Categories
Чөлөөт

Бүсгүй хүний жам нь ээж гэх эрхэм алдрыг хүртэхдээ…

Бүсгүй хүний жам нь ээж гэх эрхэм алдрыг хүртэхдээ Бүхий л зүйл хоёр талтайг ойлгодог. Бүхэл бүтэн 9сар тээж хүсэн хүлээсэн үрийг тань Бүр ойрын хүмүүс нь жижиг ,том гэж өөнтөглөж байхад Болоо доо эрүүл л бол гэх нэгэн бас байна. Бүрэлдэж буй үрийг минь эрэгтэй байхгүй яавдаа гэх нэгэн байхад Бурханы бэлэг болгож эмэгтэй хүүхэд заяажээ гэх нэгэн бас байна. Бүтээж буй амьдралыг заах нэгэн байхад Болж байна гэж дэмжих нэгэн ч бас байна. Бүх сэтгэл зүрхээрээ үрээ өсгөж байгаа таныг Мундаг ээж гэх нэгэн байхад Хамгийн ойрын хүн муу ээж гэх нэгэн бас байна. Үрээ өсгөх энэ нандин үед амьдрал таньд олон зүйлийг харуулна. Сайн уу гээд залгадаг найзууд цаг хугацаа өнгөрөх тусам Салаа замын эрхээр ярих нь цөөрч, холбоо тасарна. Сайн найзуудыг харин шигшээд өгчихнө.
Салж чадахгүй гэдэг байсан нөхрийн Санаа нь өөрчлөгдөнө. Бүтэн өдрийн турш дөрвөн хананы дунд
Булбарай үртэйгээ бор өдрийг өнгөрүүлэхдээ Нийгмээс тасарсан мэт санагдаж Нэг л хүнээс хамааралтай болж байгаагаа мэднэ. Өөрийгөө олох уу эсвэл өөрийгөө гээх үү хоёрын дунд оршино Хэлэхгүй л байгаа болохоос тэр сэтгэлээр унаж байгаа. Ярихгүй л байгаа болохоос тэр зүгээр л ярилцаж суумаар л байгаа. Зүгээр ээ гэх боловч түүнд тусламж хэрэгтэй л байгаа. Завгүй л гэж байгаа болохоос түүнд сэтгэлийн дэмжлэг дутагдаж л байгаа.
Бүх зүйл хэвийн гэж байгаа ч буруугаар эргэж байгаа зүйлүүд байж л байгаа. Болж өгвөл нялх хүүхэдтэй дүү рүүгээ,найзруугаа,эгчрүүгээ, Дөнгөж ээж болсон охин руугаа хэрэг болгож ярьчихаж байгаарай Хэрэгтэй зүйлийг нь дөхүүлээд өгчихөж байгаарай Бүлээн цайг нь хөргөлгүй уулгачихаж байгаарай Бодолд дарагдуулалгүй бүтэн нойртой хонуулчихаж байгаарай Эр хүн та өдөржингөө тэсгэлгүй хүлээсэн үгийг нь сонсчихож байгаарай Эргүүлэн сөргөлгүй гомдлыг нь тайлчихаж байгаарай Яагаад гэвэл энэ л үедээ эмэгтэй хүн Эргэцүүлж бүгдийг дүгнэдэг юм 🧚🏻‍♀️

Leave a Reply

Your email address will not be published.