Categories
Чөлөөт

Шүдээ авахуулсны дараа хийж БОЛОХ ба БОЛОХГҮЙ зүйлс

Шүдээ авахуулна гэдэг нь олон хүнд айдас төрөм, тааламжгүй эмчилгээ бөгөөд мэдээ алдуулах тарианы үйлчилгээ аажмаар гарах үед өвчтөн маань өвчинтэйгөө ганцаар тулгаран үлдэх ба үүнээс шалтгаалан ямар нэг хүндрэл болох вий гэсэн айдас бий болдог билээ. Шүд авсны дараа эмч халдвар авах, үрэвсэл үүсэхээс сэргийлэн өвчин намдаах янз бүрийн эм бэлдмэл хэрэглэхийг зааж зөвлөж аливаа хүндрэл гарах эрсдэлийг багасгадаг байна. Мөн үүнээс гадна шархыг хурдан, сайн эдгээхийн тулд өвчтөн маань баримтлах ёстой зарим нэг зөвлөгөө өгнө. Шүд авахуулах: Энэ мэс ажилбарын дараа хийж “болох” ба “болохгүй” үндсэн зүйлс Шүд авсны дараа эмч ямар нэг хөвөн болон бусад зүйл шархан дээр тавьсан бол үүнийгээ хэзээ авч болохыг тайлбарлаж өгдөг. Цус хэрхэн нөжрөхөөс шалтгаалан энэ хугацаа нь дунджаар 10-30 минут байдаг байна. Энэ шархан дээр тавьсан зүйлийг авахдаа маш болгоомжтой, шархан дээр нөжирч тогтсон цусыг цуг авахгүй байхыг хичээх ба зөв авсан тохиолдолд үрэвсэл үүсэх эрсдэл эрс багасдаг байна. Энэ шархыг дарсан зүйлийг аваагүй байхдаа идэх, уух, тамхи татах зэргийг хориглоно. Харин цаашид яах тухайг доор тайлбарлая: Шүдээ авахуулснаас хойших эхний цагуудад юу хийж болохгүй вэ? Шүдээ авахуулснаас хойших эхний өдрүүдэд юу хийж болохгүй вэ? Шүдээ авахуулснаас хойших эхний цагуудад хийж болохгүй зүйлс Шүдээ авахуулснаас хойших эхний цагуудад мөс, мөстэй уут саваар жин тавих ба энэ нь элдэв хаван үүсэхээс сэргийлж цус нөжрөхөд тустай билээ. Шүд авахуулсны дараа хийж болохгүй зүйлс нь: 1 цагийн дотор юм уух 2-3 цагийн дотор юм идэх Амаа зайлах Халуун усанд орох Биеийн хүч шаардсан ачаалал авах Халуун жин тавих Шархтай хэсгээ хэлээрээ, сойз зэрэг бусад зүйлээр оролдох Тамхи татах Цус шингэлэх үйлчилгээтэй аспирин зэрэг эм уух Шүдээ авахуулснаас хойших эхний өдрүүдэд хийж болохгүй зүйлс Шүдээ авахуулснаас хойших эхний хэдэн өдөр спортоор хичээллэх буюу биеийн өндөр ачаалал авах, өндөр хэмжээний халууны нөлөөнд орох буюу саун, халуун устай онгоцонд орох, халуун жин тавих зэргээс зайлсхийх хэрэгтэй ба шарх эдгэх хүртэл тэвчих нь зөв юм. Шүд авахуулснаас хойш шархан дээрх нөжирсөн хэсэг сааралдуу туяатай болох ба энэ нь шарх эдгэж байгаагийн шинж юм. Зүрх судасны өвчин, ялангуяа даралт ихсэх үед эмчийн зааж өгсөн даралт хэвийн болгох эмийг хэрэглэх хэрэгтэй ба ингээгүй тохиолдолд шархнаас цус гарч болно. Мөн хэдэн өдрийн турш халуун хоол, халуун ногоотой хурц хоол, хатуу хүнс зэрэг шархны нөжирсөн хэсэг, товыг арилгаж, ховхолж болох элдэв зүйл хэрэглэх нь хориотой байдаг байна. Боломж байвал архи тамхи хэрэглэхээс аль болох татгалзах нь зөв. Шүд авахуулсны дараах үе шиг шархаа хэлээр болон бусад зүйлсээр оролдож болохгүй. Харин амаа хоёр дахь өдрөөс эхлэн зайлж болох ба үүнийг маш анхаарал болгоомжтой хийх хэрэгтэй бөгөөд ширүүн зайлах нь шарх сэдрээх аюултай байдаг байна. Зарим нөхцөлд шүдний эмч нар тусгай халдваргүйжүүлэгч бүхий шингэн зааж өгөх ба үүгээр амаа зайлалгүй зөвхөн хэсэг хугацаанд байлгаж байгаад зөөлөн асгана. Шүдээ угаахдаа онцгой анхааралтай байж шархаа хөндөж огт болохгүй. Ам зайлагч шингэнүүдээс ч хэсэг хугацааны турш татгалзах нь зөв юм. Хэрвээ цус гаран, хүчтэй өвдөж, халуун нэмэгдвэл, ялангуяа шүд авахуулснаас хойш 2 дахь хоног дээр ийм нөхцөл бий болбол шүдний эмч дээрээ хурдан очиж үзүүлэх хэрэгтэй. Зөвхөн эмч л үрэвсэл болон түүний шинж тэмдгийг таньж, үр дүнтэй эмчилж чадна. Шүд авахуулсны дараа элдэв хүндрэл гаргахгүйн тулд эмчийн зөвлөгөөг сайтар дагах хэрэгтэй. Шүдээ авахуулахаас өмнө болон хойно амны хөндийг арчлах тал дээр ямар нэг ойлгомжгүй байдал бий болбол эмчтэйгээ зөвлөлдөн шаардлагатай тохиолдолд зөвлөгөөг нь бичиж авах нь зөв юм
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.  Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.