Амьдралын суугаа хэв маяг эрүүл мэндэд ямар хор хөнөөлтэй болохыг огт мэддэггүй хүмүүс байдагт гайхмаар. Энэ буруу хэв маягаас салах хэрэгтэй. Таны хийх ёстой зүйл гэвэл – өдөрт тогтмол 15 минут л алхах. Спорт заал орох хэрэггүй, явганаар явах – зайлшгүй байх ёстой зүйл. Үүнийг дадал болгож чадвал эрүүл мэнддээ анхаарал тавьж байна гэсэн үг. Эрүүл мэнд сайжраад
зогсохгүй оюун ухаан ч саруулжиж байгааг та мэдэрнэ. Маш олон тооны их сургуулиудын хийсэн олон төрлийн судалгаа явганаар явах ямар ашигтай болохыг баталсан. Нэгэн судалгааны үр дүнг
Британийн спортын анагаах ухааны сэтгүүлд нийтлэгдсэнээс товч дурдахаар бэлдлээ. Судалгаанд 60 орчим хүн оролцсон бөгөөд тэд өдөр болгон 15 минут алхах ёстой. Ингээд тэд бэлтгэл сургуулилт
хийдэггүй хүмүүстэй харьцуулбал нас баралтын эрсдэлийг 22%-иар бууруулж чаджээ. Өдөр тутам 15 минут алхахад эрүүл мэндэд ямар хэрэгтэйг уг судалгааг харуулж чадсан юм. Байнгын бэлтгэл
сургуулилт нь зөвхөн бие махбодид сайнаар нөлөөлөөд зогсохгүй сэтгэл зүйл, санаа сэтгэлд сайнаар нөлөөлдгийг бид мэдэх хэрэгтэй. Өдөрт та 15 минут алхаад байвал өөрийнхөө амьдралыг 7 насаар уртасгаж чадна. Спорт заал орох боломжгүй бол 15 минут
явганаар зугаалахад цаг гаргаж заншаарай. Жишээ нь, өдөр эсвэл оройн хоолны дараа зугаалж болно. Өдөрт багаар бодоход 15 минут алхахад эрүүл мэндэд ямар өөрчлөлт гарах вэ: Турахад
нөлөөлнө Д амин дэмийн хэмжээ нэмэгдэнэ Бүдүүн гэдэс, хөхний болон бусад төрлийн хорт хавдар тусах эрсдэлийг буруулна Дархлаа сайжирна Сэтгэл санаа сэргэнэ Таны хийх зүйл гэвэл
ердөө л тогтмол алхах, ингээд л та эрүүл мэндээ сайжруулна. Энэ аргыг туршиж үзэхэд та үр дүнг нь өөрийн бие дээр мэдрэх болно.
Categories
Өдөрт дор хаяж 15 минут алхахад эрүүл мэндэд ямар эерэг нөлөө үзүүлэхийг та заавал мэдэх хэрэгтэй
