Categories
Чөлөөт

20 жилийн дараа чи хаана байх вэ?

Яг одоогийн насан дээрээ 10-ыг нэмээд үз. Арван жилийн дараах таны нас гарна. (Заза тоглосон юм.) Та ирээдүйд юуны төлөө зорьж байгаагаа та мэдэх үү? Хэдэн жилийн дараа яг одоогийнхоо байрандаа л байвал та сэтгэл хангалуун байх уу? Цөөхөн хүн амжилт хүрч, мөрөөдлөө бүтээсэн байдаг нь нэг шалтгаантай. Хэцүү биш, энгийн шалтгаан. Тэд цаашдаа юу хийхээ тодорхойлсон байдаг. Аливаа зүйлийг хийхдээ өөрт нь ямар үр дагавартайг мэддэг, хөдөлмөрлөдөг хүмүүс хождог. Ихэнх хүмүүсийн мэддэг ч анзаардаггүй арга: Зорилготой байх. Хэрвээ чамд зорьсон зорилго байхгүй бол ӨНГӨРСӨН жилийн өөрөөсөө чи тийм ч их өөрчлөгдөөгүй нь тодорхой. Үүнээс харж болох нэг тодорхой зүйл бол энэ чигээрээ чи дараа жил ч өөрчлөгдөхгүй. Гэхдээ нэг насаар хөгшин болно. ХАРИН энэ хэвээрээ явсаар 10 жилийн дараа өөрчлөгдөөгүй байвал яах вэ? Өдөр бүр нэг л зүйлээ давтаж хийсээр, аргацааж явсаар нэг л байрандаа байсаар нас дээр гарвал яах вэ? Бид хийсэн зүйлээсээ илүү, хийж чадаагүй зүйлдээ дараа нь харамсдаг. Тиймээс өөрийнхөө зорилгыг тодорхой болго. Юу хүсч байгаагаа мэдэхгүй хүн юуг авахаа мэдэхгүй. 5, 10 жилийн дараа юунд хүрэхээ мэдэж байгаа бол өнөөдөр юу хийхээ чи мэддэг болно. ТӨВЛӨРӨӨД бодоод үз.

Leave a Reply

Your email address will not be published.