Үхэл бүдүүн гэдэснээс эхэлдэг ба эрүүл бус ходоод гэдэс нь эрүүл мэндийн олон бэрхшээлийн эх үүсвэр билээ. Гэдэс дотроо цэвэрлэх нь та өөрийн бүдүүн гэдсийг хамгаалж байгаа нэг хэлбэр юм. Орчин үеийн шинжлэх ухаан Гиппократын зөв байжээ гэдгийг баталдаг. 50 сая гаруй Америкчууд бүдүүн гэдэсний эрүүл мэндтэй холбоотой гэдэс дотрын ямар нэг өвчинтэй болжээ.
Зарим нэг өвчин нь нэг их хүнд биш боловч толгой өвдөх, унтаа байдал зэрэг олон хүнд өвчнүүд байсаар байна. Эдгээр нь: Ходоодны шүүсний тэнцвэр алдагдах Өтгөн хатах Бүдүүн
гэдэсний үрэвсэл Кроны өвчин Хямарсан ходоод гэдэсний синдром зэрэг юм. Байгаль дэлхий шулуун гэдсийг халдвараас сэргийлэх, эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх гэдэс дотор цэвэрлэх
бодисыг бүтээсэн байдаг. Энэ 4 зүйлт алим-зөгийн балны холимог нь эслэг, тэжээллэг бодис, витамин зэргийг агуулах ба эдгээр нь хорт бодисыг гадагшлуулж бие организмыг эрүүл байлгахад чухал
ач холбогдолтой. Энэхүү цэвэрлэх бодис нь 1 ширхэг алим, 1 хоолны халбага маалингын үр, 1 хоолны халбага чиагийн үр, 1 хоолны халбага зөгийн бал, 1 аяга ус зэргийг агуулна. Бүх бодисыг
нийлүүлж чиагийн үр хөөтөл нь холино. Энэ цэвэрлэх бодисыг ууж (аль болох өлөн элгэн дээрээ ууна) хорт бодисоос салаарай. Алим нь уусдаг болон үл уусах ширхэглэг агуулах ба гэдэс дотрын
үйл ажиллагааг эрчимжүүлнэ. Маалингын үр нь ширхэглэг, антиоксидант, Омега-3 өөхөн хүчил агуулж бүдүүн гэдэсний хорт хавдартай тэмцэж тэжээллэг бодис шингээхэд тус болдог байна.
Чиагийн үр нь эслэг, Омега-3 өөхөн хүчил, витамин, тэжээллэг бодис агуулдаг. Үр нь зүрхний ажиллагааг сайжруулж, хоол боловсруулах ажиллагааг дэмжинэ. Зөгийн бал бактерийн эсрэг,
мөөгөнцрийн эсрэг, вирусын эсрэг үйлчилгээтэй ба бүдүүн гэдэсний хорт хавдраас сэргийлнэ. Энэ цэвэрлэх бодисыг тогтмол хэрэглэснээр бүдүүн гэдэс дэх үл шингэх бодисыг гадагшлуулдаг
билээ. Энэ нь их чухал бөгөөд Эрүүл мэндийн Үндэсний төвийн тооцоолсноор 4,5 сая Америкчууд өтгөн хатах зовиуртай байдаг
гэнэ. Эрүүл, цэвэр бүдүүн гэдэс нь хоол хүнсийг хоол боловсруулах системээр хурдан дамжуулж эрүүл мэндийг тань хамгаална. Мэдрэг мэдрэлийн систем, төмөр нь бүдүүн гэдэс элдэв
фермент, витамин, ус, болон бусад тэжээллэг бодисыг шингээхэд тустай. Эрүүл бүдүүн гэдэс хүний эрүүл мэнд сайн байхад чухал үүрэгтэй юм. Гэвч стресс, биеийн бага ачаалал, муу хооллолт, хар
тамхи, амьдралын буруу хэвшил нь бүдүүн гэдсийг эрүүл бус болгож илүүдэл ялгадас, хор зайлуулах үйл ажиллагааг хямруулдаг байна. Мөн энэ холимог нь амнаас үнэртэх эвгүй үнэрийг үгүй болгож, арьс болон үсийг эрүүл сайхан болгодог нь тогтоогдсон билэ
Categories
Гэрийн нөхцөлд ходоод гэдсээ хорт бодис, биед хуримтлагдсан ялгадаснаас цэвэрлэх арга
