булчирхайн хорт хавдар зэрэг билээ. Хорт хавдар бий болох, өсөх шалтгаан нь мөн их бөгөөд тамхи татах, архи уух, нарны гэрлийн үйлчилгээ, таргалалт, химийн хорт бодис гээд олон янз байна. Хорт хавдраас урьдчилан сэргийлж болохгүй ба энэ нь бидний амьдарч буй орчин буюу амьдралын хэв маяг зэргээс шалтгаалдаг учраас тэр юм. Харин хорт хавдар бий болох магадлалыг бууруулах хамгийн зөв арга нь зөв хоол хүнс хэрэглэх явдал билээ. Антиоксидант бүхий хоол хүнс нь хорт хавдрын эсрэг сайн үйлчилгээтэй юм. Доор дурдах 5 хүнс нь бодит байдал дээрээ антиангигенз учир бие дэх хавдрын өсөлтийг эд эсийнх нь тэжээлд нөлөөлөх замаар зогсоодог байна. 1. Броколли Броколли нь хорт хавдар, түүний өсөлтийн эсрэг үр дүнтэй хүнс юм. Энэ ургамал глюкозинолатом хэмээх химийн нэгдэл ихээр агуулах ба энэ нь бие организм дахь хамгаалалтын ферментийг ихээр бий болгодог байна. Броколлид байх сая ферментийн нэг нь сульфорафан бөгөөд энэ нь хорт хавдар үүсгэгчийг аливаа бодисоос ялган гаргах замаар хорт хавдрын өсөлт бий болохоос сэргийлдэг байна. Мөн энэ бодис хорт хавдрын эд эсэд шууд нөлөөлж томрохоос хамгаална. 2011 онд хийсэн судалгаагаар сульфорафан нь хөхний болон ходоодны хорт хавдарт сайн нөлөөтэй болох нь тогтоогджээ. Та хоёр аяга чанасан, жигнэсэн броколлиг долоо хоногт 2-3 удаа идэж байх хэрэгтэй.   2. Ногоон цай Ногоон цай хорт хавдрын эсрэг сайн үйлчилгээтэй гэдгийг эртнээс мэдэх билээ. Энэ цайнд катехин, эпикатехин зэрэг олон хүчтэй нэгдэл бий. Эдгээр нэгдэл нь хорт хавдрын эд эсийн өсөлтийг зогсоодог үйлчилгээтэй. Мөн ногоон цай нь чөлөөт радикал бий болохоос сэргийлдэг билээ. 2-3 аяга ногоон цайг өдөр болгон ууж хорт хавдраас сэргийлэх хэрэгтэй. Мөн эмчтэй зөвлөлдсөний үндсэн дээр ногоон цайны ханд хэрэглэж болно.   3. Улаан лооль Улаан лооль бол ликопин хэмээх антиоксидантын эх үүсвэр бөгөөд энэ нь хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй юм. Энэ антиоксидант дархлааг сайжруулж эд эсийг элдэв гэмтлээс хамгаалдаг байна. Мөн улаан лооль нь эд эсийн хэт өсөлтийг зогсоодог, А-С болон Е витаминаар баялаг ба эдгээр витамин нь бие дэх чөлөөт радикалыг гэмтэхээс хамгаалдаг юм. Улаан лооль орсон хоол хүнс хэрэглэх нь хорт хавдар тусах эрсдэлийг бууруулна. Улаан лооль нь хөхний, уушгины, ходоодны хорт хавдрын эсрэг болон урьдчилан сэргийлэхэд сайн нөлөөтэй. Улаан лоольны сайн бүхнийг гүйцэд ашиглая гэвэл та өдөрт нэг аяга зүссэн лооль идэх хэрэгтэй. Мөн бусад хоол хүнсэндээ ч ихээр оруулах нь зөв.   4. Нэрс Энэ жимс нь хавдрын эсрэг үйлчилгээтэй фитонутриент болон антиоксидантаар баялаг юм. Мөн чөлөөт радикалыг саармагжуулснаар эд эсийн гэмтлээс сэргийлэх ба энэ нь хавдар зэрэг олон өвчнөөс сэргийлэх чухал нөхцөл юм. Мөн С болон К витамин, ислэгээр баялаг нь мөн л хавдрын өсөлтийн эсрэг ач холбогдолтой билээ. Энэ жимс нь амны хөндий, өндгөвч, элэг, заримдаг булчирхай, уушги, арьсны хорт хавдар тусахаас сэргийлэхэд тустай. Хавдрын эсрэг үйлчилгээг нь авахын тулд өдөрт хагас юм уу бүтэн аяга хөлдөөсөн нэрс байнга хэрэглэх хэрэгтэй.   5. Цагаан гаа Хавдрын янз бүрийн өвчин бий болоход цагаан гаа хүчтэй эсэргүүцэл үзүүлдэг. Цагаан гаад байх антиоксидантууд нь хавдрын эд эсийн өсөлтийг зогсоодог байна. Ингэж хавдрын эд эсийн өсөлтийг зогсоосноор уг хавдрын цаашдын өсөлтийг зогсоож байгаа хэрэг юм. Мөн цагаан гаа уушгины, хөхний, арьсны болон ходоодны хорт хавдраас сэргийлдэг. Өдөрт 2-3 аяга цагаан гаатай цай уух хэрэгтэй ба өдөр тутмын хоолондоо ч цагаан гааг ихээр хэрэглээрэй

Leave a Reply

Your email address will not be published.