Categories
Нийгэм

ШУУРХАЙ: Эмээлтэд үер бууж машин явах боломжгүй болжээ

2022.07.26/: Дөнгөж сая орсон хүчтэй борооны улмаас Эмээлтэд үер бууж Тээврийн цагдаагийн албанаас автозамын хөдөлгөөнийг түр хаагаад байна. Иргэдийн хэлж байгаагаар баруун аймгуудаас хот руу орох 61-ийн гарам, Баруунтурууны зам мөн адил үерийн усанд боогдсон байна. Иргэд, жолооч та бүхэн ус татарсны дараа замын хөдөлгөөнд оролцохыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published.